Хөдөлмөрийн үндэсний намд (ХҮН) шинээр гишүүд элсүүлэх арга хэмжээ намын байранд өдөр тутам болж байгаа аж. Улс төрийн шинэ хүчнүүдийн нэг ХҮН-ын үйл ажиллагааны талаар тус намын дарга С.Боргилтой цөөн хором ярилцлаа.
-Та бүхэн Хөдөлмөрийн үндэсний намыг яагаад байгуулах болсон бэ?
-Хөдөлмөрийн үндэсний нам 2011 онд байгуулагдсан. Бид нар 2015 оны тавдугаар сард намын ээлжилт бус их хурлаар шинэчлэн зохион байгуулалт хийгээд үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр улс төрийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэхээс өөр аргагүй боллоо.
2016 оны сонгууль бол зүгээр нэг сонгууль биш. Улс орон цаашдаа хөгжлийн ямар чиглэл барих, ямар улс болж явах вэ гэдэг хувь заяаг тодорхойлох сонголтын цэг гэж харж байна.
Гуравдагч хүчний орон зай гарлаа гэсэн утгаар биш, сонгогч олон түмэн, улс эх орон шаардаж байна. Өөрчлөлтийг шаардсан улс төрийн цоо шинэ нөхцөл байдал үүслээ. Ард иргэд ч сонгох эрхийнхээ дагуу асууж байна.
Бид өнөөдрийн улс төр, эдийн засгийн мухардалтай нөхцөлд гарц олохоор, тэр чиглэлээр ажиллахаар сэтгэл шулуудсан үүрэгтнүүд гэж өөрсдийгөө үзэж байна. Улс төр, эдийн засгийн мухардлаас улс орноо гаргах нь бидний үүрэг.
-ХҮН хэчнээн гишүүнтэй болоод байна вэ?
-Дэмжигчдийн тоо 10 мянга гарсан. Албан ёсоор 2000 гаруй хүн гишүүнээр элсэж, батлахаа авсан. Гишүүн элсүүлэхдээ бид компаничилсан байдлаар нийтээр нь элсүүлэх үйл ажиллагаа явуулаагүй. Итгэл үнэмшлээрээ хандаж ирсэн хүнд үзэл бодлоо таниулах замаар энэ намд итгэл үнэмшил төрсөн хүнийг элсүүлэх зорилт тавьсан.
Хөдөө орон нутагт үүрүүд байгуулагдахад манай намын гишүүдийн тоо эрс өснө гэдэгт итгэлтэй байна. Манай намыг сонирхсон элсэе гэсэн гэсэн хүмүүсийг бид намын байрандаа өдөр тутам хүлээн авч, элсүүлээд явдаг. Өчигдөр хийсэн шинээр гишүүд элсүүлэх арга хэмжээ нь бидний өдөр тутмын үйл ажиллагааны нэг хэсэг юм.
-2016 оны УИХ-ын сонгуульд оролцохоор ажиллаж эхэлсэн хэрэг үү?
-2016 оны сонгууль бол зүгээр нэг сонгууль биш. Улс орон цаашдаа хөгжлийн ямар чиглэл барих, ямар улс болж явах вэ гэдэг хувь заяаг тодорхойлох сонголтын цэг гэж харж байна. Энэ байдлаараа явбал бид эдийн засгийн хүндрэлд идэгдэнэ. Нийгэмд маш их сөрөг үр дагаврууд бий болно. Ядуурал газар авлаа.
Эдийн засгийн хямралын талаас харахад манай улс тухайн жилийн ДНБ-ээс давсан гадаад өртэй байна. Ер нь гадаад өрийн асуудлыг маш болгоомжтой авч үзэхгүй бол ямар байдалд хүрэхийг Тажикстан улсын сургамж харуулж байна. Та бүхэн мэдэж байгаа Тажикстан улс өрөө төлж дийлэхгүйн улмаас газар нутгаасаа хэсэгчилж өгсөн шүү дээ.
-Өнөөгийн эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй гэж Та бодож байна вэ?
-Хямралаас гарахын тулд нэгдүгээрт, өрөө яаж дарах талаар нэгдсэн бодлого хэрэгтэй. Өрөө дарах эх үүсвэрийг дотроосоо олох хэрэгтэй байна. Гадаадаас нэмж эх үүсвэр авахгүйгээр шийдвэрлэх чиглэл нь илүү эрүүл.
Монголын өнөөгийн эдийн засаг Голланд өвчинд аль хэдийнэ нэрвэгдээд, өвчний хурц шинж тэмдэгтэй үедээ ирсэн. Үүнээс гарах хугацаа урт, 2020 оноос цааш эдийн засгийн хямралаас гарах болов уу.
Бид дотооддоо олон зүйлийг зохицуулж чадах боловч гадаад өрийг төлөхгүй бол Монгол Улс төлбөрийн чадваргүй болсноо дэлхий нийтэд зарлах шаардлага тулгарна. Ингэж зарлагдсаны үр дагавар, хор хохирол нь олон жилээр хэмжигдэнэ. Урт удаан хугацаанд хэн ч хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн үг.
Гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх гэж бидний олон жил зүтгэсэн бүх зүйл талаар болно. Хоёрдугаарт, дотоод эх үүсвэрийг бий болгох үүднээс улсын төсвийн зарлагыг танахаас өөр ямар ч арга алга. Ойрын хугацаанд эдийн засгийг урамшуулах, өсгөх тал дээр төсвөөс шууд эх үүсвэр гаргах боломжгүй. Эхний ээлжинд гадаад өрийг багасгаж хянаж болох хэмжээнд хүргэх нь л чухал байна.
-Манай эдийн засгийн хямрал юунаас үүдэлтэй гэж та бодож байна?
-Монгол Улс 2006 оноос эхэлсэн уул уурхайн тэсрэлтийн үр дүнд огцом мөнгөжсөн. Тэр хэрээр эдийн засгаа тэлчихсэн. Гэтэл одоо өнөөх тэсрэлт нь зогсонги байдалд орсон.

-Танай намынхан УИХ-аас Үндсэн хуулийг өөрчлөлт оруулж байгааг эсэргүүцэж, жагсаал хийсэн. Яагаад эсэргүүцэх болов?
-Үндсэн хууль бол нийтийн зөвшилцлийн хамгийн том хэлбэр. Энэ хуульд өөрчлөлт оруулах, эсэх асуудал нийт ард түмний санал асуулгаар явагдах ёстой. Өөрчлөх ёстой, эсэхийг хамгийн түрүүнд ард түмнээсаа асуух учиртай.
Бидний үзэж байгаагаар 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн чадамж дуусаагүй. Харин сүүлд оруулж дордуулсан долоон заалтаас болж Үндсэн хуулийн чадамж, гол амин сүнс нь алга болсон.
-Танай нам цаашид ямар үйл ажиллагаа явуулах вэ?
-Хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотод анхан шатны салбар нэгж, үүрүүдээ байгуулна. Намын харьяа байгууллагууд болох ахмадууд, залуучууд, оюутнууд, эмэгтэйчүүдийн холбоог бид их хурлаасаа өмнө байгуулахаар төлөвлөсөн. Есдүгээр сард хийх Их хурлаараа Мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалаа тодорхой болгож гаргах юм.