Сирийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хэт даврагчидтай тэмцэхэд Сирийн армийн цэргийн хүчин дутагдаж байна. Үүний улмаас Сирийн арми зэвсэгт мөргөлдөөн болж буй зарим бус нутгийг орхиж, нөгөөг нь хамгаалахаас өөр аргагүй байна хэмээн Сирийн Ерөнхийлөгч Башар Асад тус улсын өндөр албан тушаалтнуудын өмнө тавьсан илтгэлдээ хэлсэн байна.
Сирийн босогчид Саудын Араб, Турк, Катар зэрэг улс орнуудаас дэмжлэг авч байна. Харин Сирийн армид улс орныг хамгаалахын тулд хангалттай цэрэг байхгүй гэсэн юм.
2011 онд иргэний дайн анх эхэлж байхад Сирийн арми 300 мянга орчим цэрэгтэй хэмээн тоологдож байсан. Гэвч зэвсэгт мөргөлдөөн эхлээд бараг таван жил өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд Сирийн цэрэг, армийн тоо хоёр дахин багассан гэж AFP мэдээллээ.
Сирийн арми Дамаск, Хомс болон Хама зэрэг стратегийн ач холбогдол бүхий хотуудыг хамгаалах чадвартай гэдэгт итгэлтэй буйгаа Башар Асад илэрхийлсэн байна.
Эх сурвалж: ВВС