Өнгөрсөн долоо хоногт улс оронд өрнөсөн үйл явдал болон GoGo.mn сайтын сэтгүүлчдийн бэлтгэн хүргэсэн нийтлэл, ярилцлага, сурвалжлага, мэдээ, мэдээллийг тоймлон хүргэж байна.
Үндэсний их баяр наадмын дараа аймаг, сумдын ой, даншиг наадам үргэлжилдэг. Өнгөрсөн долоо хоногт Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой, Увс аймаг байгуулагдсаны 90 жилийн ой болон олон сум ойн баяраа тэмдэглэлээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг наймдугаар сард нэг ч ой, наадам зохион байгуулахгүй хэмээн мэдэгдэж, наадмын дараа намрын ажилдаа орохыг аймгуудын Засаг дарга нарт анхааруулсан.
Ирэх сарын 8-9-нд Хүй долоон худагт том даншиг болно хэмээн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “аймшиггүйгээр” мэдэгдсэнийг эс тооцвол томоохон баяр наадмын сураг чимээ алга.
-Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрүүлэх шинэ үйлчилгээний нээлт өнгөрсөн баасан гаригт боллоо. Нийтийн тээврээр зорчигчид тасалбар авахгүй, зориулалтын карт авч, түүнийгээ мөнгөөр цэнэглэн автобусанд суухдаа картаа уншуулаад явах энэ үйлчилгээг хэрэгжүүлж эхэллээ.
Энэ талаар дэлгэрээнгүй мэдээлэл өгөх сэтгүүлч Р.Адъяасүрэнгийн бэлтгэсэн зөвлөгөөтэй ЭНД дарж танилцана уу.
-Ирэх жил биднийг хатуу өвөл угтаж, хаврын хавсаргатай хүч нэмэн нэрвэж мэдэхээр байна. Зун нь гантай бол өвөл цас их унадаг гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. Өвс ургамлын гарцад хамгийн ихээр нөлөөлж, зуны өнгийг тодорхойлдог тав, зургадугаар сард манай улсын ихэнх нутгаар хур бороо татуу, цаг агаар хэт халуун байлаа.
Харин долдугаар сарын эхээр баруун аймгуудад, баяр наадмаас хойш ихэнх нутгаар хур бороо элбэгтэй байна. Гэвч одоо яаж ч асгарсан гарц муутай байгаа бэлчээрийн ургамал болон улаан буудайн ургалтад сайнаар нөлөөлөх нь өнгөрсөн гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Одоо орж буй бороо газрын өнгөн хөрсийг сэргээж, халуун халсан малчид, тариаланчдын сэтгэлийг засахаас хэтрэхгүй аж. Ирэх өвөл хүн, малгүй хүнс хоол татуу байж мэдэхээр байгаа тухай сэтгүүлч Э.Энхмаагийн хөндсөн нийтлэлийг унших бол ЭНД дарна уу.
-Хотын өнгө үзэмжид харшлах үзэмж муутай гудамж, зам, талбайг 3D зургаар чимэглэжээ. Найрсаг улаанбаатар” гудамж – хананд “3D” зураг зурах төслийн хүрээнд нийслэлийн зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх хэсэгт 16 байршил буюу хана, талбайд 3D хэлбэрээр бодит мэт сэтгэгдэл төрүүлэхүйц зураг зурж залуусын сэтгэлийг баясгаж, гэрэл зураг авахад таатай орчин бүрдүүлжээ.
Сонирхолтой фотог ЭНД дарж үзээрэй.
-Дэлхийн сонгодог урлагийн хамгийн том наадмын нэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаач, мэргэжлийн хөгжимчдийн уралдааны Гранпри шагналыг хүртсэн Монгол Улсын гавьяат жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар их ажил, их амжилтын дараа эх орондоо амарч байна.
Энэ наадмын дараа түүнд уран бүтээлийн олон сонирхолтой саналууд иржээ. Нэгийг нь дурдвал, Москвагийн төв Кремлийн ордонд есдүгээр сарын 24-нд бие даасан концертоо тоглоно. Цаашдын уран бүтээл, зорилгынхоо талаар өгүүлсэн “Г.Ариунбаатар: Дуурь бол хүнийг донтуулдаг урлаг” ярилцлагыг уншина уу.
-Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм нэрт хөтлөгч Райан Сикрестийн "Тог тог" телевизийн шоу нэвтрүүлэгт оролцжээ. Ингэхдээ тэрбээр Калифорнийн нэгэн гэр бүлд тусламжийн гараа сунгажээ. Мексикийн мэргэжлийн хөлбөмбөгийн тоглогч хэдий ч гэр бүлээ тэжээхийн тулд барилгын ажил хийдэг, сардаа нэг удаа л гэртээ ирдэг Викторын гэр бүлд 40 настай тамирчин 100 мянган ам.долларын бэлэн мөнгөний чек өгчээ.
Өнгөрсөн пүрэв гаригт нийтэлсэн энэ сонирхолтой мэдээг хамгийн олон хүн уншсан байна. Та хараахан уншиж амжаагүй бол ЭНД дараарай.
-Монгол Улс гурван сая хүн амтай, 60 сая малтай. Гэвч сүүнийхээ жилийн хэрэгцээг хангаж дийлдэггүй нь харамсалтай. Үнээнийхээ тоог хүний тоондоо харьцуулахад хэрэгцээгээ хангах хэмжээний сүү сааж байна.
Харин сүүгээ үйлдвэрлэлийн аргаар боловсруулан өвөлжин хэрэглэх нөхцөл бүрдээгүй байгаа юм. Иймд ХХААЯ-наас аж ахуйн нэгжүүдийн дунд 2015 оны оны хоёрдугаар хагаст хуурай болон шингэн сүү импортлох зөвшөөрөл авах тендер зарласныг сонирхох бол ЭНД дарна уу.
-Зам тээврийн осол орон нутгийн замд хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос хамгийн их гарч байгааг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
Хөдөөгийн замд гэр бүлийнхэн, хайртай хүмүүстэйгээ явж буй жолооч Та замын хөдөлгөөний дүрмээ баримталбал хожим харамсах зүйл гарахгүй. Замын хөдөлгөөний сэтгүүлч Р.Адъяасүрэнгийн бэлтгэсэн мэдээллийг ЭНД дарж уншаарай.