Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд суурь хучилт хийх, хоёр гүүрийн засварын ажлыг гүйцэтгэхийн тулд замыг хэсэгчлэн хаах болжээ.
Тодруулбал, “Их хайрхан” амралтын газраас “Монгол шилтгээн” хүртэлх 1 км хуучин авто замыг долдугаар сарын 30-ны 23.00 цагаас наймдугаар сарын 05-ны 06.00 цаг хүртэл хаана.
Түр зам гаргах боломжгүй учир иргэд 1 км явган алхаж “Их хайрхан” амралтын газрын үүднээс нийтийн тээврийн автобусаар хот руу зорчих юм байна.
Мөн “Монгол шилтгээн”–ээс Гачууртын эцсийн буудал хооронд нийтийн тээврийн автобус богино эргэлт хийж үйлчлэх юм.
Улиастай-Гачууртын 11 км авто замыг гэрээ ёсоор наймдугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх бөгөөд одоогоор ажлын явц 44 хувьтай байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.