Монгол Улсад анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойг долдугаар сарын 29-нд тэмдэглэх гэж байна.
Ойн хүрээнд олон улсын хүндэтгэлийн хурал болох бөгөөд энэ хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар зохион байгуулна. Үүнээс гадна олон арга хэмжээ зохион байгуулах хөтөлбөр гаргажээ.
Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд болон Ерөнхий сайд, гадаад, дотоодын олон хүндтэй зочид оролцоно. Урьдчилсан байдлаар гадаад улс орон, олон улсын байгууллагын 50 гаруй хүндтэй зочид, төлөөлөгчид ирэхээ мэдэгджээ. Хүндэтгэлийн хурлын үйл ажиллагааг телевизээр орон даяар шууд дамжуулах юм.