Мэргэжлийн сүмогийн Нагоя башё энэ сарын 26-нд өндөрлөн Хакүхо Даваажаргал 35 дахь түрүүгээ авлаа. Тэгвэл энэ сарын башёд маэгаширагийн 11-т бичигдэж байсан Кёкүтэнхо Цэвэгням 50 хувийн амжилт үзүүлж чадаагүй тул ирэх есдүгээр сарын башёд жюүрёо зиндаа руу буух нь тодорхой болоод байгаа юм.
Өдгөө 40 настай Кёкүтэнхогийн хувьд есдүгээр сарын башёд зодоглохгүй байх магадлал маш өндөр байна. Тэрбээр “Би жюүрёод барилдахыг хүсэхгүй байна. Ирэх тэмцээнд сайн барилдаад дээд зиндаанд буцаад орох найдвар байгаа ч би жюүрёод барилдахгүй” гэж хэлжээ. Кёкүтэнхо Нагоя башёгийн сүүлийн өдөр маэгашира Точиношинд унан нулимсаа нууж дийлэлгүй дэвжээг орхисон юм. Энэ нь магадгүй сүмогийн алтан хараацай түүний макүүчи зиндаанд хийсэн сүүлчийн барилдаан нь байсан болоод тэрээр нулимсаа барьж дийлээгүй байх.
Нөгөөтэйгүүр, эзэн хааны цомыг 35 дахь удаагаа хүртсэн Хакүхо Даваажаргал “NHK” телевизийн түрүү бөхийн ярилцлагын үеэр “Энэ тэмцээнд миний хайрлаж, хүндэлж явдаг ах Кёкүтэнхо зодог тайлж байгаа тул би түрүү бөхийн парадад түүнийг оролцохыг урьсан” гэж ярьжээ.
Дээрх мэдээллүүдээс үзэхэд Кёкүтэнхо зодог тайлах нь тодорхой болсон мэт харагдаж байгаа ч Кёкүтэнхо энэ тухай албан ёсоор зарлаагүй байгаа.
Мөн дээд зиндаанд дахин ганц башё барилдахад л дээд зиндаанд барилдсан хамгийн ахмад сүмоч, дээд зиндаанд 100 дахь башёдоо зодоглох зэрэг олон рекорд, амжилтын эзэн болох юм.
Түүний хувьд 40 настай, мөн эрүүл мэндийн шалтгаанаар яаралтай хагалгаанд орох шаардлагатай байгаа ч зодог тайлалгүй ирэх есдүгээр сарын башёд жюүрёо зиндаанд барилдаад 50 хувийн амжилт үзүүлэхэд л эргээд дээд зиндаандаа гараад ирэх боломжтой. Тиймдээ ч Кёкүтэнхог дэмждэг сүмо сонирхогчдоос эхлээд япон бөхчүүд хүртэл түүнээс үргэлжлүүлэн барилдахыг хүсэж байгаа гэнэ.