Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хэдий ч унадаг дугуйгаар эх орныхоо сайхан нутгаар тойрон аялж буй "Залуу дугуйчин клуб"-ын гишүүн Ч.Мөнгөндалайтай бид Хэнтий аймгийн Дадал сумд явж байхтай нь тааралдсан юм.
Тэрбээр энэ оны арваннэгдүгээр сар хүртэл
- Төв
- Хэнтий
- Дорнод
- Сүхбаатар
- Дорноговь
- Дундговь
- Өмнөговь
- Говьсүмбэр зэрэг зүүн зүгийн найман аймаг,
- Налайх, Багануур, Багахангай гэсэн гурван дүүрэг,
- 60 гаруй сум, суурин,
- Хилийн гурван зурвасаар дайран ойролцоогоор 5000 гаруй км замыг дугуйгаар туулах төлөвлөгөөтэй байгаа билээ.
Машинаар явахад л барагддаггүй энэ уудам нутгаар унадаг дугуйтай ганцаар аялж байгааг хараад аргагүй бахдах сэтгэл төрж байв. Ойр зуурын хэрэглээний зүйлсээ чиргүүлдээ ачаад л энэ сарын 10-ны өдөр Улаанбаатараас хөдөлсөн тэрбээр өдгөө 609 км зам туулжээ.
Ч.Мөнгөндалай өнгөрсөн удаад баруун 13 аймгийн 210 гаруй сумын нутгаар дамжин, 167 хоногийн турш 6200 км замыг унадаг дугуйтай туулж байв.
Ийнхүү түүний аялал амжилттай өндөрлөснөөр Монгол орныг хөгжлийн бэрхшээлтэй иргэн дугуйгаар бүтэн тойрсон түүхэн үйл явдал болон үлдэх юм.