Иран улсын өмнөд хэсэгт цөмийн цахилгаан станц хоёрыг барихаар төлөвлөж байна хэмээн тус улсын цөмийн эрчим хүчний байгууллагын тэргүүн Али Акбар Салехи мэдэгджээ.
Ираны өмнөд хэсэгт байрлах Бушер мужид барих цөмийн цахилгаан станцыг 3-4 жилийн хугацаанд барихаар төлөвлөж байна. Ойролцоогоор 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх бөгөөд бүтээн байгуулалтын ажилд 15 мянган мэргэжилтнийг дайчлах юм.
Сануулахад энэ сарын 14-нд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх “зууч” зургаа (АНУ, Их Британи, Герман, ОХУ, Франц, Хятад), НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн улс болон Иран улсын төлөөлөгчид Австрийн Вена хотод сүүлийн шатны хэлэлцээг хийсэн. Энэ үеэр Иран болон дэлхийн томоохон зургаан гүрэн Тегераны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах түүхэн хэлэлцээр байгуулсан.
Эх сурвалж: РИА Новости