Америкийн алдарт дуучин, жүжигчин Уитни Хьюстоны цорын ганц охин Бобби Кристина Браун 22 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ хэмээн түүний гэр бүлийн төлөөлөгчийг иш татан ВВС агентлаг мэдээллээ.
Тэрбээр өчигдөр /07.26/ АНУ-ын Жоржия мужийн эмнэлэгт нас барсан бөгөөд энэ талаар “Бобби маань тэнгэрийн оронд заларлаа. Сүүлийн хэдэн сарын турш бидэнтэй хамт байж хайр халамж, дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүст талархал илэрхийлье” хэмээн түүний гэр бүлийнхэн мэдэгджээ.
Боббиг өнгөрсөн зургадугаар сард эмнэлгээс гаргаж, эмчилгээгүй өвчтөнүүдийг хэвтүүлдэг эмнэлэг рүү шилжүүлсэн.
Бобби Кристина Браун өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд гэрийнхээ угаалгын өрөөнд ухаангүй байдалтайгаар олдсон. Түүнээс хойш гурван сар гаруйн турш ухаангүй байсан юм. Дөрөвдүгээр сард тэрбээр комоос гарсан ч тархи нь хэтэрхий их гэмтсэнээс биеийн байдал нь улам муудаж, эмчилгээгүй гэсэн онош тавигдсан байна.
Эх сурвалж: ВВС