Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Шүүхийн Судалгаа, Мэдээлэл, Сургалтын Хүрээлэнгээс “Монгол Улсын шүүхийн 2015 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ”-г танилцууллаа.
Монгол улсын шүүх 2015 оны эхний хагас жилд:
- эрүүгийн 3569 хэрэг
- иргэний 20033 хэрэг
- захиргааны 653 хэрэг нийт 24255 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж,
- 9314 зөрчилд захиргааны хариуцлага оногдуулж,
- 676 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах болон ялаас чөлөөлж,
- 1780 хүнд баривчлах, цагдан хорих арга хэмжээ авсан байна.
Буурсан үзүүлэлт:
Өмнөх жилтэй харьцуулахад тодорхой гэмт хэргүүд буурсан үзүүлэлт гарчээ. Тухайлбал, эд зүйлсийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 36,1 хувиар, хүчиндэх 1,1 хувь, танхайрах гэмт хэрэг 11 хувиар буурсан байна.
Өссөн үзүүлэлт:
Харин хүнийг санаатай алах гэмт хэрэг 16,3 хувиар, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг 80 хувиар, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах 34,9 хувиар нэмэгджээ.
Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4287 хэргээр буюу 21,4 хувиар өссөн бөгөөд үүнээс эрүүгийн хэрэг 4,7 хувиар, иргэний хэрэг 25,1 хувиар, захиргааны хэрэг 17,8 хувиар тус тус өсчээ.