Афганистаны Баглан мужийн Дехсалах дүүргийн тосгонд болж байсан хуримын үеэр мөргөлдөөн гарч, зэвсэгт этгээдүүд харилцан гал нээсний улмаас 20 хүн амиа алдж, 10 хүн шархаджээ.
Хохирогчид бүгд энгийн иргэн байсан гэж тус дүүргийн цагдаагийн албаныхан мэдээллээ. Түүнчлэн тус хэргийн шалтгааныг олж тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
2001 онд Талибанчуудын эсрэг цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Баглан зэрэг Афганистаны хойд хэсгийн бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн гарсан хэвээр байна.
Эх сурвалж: ВВС