Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас эхлэн иргэд автобусаар зорчихдоо цахим карт ашиглахаар болсон. Гэвч автобусууд урд хаалгаа нээхгүй, мөнгө хураагч бэлэн мөнгөөр үйлчлүүлэхийг шаардаж байна гэсэн гомдлууд манай редакцид ирсэн юм.
Тиймээс энэ талаар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Маркетинг, Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ц.Түвшинжаргалаас тодрууллаа.
-Цахим карт худалдаж авсан иргэд түүгээрээ үйлчлүүлж чадаагүй гэсэн гомдол ирлээ. Шинэ үйлчилгээний хугацаа нь хойшилсон юм уу?
-Үгүй ээ. Долдугаар сарын 24-нөөс эхлээд цахим картаар үйлчилж эхэлсэн. Эхний ээлжинд долоо хоногийн хугацаатай мөнгө хураагч нар ажиллахаар болсон юм. Гэтэл тэдний зүгээс шинэ үйлчилгээг маань буруугаар ойлгуулах тохиолдлууд байна. Иргэдийн зүгээс ч гомдол ирж байгаа учраас бид энэ тал дээр Нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулахаар ажиллаж байна. Мөн автобус компаниийн удирдлагуудтай уулзаж байна.
-Ямар учраас автобусны жолооч, мөнгө хураагч нар эсэргүүцээд байгаа юм бэ?
-Цахим карттай болсноор нийтийн тээврээр зорчигчдын бодит тоо гарах, энэ салбар дахь төсөв санхүү шилэн данстай болох давуу талтай. Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй компаниудад олгодог нөхөн олговор, татаасыг 100 хувь хянах боломжтой болно. Тиймээс бага зэргийн эсэргүүцэл байх шиг байна.
Өнгөрсөн баасан гарагаас эхлэн энэ лхагва гараг хүртэл туршилтаар мөнгө хураагч нарыг давхар ажиллуулаад түүнээс хойш цахим карт болон урд хаалганы дэргэдэх бэлэн мөнгө хийх хайрцагт мөнгө хийн зорчихоор болсон юм.
Та цахим карттай холбоотой санал, хүсэлтээ “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн Хэрэглэгчийн төвийн 78111289 дугаарын утсанд хандах боломжтой.