20 гаруй насны бүсгүй гурван сартай хүүхдээ салхилуулаад гадаа сууж байхад хэжээл насны нэгэн эмэгтэй дөнгөж төрсөн гэмээр өлгийтэй хүүхэд тэврэн иржээ. Ирээд "Хүүг минь хөхүүлээд өгөөч. Надаас сүү гарахгүй байна" гэж. Өлгийтэй хүүхэд цаанаа л ядарсан царайтай, уйлж ч чадахгүй яраглаж байсан болохоор бүсгүйд нялх хүүхдийг өрөвдөх сэтгэл төрж, хөхүүлээд сууж байхдаа ээж нь шал согтуу болохыг анзаарч. "Гурван өдөр архи уусан, сүү гарахгүй байна. Уйлаад байхаар нь хөхүүлэх хүн хайгаад аваад гараад ирлээ" хэмээн хэл нь ээдэрч, гишгэж ч чадахгүй байж.
Хүү мөөм хөхөж чадахааргүй болтлоо уйлсан, ядарсан байсан бөгөөд арай гэж жаахан хөхүүлэхдээ ээжтэй нь ярилцжээ.
Хүүг Анар гэх бөгөөд долоон сартай дутуу төрсөн гэнэ. Төрсний дараах шарлалт нь гүйцэд арилаагүй бяцхан хүүг өрөвдөхдөө бүсгүй гэртээ орж хүүхэддээ өгч байсан NAN сүүг "Гэртээ хариад энийг хүүхэддээ өгөөрэй" гээд өгчээ. Тэгээд араас нь харж зогсоход согтуу ээж алхаж ч чадахгүй гуйваад, хүүхдээ унагачих гээд байсан тул гэрт чинь хүргээд өгье гээд "Хилчин" хотхонд байх гэрт нь хамт ороход нөхөр нь мөн л шал согтуу, архи үнэртүүлсэн сууж байж. Гэрт нь идэх уух юм байгаа шинжгүй, хүйтэн саарал, тав тухгүй...
Бүсгүй "Би хүүг аваад явъя. Та жоохон амар. Архи чинь гарсны дараа хүүг чинь аваад ирье" гэхэд "За тэг тэг" гээд ихэд дуртай өгөөд явуулжээ.
Бүсгүй хүүг гэртээ авчраад шээс баасандаа түлэгдэж улайсан бөгсийг нь угааж, тос түрхэж, хөхүүлээд цагийн дараа аваачиж өгөхөд өнөөх аав, ээж хоёр архи нэмээд уучихсан согтуу хэвээрээ байсан гэнэ.
Тэнд дөрөв тав орчим насны бас нэгэн хүү байсан бөгөөд түүнээс "Аав, ээж чинь байнга архи ууж байна уу" гэж асуухад "Өдөр болгон уудаг. Дүүг аниа хардаг, гэхдээ зугтаад явчихсан" гэжээ. Тэр хүү ч өлсөж цангаж байгаагаа хэлсэн байна. Хүүгийн аниа гэж ярьсан охин энэ айлын том бөгөөд ээжээс нь гар утсыг авч залгахад утсаа авахгүй байжээ. Бяцхан хүү дүүгээ өвдөж эмнэлэгт хэвтсэн, эмнэлгээс гарч ирээд удаагүй болохыг ч дуулгасан байна. Энэ тухай ээжээс нь лавлахад "Хатгаа аваад эмнэлэгт хэвтсэн" гэж хэлж. Нялх хүү хүчтэй амьсгалж, цээжинд нь цэр дуугарч сайн амьсгалж чадахгүй байдалтай...
Ийм нэгэн зүрх өвдмөөр явдалтай учирч, өр нь өвдөж хоносон бүсгүй маргааш өглөө нь энэ явдлыг найз ээжүүддээ дуулгаснаар бүгдээрээ гэрт нь очиж үзжээ. Тэгээд нялх хүүг 40-50 орчим насны ээжтэй нь цуг авч явж Эх нялхсын эмнэлэгт үзүүлэхэд шар нь арилаагүй, хүнд зэрэгтэй байсан учир шууд хэвтүүлжээ.
Эмнэлэгт хэвтэх болоход углааш, халад байхгүй учир бүсгүйчүүд мөнгөө нийлүүлээд халад, углааш болон ойр зуур хэрэгтэй зүйлс, хүүд сүү, памперс авч өгсөн. Эдүгээ ээжүүд боломжийн хэрээрээ хэд гурван цаас нийлүүлж, нэг дансанд төвлөрүүлээд тэр мөнгөөрөө хүүд памперс, сүү авч өгч байгаа. Ээжүүд ээлжлэн хоол хийж өдөр болгон тэр хоёрыг эмнэлэгт эргэдэг.
Болсон явдлыг нэгбүрчлэн тоочин бичсэний учир халамж хайранд өлгийдүүлэн торних ёстой нялх үрс дөнгөж төрөөд ухамсаргүй хатуу харгис эцэг эхийнхээ гарт зовж буй бодит жишээг харуулах гэснийх билээ.
Тамхины эсрэг хуульд зөвшөөрөлгүй цэгт тамхи татсан иргэнийг 50 мянган төгрөгөөр торгодог. Тэгсэн хэрнээ хүүхдээ санаатайгаар өлсгөж, зовоож тарчилгаж байгаа эцэг эхийг 35000-50000 торгодог нь хэр оновчтой вэ.
Нялх хүүхдээ өлсгөж уйлуулчихаад архи уугаад сууж байгаа бүсгүй хүн байна гэхээр яалтай. Тийм муу ээжид хүү болж ирсэн тэр бяцхан хүүхдүүдийг өрөвдөх сэтгэл өөрийн эрхгүй элэг эмтлэнэ. Энэ явдал ганцхан биш, ийм олон олон жишээ манай нийгэмд бий.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд "Хүүхэд эрүүл мэнд өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх эрхтэй. Хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байр, ахуйн хэрэгслэлээр санаатай гачигдуулах, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсээр хангахыг хориглоно" гэсэн заалт байна. Гэвч хуулийн энэ заалт амьдрал дээр огт хэрэгждэггүй бөгөөд энэ заалтыг зөрчвөл 35000-50000 төгрөгөөр торгоно.
Уг хуульд "Хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байраар санаатай гачигдуулсан, хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг санаатай хэрэглүүлсэн иргэн, албан тушаалтныг 35000-50000 төгрөгөөр торгоно" хэмээн заажээ.

УИХ-аар Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцэх шатандаа яваа гэсэн. Их хурлын эрхэм гишүүд минь торгуулийн хэмжээг өндөрсгөж, дор хаяж 400-500 мянган төгрөг болгохгүй бол хууль үнэгүйдэж, бурхны элч бяцхан үрс энэ хорвоод ирэнгүүтээ ийм их зовлон гачланг туулж байна шүү.
Зургийн: www.lactationcare.com