Бороотой өдөр Парист явагдсан Тур де Франсын эцсийн шатны гараанд Германы Андре Грайпель (Lotto-Soudal) түрүүлсэн бол нийлбэр үзүүлэлтээр Крис Фрум (Team Sky) тэргүүлэн хоёр дахь удаагаа Турын аварга боллоо.
160 дугуйчин гараанаас гарсан 102 дахь удаагийн Тур де Франсын эцсийн шат Парис хотын төвөөс холгүйхэн орших Севр хотоос эхлэн Францын нийслэлээр 109.5 км тойрон улмаар алдарт “Champs-Élysées”-д бариалсан юм.
“Champs-Élysées” гараа гэж ч нэрлэгддэг энэхүү гараа эхлэх үед Парис хотод бороо орж эхлэн уралдааныг нэлээдгүй сонирхолтой болгосон юм. Энэ шатанд өмсгөлийн эзэд үзүүлэлтүүдээ хадгалахыг чухалчилж байсан бол Андре Грайпель, Александер Кристофф (Katusha), Брайан Кокар (Europcar) нарын шилдэг спринтерүүд эцсийн шатанд ялагч болохоор ширүүхэн тэмцэлдэж байлаа.
Эцэст нь 2 цаг 49 минут 41 секундэд барианд орсон Андре Грайпель Тур де Франсын 21 дэх шатны ялагч болсон бөгөөд тэрээр энэ жилийн Турд 4 шатанд ялагч болсон амжилттайгаар тэмцээнийг дуусгасан.
Ийнхүү 21 хоног үргэлжилсэн дугуйн спортын хамгийн алдартай тэмцээн болох Тур де Франс өндөрлөлөө.
“Тур де Франс 2015” шилдгүүд