Сири улстай хиллэдэг Туркийн Суруч хотод өнгөрсөн долоо хоногт /07.20/ "Исламын улс" бүлэглэлийн гишүүн амиа золиослон халдлага үйлдсэний улмаас 32 хүний амь эрсдэж, 100 орчим хүн шархадсан.
Түүнчлэн өнгөрсөн бямба гарагт Туркийн өмнөд нутгийн Диярбакир хотод тэсрэх төхөөрөмж суурилуулсан машин дэлбэрэн, хоёр турк цэргийн аминд хүрсэн хэрэг гарсан.
Туркийн аюулгүй байдалд заналхийлсэн цуврал халдлагуудтай холбогдуулан энэ сарын 24-нөөс эхлэн тус улсын арми "Исламын улс” бүлэглэлийн босогчдын болон Курдын Хөдөлмөрчдийн намын салан тусгаарлагчдын цэргийн баазад агаарын цохилт өгч эхэллээ.
ТУРК "БҮС НУТГИЙН ТОГЛОЛТ"-ЫГ ӨӨРЧИЛЛӨӨ
Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу тус улсын тэргүүлэх сонины ерөнхий редакторуудтай уулзахдаа “Исламын улс” болон Курдын Хөдөлмөрчдийн намын салан тусгаарлагчдын эсрэг авсан шуурхай, хариу арга хэмжээ Турк “бүс нутгийн тоглолт”-д өөрчлөлт оруулсныг харуулна гэжээ.
"Нөхцөл байдал өөрчлөгдсөн. Энэ сарын 23, 24-ний өдрүүдэд Туркийн армийн явуулсан цэргийн ажиллагааг хоёр үе шаттай явуулсан. Үүнд Туркийн армийн хүчин чадлыг харуулах, мөн Сири, Иракт өрнөж буй бүс нутгийн тоглоомын дүрмийг өөрчлөхийн тулд өөрийн хүчнийг үр дүнтэй ашиглах нь бидний байр суурь юм" гэж Ахмет Давутоглу мэдэгдсэн байна.
Мөн тэрбээр "Үүнээс хойш бид ингэж ажиллах болно" гэжээ. Турк Сири рүү хуурай замын цэрэг илгээх төлөвлөгөөгүй. Харин “Исламын улс”-ын босогчидтой тэмцэж буй Сирийн чөлөөт армийн цэргүүдэд дэмжлэг үзүүлэхээр агаарын цохилт өгнө гэв.
ИРАК, СИРИТЭЙ ХИЛ ЗАЛГАА БАЙРЛАДАГ ХОТУУДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ЧАНГАТГАВ
Амиа золиослогч халдлага үйлдэн олон хүний аминд хүрч болзошгүй гэсэн мэдээллийн дагуу Туркийн томоохон хотуудад аюулгүй байдлын арга хэмжээг нэмэгдүүлсэн байна.
Тухайлбал метро, автобус зэрэг олон нийтийн тээвэрт халдлага гарч болзошгүй гэж үзэн нэмэлт хүч гаргажээ. Түүнчлэн Стамбул хотын аялал жуулчлал, хүн амын нягтаршил ихтэй дүүргүүдэд нэмэлт цагдаа хуваарилж, Дотоод хэргийн тусгай албыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ.
Сири, Ирактай хил залгаа байрладаг бүс нутгийн аюулгүй байдлыг өндөржүүлсэн хамгаалалтад авсан юм. Зарим хилийн бүс нутагт 24 цагийн харуул зогсоох тушаал гарсан байна.
Энэ нь Туркийн хилийн аюулгүй байдалтай холбоотой асуудал болж хувирсан гэдгийг Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу онцолсон юм.
Туркийн цэрэг армийн анги нэгтгэлийн дийлэнх нь нутгийн өмнөдөд буюу Сирийн хилийг чиглэн ирээд байгаа. Мөн тэд Исламын дайчдын гэнэтийн халдлагад бэлэн байдал зарласан гэдгийг албаныхан мэдээллээ.
ХЭТ ДАВРАГЧИДТАЙ ХОЛБООТОЙ ХЭМЭЭН 900 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ
Туркт сүүлийн хэдэн өдрийн турш үргэлжилсэн босогчдын эсрэг цэргийн ажиллагааны явцад 900 гаруй хүн баривчлагдсан хэмээн AFP агентлаг мэдээллээ.
Зөвхөн даваа гарагийн /07.27/ өглөө гэхэд л Анкарагийн цагдаагийнхан “Исламын улс” бүлэглэлийн гишүүд оршин суудаг гэсэн хаягаар 15 хүнийг баривчилжээ. Тэдний 11 нь гадаадын иргэн байсан юм.
Цагдаагийн байгууллагаас мэдээлж буйгаар эдгээр хүмүүс нь залуучуудыг босогчдын эгнээнд элсүүлэхийн тулд суртал, ухуулга хийдэг байжээ.
НАТО-ГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ХИЙХИЙГ ТУРК САНАЛ БОЛГОВ
Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн гишүүн 28 улсын төлөөлөгчид босогчдын эсрэг явуулж буй Туркийн цэргийн ажиллагаа өнөөдөр авч хэлэлцэнэ.
Туркийн эрх баригчдын санаачлагаар болж буй тус дээд хэмжээний уулзалт Бельгийн нийслэл Брюссель хотод болно.