Үйлдвэрлэлийн салбар нь удааширч эхлээд байгаа Хятад улс дижитал инновацид суурилсан эдийн засгийг бүтээх зорилт тавиад байгаа. Үүний хүрээнд өмнөд хөршийн эрх баригчид 2015 оны 3-р сарын байдлаар өндөр технологийн 129 бүсийг батлаад байна.
Эдгээр бүсүүдэд интернэтийн хурд өндөр байхаас гадна засгийн газраас санхүүжилт олгож, ойролцоох их сургуулиудаас програм хангамжийн мэргэжилтнүүдийг авч ажиллуулах боломжтой юм.
АНУ-д Бостон, Нью-Йорк, Сан-Франциско буюу Цахиурын хөндий, мөн Сиэтл гэсэн 4 том технологийн төв байдаг. Харин зарим эрдэмтэд Хятад улс энэ хэмжээний 8 төвтэй болох боломжтой гэсэн таамаглалыг дэвшүүлж байгаа юм.
Гэхдээ дижитал инноваци, интернэтийн хөгжлийг дэмжих нь эдийн засгийг сэргээх баталгаа болж чадахгүйг зарим шинжээчид онцолж байна. Харин эсрэгээрээ энэ нь орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийг доройтуулах эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.