Их Британи улс Европын холбооноос гарах тухай санал асуулга явуулах тухай сүүлийн хагас жилд олон улсын хэвлэлүүдээр мэдээлэх болсон.
Тэгвэл Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон тус улс Европын холбооноос гарах эсэх асуудлаарх бүх нийтийн санал асуулгыг ирэх жилийн зургадугаар сард явуулахаар болсон хэмээн ВВС мэдээллээ.
Дэвид Камерон энэ талаар ирэх аравдугаар сард болох эрх баригч Консерватив намын их хурал дээр зарлах аж.
ЕХ-ноос гарах эсэхийг шийдэхээр 2017 он гэхэд бүх нийтийн санал асуулга явуулахаа Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон амлаж байсан билээ.
Тэгвэл эдийн засгийн хямралаас үүдэн Грек улс Евро бүсээс гарах талаар хэлэлцэх болсон нь Их Британийн бүх нийтийн санал асуулга явуулах хугацааг наашлуулахад хүргэсэн байна.
Сануулахад олон нийтийн дунд явуулсан судалгаанаас үзэхэд Их Британийн оршин суугчдын бараг тал хувь нь Европын холбооноос гарах санааг дэмждэг гэнэ. Их Британи ЕХ-ноос гарах, эсэх талаарх бүх нийтийн санал асуулга явагдвал Нэгдсэн Вант улсын иргэдийн 47 хувь нь “Тийм”, 37 хувь нь “Үгүй” гэж хариулах байжээ.
ЕХ-ноос гарахыг дэмжигчдийн ихэнх нь Уэльс болон төв Английн Мидландсийн бүс нутгийн оршин суугчид байгаа юм.
Эх сурвалж: ВВС