Бостон хот 2024 оны зуны Олимпийн Наамдыг зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж байгааг Нэгдсэн Улсын Олимпийн Хороо баталлаа.
Учир нь Бостон хотын оршин суугчид орон нутгийн сангийн мөнгийг Олимпийн Наадам зохион байгуулахад зарцуулахыг хүчтэйгээр эсэргүүцсэн юм.
Гэхдээ Бостон хот нэрээ татлаа гээд Нэгдсэн Улс энэ эрхийн төлөөх өрсөлдөөнийг орхино гэсэн үг биш. Тэд шинэ нэр дэвших хотын нэрийг ирэх есдүгээр сарын 15-ны дотор Олон Улсын Олимпийн Хороонд өгөх бөгөөд шинжээчдийн үзэж байгаагаар Лос Анжелес хот 2024 оны зуны Олимпийн Наамдын эрхийн төлөө өрсөлдөх магадлал хамгийн өндөр гэнэ.
Бостон хотод зуны Олимпийн Наадмыг зохион байгуулахыг эсэргүүцэж байсан, орон нутгийн компаний хийсэн судалгаагаар 2024 онд тус хот зуны Олимпийн Наадмыг зохион байгуулахад хамгийн багадаа 4.6 тэрбум ам.доллар шаардагдах байсан гэнэ.
Гэтэл Их Британий засгийн газар 2012 оны Лондонгийн Олимп болон Паралимпийг зохион байгуулахад 13 тэрбум ам.доллар зарцуулсан тухайгаа мэдээлж байсан билээ.