Ипотекийн зээлийн тайлан
2015 оны зургаадугаар дугаар сарын байдлаар банкууд нийт 1 567 зээлдэгчид 100.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ. Ингэснээр банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 3192.0 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 72412-т хүрчээ.
Тайлант сарын эцэст банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд
- Өмнөх сартай харьцуулахад 1.4 нэгж хувиар,
- Оны эхнээс 15.9 нэгж хувиар,
- Өмнөх оны мөн үеэс 105.6 нэгж хувиар буурсан байна.
Өнгөрсөн сарын эцэст банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн
- 74 хувь буюу 2363.7 тэрбум төгрөгийг “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл (жилийн 8 хувийн хүүтэй зээл болон 8 хувийн хүүтэй зээлд шилжүүлсэн зээл),
- 23.8 хувь буюу 760.9 тэрбум төгрөгийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл,
- 2.1 хувь буюу 67.4 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээр олгосон зээл бүрдүүлж байна.
2015 оны зургаадугаар сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдлийн 98.3 хувь нь төгрөгийн зээл, 1.7 хувь нь гадаад валютын зээл байна. Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн хувь 2015 оны зургаадугаар сарын байдлаар 1.8 хувь, чанаргүй зээлийн эзлэх хувь 0.5 байна.
Тухайн сард олгосон ипотекийн зээл өмнөх сараас 21.5 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.8 хувиар өссөн байна.
Тайлант сард шинээр олгосон зээлийн 80.3 хувь буюу 80.5 тэрбум төгрөг нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл, 19.7 хувь буюу 19.7 тэрбум төгрөг нь банкуудын өөрийн эх үүсвэрээс олгосон зээл байна.
Өнгөрсөн сард 37.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл төлсөн нь өмнөх сараас 5.0 хувиар, өмнөх оны мөн үеэс 58.2 хувиар өссөн байна.
Зээлдэгчдийн тоо
Өнгөрсөн сард нийт 1 567 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсанаас 1165 зээлдэгч “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээлд, 402 зээлдэгч банкны өөрийн эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна.
2015 оны эхний хагас жилийн байдлаар нийт 72412 иргэн ипотекийн зээлтэй байгаагаас
- 5 1438 нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээлд,
- 18 989 нь банкуудын өөрийн эх үүсвэрийн зээлд,
- 1985 нь бусад эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна.
Тайлант сард банкууд 0.5-20 жилийн хугацаатай зээл олгосон бөгөөд жигнэсэн дундаж хугацаа нь 16.4 жил байна. Ипотекийн зээлийн үлдэгдлийн жигнэсэн дундаж хугацаа 15.5 жил байна. Тухайн сард олгосон зээлийн дийлэнх буюу 58.0 хувь нь16-20 жилийн хугацаатайгаар олгогдсон. Нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн
- 65.9 хувь нь16-20 жил,
- 20.2 хувь нь 11-15 жил,
- 11.6 хувь нь 6-10 жил,
- 2.2 хувь нь 1-5 жилийн хугацаатай байна.
Зээлийн хүү
Банкуудын 2015 оны зургаадугаар сард олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү 9.6 хувь байв. “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр” хэрэгжиж эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад жигнэсэн дундаж хүү 7.0 нэгж хувиар буурсан байна.
Харин банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 16.1 хувь байв.
Эх сурвалж: Монголбанк