Уг үзэсгэлэнгийн нэр нь Бельгийн нэрт зохиолч Метерлинкийн Цэнхэр шувуу зохиолтой салшгүй холбоотой юм. Зураач энэ хүү зохиолыг уншиж өөрт төрсөн сэтгэгдлээрээ бүтээлүүдээ тууривсан ажээ. Зохиолд хоёр жаал аз жаргалын бэлэгдэл болсон цэнхэр шувууг хайж байгаа тухай өгүүлнэ.
Үзэсгэлэнд цэнхэр шувууг эх цуврал зургуудаас гадна байгаль, цэцэгс, хотын хэмнэл айзмыг илтгэх бүтээлүүд дэлгэгдсэн юм. Их хотын дүр төрхийг харуулах бүтээлүүд нь зохиомж илэрхийллийн хувьд онцлог харагдана.
Хотыг дээрээс нь харсан план зураг мэтээр төсөөлөн зохиомжийг шийдсэн нь үзэгч хүнд нэгэн шинэлэг сэтгэгдлийг үлдээх болов уу.
Байгалийн цуврал зургууд нь цэцэгс болон моддын хөдөлгөөн хэмнэл дээр тулгуурлан намар хавар гэх улирлын өнгө аясыг илтгэн харуулна. Намрын шаргал тал, хаврын солонгорох туяа зэрэг байгаль дээрх өнгө будгийн гайхам хослолыг эдгээр бүтээлүүдээс харж болно.
Энэ сарыг дуустал үргэлжлэх уран бүтээлч М.Цасчихэрийн “Цэнхэр шувуу” үзэсгэлэнгээр зочлохыг хүсвэл та бүхэн “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимыг зориорой.
Эх сурвалж: