Монголчууд бид явсан хүнээс үг сонс гэж ярьцгаадаг. Өдгөө хилийн чанадад олон монгол хүн ажиллаж амьдрах болсон тул бид газар газрын сониныг сонсох боломжтой болсон. Зуны амралтаараа эх орондоо ирээд байхад нь Ч.Баяргэрэлийг Миний Монгол цэснийхээ хойморьт урьлаа. Тэрбээр Шведэд 11 дэх жилдээ амьдарч байгаа бөгөөд орчуулагч, багш, лектороор ажилладаг байна.
ЭНЭ ТҮҮХ ЭМГЭНЭЛТЭЙ Ч ЮМ ШИГ, ИНЭЭДТЭЙ Ч ЮМ ШИГ САНАГДДАГ
-Та сайн явж ирэв үү. Шведэд амьдардаг Монголчууд олуулаа юу.
-Швед рүү Монголчуудын нүүдэл 2000 оноос эхэлсэн. Эхний Монголчууд 1993-94 онд суурьшсан гэж ярьдаг. Ер нь 2000 оноос Монголчууд Швед рүү нүүж эхэлсэн. Ялангуяа Европын бусад орнуудаас илүү их очицгоосон.Тэр үеэ бодвол монгол цагаачдын амьдрал ахуй дээшилсэн. Тэнд манайхан эмч, багш, бизнесмен гээд төрөл бүрийн ажил хийдэг. Хоолны газрууд, үсчин, гоо сайхны газрууд ажиллуулж байна. Олон залуу их мундаг яваа.
Швед их сайхан нийгэм. Ганц Монголчууд ч биш дэлхийн 30-аад орны хүмүүс тэнд суурьшсан, 1950-иад оноос цагаач авсан орон юм билээ.
-Хэчнээн Монгол хүн Шведэд амьдардаг вэ?
-Албан ёсны тоогоор 6000 гаруй Монгол хүн бий. Чех, Унгар, Польшид амьдардаг Монголчууд бичиг баримттай бол Шенгений орнуудад чөлөөтэй хөдөлмөрлөх, амьдрах эрхтэй болсон. Ингэж нэг улсаас нөгөө улс руу шилжин амьдрах хүмүүс их болсон болохоор яг албан ёсоор тэд гэхэд хэцүү.
Швед дэх монгол залуус нийгмийн идэвхитэй, эргээд Монголдоо ирнэ, амьдарна Монголд хувь нэмрээ оруулна, ямар мэргэжлээр сурвал Монголд хэрэгтэй байх бол гэсэн эрмэлзэлтэй. Монголд юу болж байгааг маш их сонирхдог. Монголын нийгэм хаашаа явж байна, залуучууд ямар чиг хандлагатай байна гээд л иргэдийн амьдралаас авахуулаад, улс төрийг ч сонирхдог. Хэрвээ гадаадад амьдардаг залуучуудаас юм сурья, тэднээс үг дуулья, сурсан мэдсэнээс нь эх орондоо хэрэгжүүлье гэсэн зорилготой төв байгуулбал залуус эх орноо эргэж ирэхэд бэлэн гэдгийг би олон удаагийн уулзалт, ярилцлагаас мэдэж авсан.
-6000 орчим Монгол хүн амьдардаг юм байна. Дийлэнх нь оюутнууд уу, ажилчид уу?
-Сүүлийн үед хөдөлмөрийн гэрээ хийснээс хойш гэр бүлээрээ их очдог болсон. Тэгэхээр ихэнх нь ажилчид гэж болно. Нэг айл дунджаар нэг хүүхэдтэй гэж бодоход 1000 орчим хүүхэд байгаа болов уу. Манайхан энэ тэнд очоод ажил хийхдээ хүүхдээ ээж аав дээрээ орхидог, эсвэл ганц бие залуучууд их. Тэд эх орноо, элгэн саднаа, үр хүүхдээ санах, хүүхэд дээрээ очъё гэхээр дураараа явж чадахгүй, бичиг баримтгүй байх нийтлэг зовлонтой. Ер нь Шведэд амьдрахын эерэг болон сөрөг талууд ч бий.
-Та өөрийнхөө талаар ярихгүй юу. 11 жил Шведэд амьдарсан юм байна. Бас л урт хугацаа шүү дээ. Хэдэн онд явав. Яагаад явах болов?
-Би анх 2004 онд Швед явсан. Энэ түүх эмгэнэлтэй ч юм шиг, инээдтэй ч юм шиг санагддаг. Тухайн үед би багш байсан юм. Монголд амьдрал тийм сайн байгаагүй, цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд амьдарч байх үедээ бидний хэсэг багш түрүүчээсээ Америк, Солонгос явлаа. Би Америк явах гэтэл миний визний мөнгө хүрээгүй, байсан мөнгөөрөө л явсан нь Швед болж таарсан. Хүний нутаг руу юу ч мэдэхгүй явна гэдэг тэнэг ч юм шиг алхам. Гэхдээ миний л шийдвэр, миний л бэрхшээл байсан учраас очсон газраа дасан зохицоод 11 жил болчихлоо.
-Тухайн үед Швед рүү гарах Монголчуудыг зуучилдаг байгууллагууд байсан уу. Эсвэл хувийн журмаар хөөцөлдөж явав уу?
-Сонин хэвлэлд ийшээ гаргана, тийшээ гаргана гэсэн зар их байсан. Би ч тэр дагуу л ирсэн.
Би Монголдоо ирэлгүй есөн жил болоод энэ зун ирж байна. Гэхдээ би байнга Монгол хүмүүсийн дунд ажилладаг, орчуулга хийдэг.
Одоо эргээд харахад шведийн нийгэмд маш их боломж бий. Ялангуяа Монгол залууст боломж их. Зөв аргаар, зөв замаар Шведэд ирэх боломжтой. Тэр болгоныг холбож өгөх гүүр нь хоёр орны асуудал учраас төр засгийн л үүрэг болж хувирна.
Хувь хүн бол би чамайг Швед рүү холбож өгье гэхэд сайн бол ах дүүгээ ч юмуу, нэг хоёр хүнийг л авчирч магадгүй.
Бусад гадаад оюутнуудыг харахад Олон улсын оюутны холбоонд гэрээгээр элсчихсэн, тухайн холбоондоо татвараа төлдөг орнуудын оюутнууд их байсан. Тэр оюутанд тэтгэлэг олгодог. Монгол улс тэр оюутны холбоонд элссэн ч идэвхтэй гишүүн биш юмуу, эсвэл Швед рүү оюутан элсүүлэх хүсэлтээ бага явуулдаг юм уу. Ямар ч байсан боломж байна. Түүнийг бид ашиглаж чаддаггүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Бидэн шиг дайн байлдаангүй, энх амгалан, эдийн засаг, нийгэм нь нээлттэй улсын иргэдийн хувьд цагаачлах боломжгүй.
-Анх очсон хүнд хэлний бэрхшээл тулгардаг л байх даа?
-Тэнд Швед хэлээр ярьдаг. Швед хэл их өвөрмөц хэл. Англи ч биш, герман ч биш, яг л Скандинавын хойд талын Швед хүмүүсийн ярьдаг хэл байгаа юм. Энэ хэл зарим талаараа дани хэлтэй төстэй ч, зарим үед норвеги хэлтэй төстэй. Яагаад гэвэл түүхэндээ норвеги хэлтэй, нэг улс байсан юм билээ. Түүхийн явцад хэлэнд нь бага зэрэг өөрчлөлт орчихсон, хил залгаа улсууд нь бие биеэ ойлгодог. Мэдээж, шинэ хэл сурна гэдэг бэрхшээлтэй. Гэхдээ швед хэл сурах хэцүү биш, сурах бичиг их сайтай.
Англи хэлтэй хүн бол англи-швед хэлний толь, орос-швед хэлний толь ашиглачихдаг. Монгол-швед хэлний толь, гарын авлагыг ч гаргасан. Биеэ дайчлаад сурвал тэр номууд Монголд ч бий. Явахаасаа өмнө швед хэлийг эх орондоо сурах боломжтой.
БИД ӨӨРСДИЙГӨӨ ДУТУУ ҮНЭЛДЭГ, ТЭР УТГААРАА ХАМГИЙН ҮНЭЛГЭЭ БАГАТАЙ АЖЛЫГ ХИЙДЭГ
-Зориод очсон цагаачдад зориулсан хөтөлбөр байдаг уу. Хэлний курсууд, мэргэжил дээшлүүлэх курсууд байдаг уу. Бельгид байдаг юм билээ.
-Бидэнд нэг өрөөсгөл ойлголт байдаг. Цагаач гээд очихоор л сургууль бэлдээд, орон байраар хангаад, бүх юмыг нь бэлддэг гэсэн ташаа ойлголт байдаг. Шведийн цагаачлалын бодлогоор дайн дажинтай улс орнуудын иргэдийг л хүлээж авна. Тухайн иргэдийг эхлээд газар нутаг дээр нь хүлээж аваад, оршин суух эрхийг нь өгөөд Швед рүү оруулж ирнэ гэсэн бодлоготой. Бидэн шиг дайн байлдаангүй, энх амгалан, эдийн засаг, нийгэм нь нээлттэй улсын иргэдийн хувьд цагаачлах боломжгүй. Цагаачдад хандсан сургалт, санхүү төсөв нь ч байхгүй. Цагаачдад өгдөг тэтгэлэг нь 1986 онд батлагдсан, өдөр тутмын нормоор хоолны мөнгө л байдаг. Гэтэл 1986 оноос юмны үнэ хэд дахин нэмэгдлээ. Үүнийг нэмэх эдийн засаг, санхүүгийн чадвар алга байна.
Тэгэхээр би Швед рүү цагаачлаад гарчихлаа, хэн нэгэн гарсан гэхэд за энэ хүн болчихсон юм байна гэж бодож болохгүй. Энэ улсын хууль дүрэм өөрчлөгдөж байна. Дэлхийн эдийн засгийн хандлага, дэлхийн энх тайвны хандлага гээд бүх юм өөрчлөгдөж байна. Цаг өнгөрөх тусам өөрчлөгдөж байна.Түүнд зохицуулаад Швед улс ч гадаад бодлогоо байнга өөрчилдөг.Тэнд Монгол хүмүүс байдаг гэсэн, тэнд л сайхан амьдардаг, тэнд л болж бүтнэ гэсэн хийсвэр дүгнэлтэд хүрч, битгий шийдвэр гаргаарай гэж хэлмээр байна.
-Тэгэхээр тэнд хөлөө олсон нэг хэсэг, олохгүй байгаа ч нэг хэсэг ч бий гэсэн үг үү?
-Тийм. Ялангуяа зарим нь хэл сайн сурч чадахгүйгээс ажил олдохгүй, бичиг баримтгүйгээс ажиллах, байр хөлслөх боломжгүй. Нийгмийн далд давхаргын зүйлүүдэд Монголчууд маш их өртдөг. Сүүлийн үед Шведийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөдөлмөрийн гэрээ нэр доор боолчлогддог хэсэг хүмүүс байна, тэдгээр нь Монголчууд болон Европын холбоонд хамрагдаж чадаагүй, хөгжиж буй орнуудын иргэд гэсэн судалгаа, нийтлэлүүд цацлаа.
-Тэр хүмүүсийн цалин хөдөлмөрийн албан харилцаанд ороод цалин авдаг хүмүүсээс хэр ялгаатай вэ?
-Маш бага цалин авдаг. Шведэд дундаж мэргэжлийн ажилтай хүн сард 20-25000 кроны цалинтай. Хар бор ажилтай хүмүүс түүний талыг л авдаг. Тэр нь амьжиргааны өртөг өндөртэй оронд хаанаа ч хүрэхгүй. Монголчууд хаа явсан газраа бөөнөөрөө амьдраад, нэг өрөө байранд тав зургуулаа, байрны мөнгөө хуваадаг. Ингэж амьжиргааны доодын доод түвшнээс л таван төгрөг хураах боломжтой.Тэгэхээр хүсээд байх зүйл мөн үү гэдгийг залуучууд бодох хэрэгтэй. Тэнд очоод ажил хийхэд 5-6 жилийн дараа л өрөө дарна. Эргээд Монголд ирээд байр сууриа олж чадах уу, намайг ирэхэд Монголын нийгэм ямар байх вэ гэдгийг залуу хүмүүс маш сайн бодох хэрэгтэй.
Нөгөө талаараа зөв арга зам эрэлхийлэх хэрэгтэй. Хэрвээ Швед рүү, Шенгэний орнууд руу гарах бол сурах, хөдөлмөрлөх боломжийг нь судал. Тэгвэл хамаагүй дөхөм, очоод шууд ажлын байртай болно. Шууд сургуульдаа орчихно. Залуучууд өөрсдийхөө өмнөөс бас дуугарах хэрэгтэй байна. Бид ингэмээр байна, бидэнд ийм юм дутаж байна, бид гадаадад сурмаар сургалтад хамрагдмаар байна, дэлхийд ийм ийм холбоо байна, ийм орнууд хамрагджээ, хэн тийшээ явав гэх зэргээр дуу хоолойгоо гарган, хяналтаа ч тавьдаг байх нь зөв.
Тэнд очоод ажил хийхэд 5-6 жилийн дараа л өрөө дарна. Эргээд Монголд ирээд байр сууриа олж чадах уу, намайг ирэхэд Монголын нийгэм ямар байх вэ гэдгийг залуу хүмүүс маш сайн бодох хэрэгтэй.
-Та 11 жилийн өмнө Шведэд хөл тавьсан үеэ эргээд дурсахгүй юу. Ямар орчин угтав. Мэдээж сэтгэл хөдөлж байсан байх. Хэдүүлээ явсан бэ?
-Би огт хүн танихгүй газар руу ганцаараа явсан. Очоод намайг угтах хүн ч байгаагүй. Замдаа хоёр Монгол эмэгтэйтэй танилцахад нэгийг нь хүргэн нь тосч, нөгөө нь над шиг хүн танихгүй байсан. Ялгаатай нь гэвэл би англиар бага зэрэг ярьдаг, ачаа бараагаа аваад явчихаар. Шведэд очоод хамгийн анх орсон газар маань зоогийн газар байсан.
Тэгэхэд шав шар үстэй, их эелдэг хүмүүс байсан. Миний анхны сэтгэгдэл гэвэл гоё уянгалаг хэлээр ярьдаг юм байна гэсэн бодол. Тэгээд ч тэр үү хэлийг нь хурдан сурсан. Дараа нь олон бэрхшээл саад байсан. Ажилгүй, бичиг баримтгүй болж байсан, өнөө хар давхаргыг чинь би өөрөө туулаад гарсан болохоор анх ирсэн сэтгэгдлээ эргээд харахад 100 хувь сэтгэлийн хөөрөл байсан гэж чадахгүй. Амьдралаа өөрчилье гэсэн зорилго, тэр зорилгынхоо эцэст хүрье гэсэн тэмүүлэл надад байсан. Өнөөг хүртэл тэндээ амьдраад, байр сууриа ч оллоо.
-Та түрүүн тэнд сурсан гэж байсан, тэр нь их сургууль уу эсвэл мэргэжил дээшлүүлэх түр сургалт уу. Манайхан тэр нийгэмд дасан зохицохын тулд мэдээж хэлийг нь сурах ёстой. Дараа нь яах ёстой байдаг юм?
-Систем нь дотроо хоёр заагтай. Хэрвээ та цагаач бол хамрагдаж болохгүй зүйлүүд гэж бий. Жишээлбэл цагаач бол сургалтад хамрагдаж чадахгүй. Сүүлийн үед эдийн засаг нь хямарснаас олон төрлийн үйлчилгээг танасан. Гэхдээ оршин суух эрх авсан өдрөөсөө эхлээд сурах, нийгмийн бүх л хангамжид хамрагдах эрхтэй. Би энэ эрхийг аваад сурч эхлэсэн. Манайхаас ялгаатай нь сургалт үнэ төлбөргүй.
Насанд хүрсэн хүн ч сурч болдог, их сургууль, хэлний сургалт, төрөл бүрийн мэргэжилтэн бэлтгэх сургалт үнэгүй. Өөрөө л хичээгээд сурвал ямар ч сургуульд орж болно. Харамсалтай нь монголын бакалавр зэргийг тэнд үнэлдэггүй. Огт хүлээн зөвшөөрдөггүй гэвэл хатуу сонсогдох байх. Монгол хүн 1-1.5 жил дахин сурч бакалаврын түвшинд хүрдэг.
-Та ямар сургуульд, ямар мэргэжлээр сурсан бэ?
-Би их олон сургалтад сурсан. Хамгийн богино хугацаанд ажил олох ямар мэргэжил байна, тэр мэргэжлээр сурах зорилт тавьсан. Эхлээд цэцэрлэгийн багш дараа нь асрагч болсон. Асрагчид маш их ажил олддог, хэлний өндөр мэдлэг шаардахгүй, их сайн үнэлгээтэй. Сүүлд нь орчуулагч болсон. Одоо хувь хүний хөгжил, лектор чиглэлээр сурч байна.
-Та тэнд амьдардаг Монголчуудад лекц уншдаг юмуу эсвэл нийт цагаачдад зориулж уншдаг уу?
-Цагаач иргэдэд зориулж ажлын байранд яаж гарах, асрагч болоход юу анхаарах, бусад орноос ирсэн хүмүүст ямар бэрхшээл тохиолддог, Шведийн асаргааны байгууллагын зорилго нь юу болох, хүүхдийн байгууллагад ажиллахад юуг анхаарах вэ гэсэн сэдвээр лекц уншдаг. Орон орны соёл өөр. Нэг орны соёлд хүүхдийг гэртээ зодож байхад Шведэд болдоггүй.
ЧИ ХАЛААСАНДАА ХЭДЭН ТӨГРӨГТЭЙ ИРСЭН, ЯМАР МАШИН АВСАН, ХААНА БАЙР АВАВ ГЭЖ БИТГИЙ АСУУ
-Манайханд ажлын байраа алдахад хүрдэг түгээмэл алдаа байдаг уу?
-Миний бодлоор бид өөрсдөдөө бага итгэдэг. Энд ч, хүний нутагт ч тэр. Бид өөрсдөө чадна гэдэгтээ итгэдэггүй, эсвэл нэгнийхээ хийж байгааг нөгөөх нь үгүйсгэдэг. Үүнээсээ болж л бид алддаг. Жишээлбэл бид эх орондоо байлаа гэхэд л ямар ч гадны хүнээс дуталгүй зам гүүрээ тавиад, өөрсдийнхөө хэлээр яриад, үр хүүхдээ өсгөх бүрэн чадвартай ард түмэн. Гэтэл бид гадны хүмүүсийг тахиад, тэр хүний байгуулсан гадаад сургууль биднийхээс илүү мэтээр боддог.
Бид өөрсдийгөө дутуу үнэлдэг. Тэр утгаараа бид хамгийн үнэлгээ багатай ажлыг хийдэг. Гадаадад гарахаараа ч энэ хандлагаа тэнд гаргадаг. Нэг хүн ажил хийж, цагийн 20 доллар олж байхад, дараагийн монгол хүн ирээд би 10 доллараар ажиллая гэдэг. Бид өөрсдийгөө бага үнэлдэг, бага итгэдэг. Мөн би энд хэсэг амьдраад л Монгол буцна, хэлийг нь сураад ч яахав гэдэг. Ингэснээр тэр нийгмээсээ гадуурхагдаж, нийгэмд болж байгаа үйл явдалтай хөл нийлүүлж чаддаггүй.
-Гэхдээ манай эмэгтэйчүүд хаа газар дайчин байдаг юм шиг. Швед эмэгтэйчүүдийн нийтлэг тал юу вэ?
-Тэгж анзаарагддаг. Надтай хамт ажилладаг, сурдаг, миний олон найз эмэгтэйчүүд их мундаг явж байна. Тэд зөвхөн өөрсдийгөө биш, хамаатан саднаа ч харж үзэн, тэтгэж явдаг. Тэр утгаараа Монгол эмэгтэйчүүд их дайчин, биеэсээ хэтэрсэн, их ачаа үүрч явдаг.
Швед эмэгтэйчүүд их ажилсаг, энгийн. Тэднээс сурах зүйл их. Монгол эмэгтэйчүүдийг Швед эмэгтэйтэй харьцуулахад мэдээж Монгол эмэгтэй хамаагүй жин дарна. Бид амьдралын өрсөлдөөн дундаас гарч ирдэг, юуг л бол юуг хийж чаддаг, ямар ч орчинд хөрвөх чадвартай.
-Та түрүүн соёлын ялгааг дурдсан. Газар зүйн байрлалаараа Монгол Швед их хол оршдог, бид Шведийн талаар бага мэдээлэлтэй байдаг шиг тэд ч Монголын талаар маш бага мэдээлэлтэй юу. Соёлын шоконд орох тохиолдол байдаг байх даа?
-Шведүүд олон жил цагаачид авсан учраас аливаад их нээлттэй хандаж сурчихсан. Их хүлээцтэй, хүнийг сургаж хүмүүжүүлж сурсан ард түмэн юм байна гэж би бодсон. Сомалиас ирсэн цагаач байлаа гэхэд, таны нутагт олон швед хүн цагаачлаад очиход та нар яаж хүлээж авах вэ, тэдэнд найрсаг хандах уу, сургууль өгөх үү, тэднийг орон байраар хангах уу гэж эргүүлээд асуудаг.
Тэгээд бид та бүхэнд энэ бүхнийг өгч байна, та нар юу шаардаад байгаа юм бэ гэж тайлбарладаг. Монгол Улс гаднаас цагаач авдаг бол бид тэдгээр хүмүүст найрсаг байж чадахаар ард түмэн үү, бидний соёл тэр хэмжээнд очсон уу гэж би боддог. Шведүүд оюуны чадамжтай, тэднээс сурах зүйл их. Юманд их нухацтай ханддаг, хийж байгаа ажлынхаа үр дүнг үзэх гэж хичээдэг, хөдөлмөрч ард түмэн.
-Тэгвэл Монгол Швед хүмүүсийн хандлагад ялгаа байдаг уу?
-Ер нь их олон зүйл дээр ялгаатай. Бид их дайламтгай ард түмэн. Жишээлбэл би гэртээ хүн уриад хүний аяганд хоол хийгээд май гээд зочноо дайлдаг байхад, Шведүүд тэр бүгдийг нь өмнө нь өрж тавиад та хүссэн зүйлээ өөрөө хүссэнээрээ ид гэдэг. Бид бол идээнийхээ дээжийг бариад, уу гээд тулгадаг. Тэд өрж тавьчихаад хэн дуртай нь аваад уугаарай гэх жишээтэй. Анх очсон хүмүүс тэрийг нь хараад намайг хүндэлсэнгүй, дайлсангүй, цайлсангүй гэдэг. Ичимхий хүмүүс бол тэндээс ходоод хоосон гарах тохиолдол байдаг. Эсрэгээрээ нөгөө Швед хүндээ ирэхэд нь бид бүх юмаа ам руу нь хийх гэдэг.
-Түрүүн та бүх их дээд сургууль нь үнэгүй гэсэн. Энэ нь их том боломж гэж бодоод байна л даа. Манай дээд сургуулийн төлбөр жилээс жилд нэмэгдээд талийчихсан. Энэ боломжийг Монгол залуус яаж эдлэх ёстой вэ?
-Шведийн их дээд сургуулийн сайтууд нээлттэй байдаг. Гадаад оюутан авдаг том том их сургуулиуд бий. Монголын их, дээд сургуулийн бакалаврын системийг бараг үнэлдэггүй. Тиймээс бакалавраа төгссөн байх ёстой. Дор хаяж гурав, дөрөвдүгээр дамжааны оюутан байх, Англи хэлний сайн мэдлэгтэй байх ёстой.
Тухайн сургуулийнхаа сайтаар ороод, бүрдүүл гэсэн материалыг нь бүрдүүлээд, байнга л хүсэлт явуулаад байх хэрэгтэй. Тэд жилд хоёр удаа онлайнаар хүсэлт хүлээн авдаг. Эхнийх нь нэгдүгээр сард, дараагийх нь тавдугаар сард. Тэр үед хүсэлтээ явуулна. Шведэд сурах болсон шалтгаан, цаашдын зорилго, ямар чиглэлээр сурах, яагаад Шведийг сонгосноо сайтар тодорхойлох хэрэгтэй.
-Хүсэлт нь хүлээн зөвшөөрөгдөж, оюутан болбол долоо хоногт ажиллах цаг нь ямар байдаг вэ?
-Яг тодорхой заасан цаг байдаггүй. Гэхдээ хичээл нь маш хүнд. Чи хичээлээ хийж, ард нь гарч байж л тухайн мэргэжлийг эзэмшинэ үү гэхээс хуулж бичээд дүн тавиулна гэсэн ойлголт байхгүй. Хичээл ажлаа хослуулж чадвал долоо хоногт хэдэн ч цаг ажиллаж болно.
-Сургууль нь үнэ төлбөргүй учраас тэтгэлэг гэдэг ойлголт байхгүй юм байна?
-Байхгүй. Харин Монголын Засгийн газрын шугамаар суралцахаар ирсэн гэсэн ганц нэгэн оюутантай таарч байсан.
-Монгол залуусын мөрөөдөл Харвард, Оксфорд зэрэг дэлхийд нэр алдартай их сургуульд элсэн суралцах. Эдгээр сургуультай эн зэрэгцэх ч бидний мэддэггүй их сургуулиуд Шведэд бий л байх?
-Шведэд техник их хөгжсөн, техникийн мэргэжилтнүүдээр, тэр тусмаа юмыг ул суурьтай хийдгээрээ брэнд болж чадсан. Шведийн сайн сургуульд сурья гэвэл Калмар гэж их сургууль бий. Техникийн чиглэлээр сургадаг, их том сургууль. Мөн Стокгольмын их сургууль байна. Бас л техникийн мэргэжилтнүүд бэлтгэдэг. Усалагийн их сургуульд анагаах ухаан, эм зүй, мал аж ахуйн мэргэжлээр сурах боломжтой. Эдгээр нь дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургуулиуд.
-Манайхан IT-гийн чиглэлээр сурна гэвэл Энэтхэг, инженер больё гээд Герман явдаг. Бизнесийн удирдлага болон төрийн удирдлага судлах бол Америкийг сонгодог. Шведэд дээд боловсролын нэг салбарыг онилоод, тэр чиглэл илүү хөгжсөн, цойлсон салбар бий юу?
-Шведүүд ч IT-ийн хүнээ Энэтхэгээс авдаг. Өөрсдөө бэлтгэсэн мэргэжилтнүүд нь хүрэлцдэггүй. Энэ чиглэл сүүлийн 10 жилд маш хурдан хөгжлөө. Яг энэ чиглэлээр сураасай, энэ чиглэлээр Монгол хүмүүс ингээд цойлчихсон гэх аргагүй. Ер нь Европын холбооны улсууд адилхан жигд түвшинтэй.
Монголтой төстэй тал нь гэвэл Швед залуусын орон. Тэр тусмаа эмэгтэйчүүд ихтэй учраас эмэгтэйчүүдийн манлайлал, эмэгтэйчүүдийн төрд оролцох үүрэг оролцооны сурвал эргээд эх оронд маань хэрэгтэй. Шведүүд ч дэмжих боломж өндөр байж магадгүй.
Хүн эх нутгаасаа хол байхад хөдөөг л их санадаг юм байна. Нэг сайхан хөдөө гараад л, монгол гэрт унтаад, монгол ахуйгаараа байя л гэж хүн их боддог юм байна.
-Европын орнуудад хүн амын насжилт жигд өндөрссөн болохоор сүүлийн жилүүдэд асрагч сувилагч нар их эрэлттэй байна гээд дуулдаад байдаг. Япончууд бас манайхаас сувилагч авахаар болсон. Харин Шведэд ямар мэргэжлийнхэн хамгийн их дутагдаж байна?
-Эмч нар. Швед олон орноос цагаачид авдаг. Тэдгээр цагаачид дунд оюуны өндөр чадвартай, багш инженерүүд их. Тэднийг сургаад, Швед хэлний түргэвчилсэн, хичээл заан, шууд ажлын байранд гаргаж байна.
-Үнэлгээ нь ямар байдаг вэ?
-Маш өндөр. Эмч сарын 8000-9000 орчим долларын цалин авах байх. Швед мөнгөөр 50000-60000 крон. Тэр утгаараа нэр хүндтэй, хариуцлагатай ажил.
-Та Монголд есөн жил ирээгүй байж байгаад ирсэн гэсэн, ямар санагдаж байна. Улаанбаатар танигдахын аргагүй болсон байгаа биз дээ?
-Тийм ээ. Таних аргагүй болжээ. Би Улаанбаатарт хоёр л хонож байна. Ирснээсээ хойш хөдөө байсан. Хүн эх нутгаасаа хол байхад хөдөөг л их санадаг юм байна. Нэг сайхан хөдөө гараад л, монгол гэрт унтаад, монгол ахуйгаараа байя л гэж хүн их боддог юм байна. Би сүүлийн үед хэд хэдэн орноор аялсан. Надад Улаанбаатарт гэхээсээ хөдөө байх нь илүү сайхан санагддаг.
Манайд бас худалдан авах чадвартай хүмүүс байдаг болчихсон юм болов уу. Нүдэнд туссан зүйл нь “Порше”-гийн албан ёсны борлуулагч байдаг болчихож. Энэ бол маш үнэтэй машин, Монгол гуравхан сая хүнтэй. Энэ машиныг авах чадвартай гэхээр бид баян орон юм биш үү. Бас нэг анзаарсан зүйл гэвэл явган хүний зам, гарцгүй байгаа нь төвөгтэй байна. Би ер нь хаа ч очсон нийтийн тээврээр явж үздэг. Улс орны хөгжлийн тод жишээ байдаг л даа. Манайд автобусны буудал гарцгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автобусанд суух боломжгүй гэх жишээтэй. Хийчихмээр, хийх ёстой зүйл зөндөө л байна.
-Энд байгаа хүмүүс хоёр хуваагддаг. Нэг хэсэг нь гадаадад байгаа Монголчуудаа дэмждэг, нөгөө хэсэг нь бага зэрэг буруутгах хандлагатай байдаг. Түүнийгээ үндэсний үзлээр тайлбарладаг.
-Хүн мөнхийн эрэл хайгуулч байдаг. Тэр эрж хайсан зүйлээ хаанаас ч олж болно. Нэг хэсэг нь эх орноосоо олдог байхад, нэг хэсэг нь дэлхийн тавцангаас олдог ч юмуу. Тэгэхээр хэн нэгнийг явсаных нь төлөө буруушаах, эргэж ирснийх нь төлөө сайшаах нь их явцуу үзэл. Хэрвээ та өөрөө явья гэж бодвол цаана нь таны л шийдвэр байгаа юм шүү, энэ бол өөр хүний амьдрал биш, та өөрөө өөрийнхөө амьдралыг хөгжүүлэх гэж явж байгаа юм.
Хэрвээ гадаадаас юм сураад ирсэн бол тэднийг битгий гадуурхаарай. Чи халаасандаа хэдэн төгрөгтэй ирсэн, ямар машин авч унасан, хаана байр авав гэж битгий асуу. Эхлээд чиний явсан газарт ямар зүйл бидэнд байхгүй байна, чиний хэрэглэж байсан зүйлээс юу нь бидэнд дутуу байна, яаж хийвэл бид тэдэн шиг болох вэ, яаж амьдарвал би тэр оронд амьдардаг шиг Монголдоо амьдрах вэ гээд бие биеэсээ суралцаасай. Цөөн хэдэн хүн бие биеэ сайн сонсдог, хэрэгжүүлдэг болоосой. Сүүлийн үед залуус их нэгдэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, интернэт хөгжснөөр зөвхөн яриад байлгүй бие биеэ дэмжихээс гадна хамтраад ажилладаг, дуу хоолойгоо хүргэдэг болоосой. Гадагшаа явах хүмүүсийг дэмжсэн ч, буруутгасан ч тэд эрэл хайгуулынхаа зүгт явах л болно. Нэг хэсэг нь хайснаа олоод ирнэ.
МОНГОЛ ХҮН ГАЛАА ХАРААД СЭРГЭДЭГ, ГАЛЫН ҮНЭР ИХ ГОЁ
-Хэдэн жилийн өмнө Шведэд амьдардаг монголчуудын тухай кино гарсан. Та үзэж байсан уу. Тэр кинонд энд болон тэнд амьдардаг Монголчуудын үнэт зүйлсийн ялгааг харуулдаг. Хэдэн жилийн өмнөх кино л доо. Одоо бол манайхны тэр материаллаг эд зүйлд шунан дурдах нь харьцангуй багассан.
-“Цэлмэг тэнгэр” гэдэг кино байгаа юм. Бидэнд угаасаа өв дамжсан хөрөнгө байгаагүй. Бид малчин л байсан, бидний мал, газар л өв дамждаг. Тэгэхээр үнэт зүйлс нь бидэнд харьцангүй ойлголт юм. Машин үнэтэй юу үнэтэй, байр үнэтэй юу үнэтэй. Гэхдээ энэ үнэт зүйл мөн үү гэвэл биш. Энэ бол зүгээр хэрэглээ. Шведүүдийн хэрэглээ нэгэнт жигд хангагдсан учраас тэдний хувьд өв дамжсан зүйл л үнэтэй. Нөгөө талаараа оюуны бүтээлийг их үнэлдэг, Альфред Нобель гэх мэт өөрсдийн гэсэн бүх юмаараа бахархдаг.
-Тэнд хүн болгоныг нэгтгэдэг үнэт зүйлс нь юу юм бэ?
-Харилцаа. Бие биенээ чин сэтгэлээсээ хүндэлдэг хүндэтгэл. Бусдын орон зайд нэвтрэхгүйг хичээдэг, таны хувийн амьдралд оролцохгүй, таны сонголтод нөлөөлдөггүй. Тийм учраас Швед хүмүүс их болгоомжтой гэж ярьдаг. Нийтлэг шинж нь тэр.
-Та 11 жил болохдоо хэлийг нь сурчихсан, Шведүүдийн дунд нь орчихсон, дассан. Гэхдээ л хүнд, хөгжилтэй гээд ямар ч үед гадаадад байгаа хүн эх нутгаа санадаг. Та тэр үедээ юу хийдэг вэ?
-Тэр үед би чинь Монгол хүн, ямар ч байсан би ажлаа Монгол хүн хийсэн гэж хэлэхээр хийгээд дуусгана, тэгж чадвал эх орноо авч явж байгаагийн илрэл гэж бодоод, өөрийгөө тайвшруулдаг.
Манайх гэртээ гал түлдэг тулгатай. Монгол хүн галаа хараад сэргэдэг, галын үнэр их гоё. Найзууд маань манайд ирээд сайхан монгол хоолоо хийж идээд, монголоор яриад, сууцгаадаг. Бүр хэцүү үед, гарах гарцгүй болбол сүү, цайныхаа дээжийг өргөдөг. Энэ зүг рүү л миний нутаг байгаа шүү гээд өргөхөд сайхан болчихдог.
-Шведүүд та нарыг ямар нүдээр хардаг бол? Инээж хүндэлж байгаа ч дотроо та нар хүний нутгийн, харийн хүн шүү гэсэн хандлага тээдэг үү?
-Тийм мэдрэмж төрдөг төрдөг. Тэр нь байх л зүйл. Зууны 50-60 хувь нь цагаач ч гэлээ хүн бол хүн гэж үздэг ч үлдсэн цөөн хувь нь эд гаднынхан бидний нутагт ирээд, бидний ажлыг булаалаа. Бидний хүүхдийн амьдрах сууцанд орчихоор залуу Шведүүд ажилгүй, байргүй байна гэдэг. Тэгж бодох нь зөв.
Гэхдээ энэ хүн намайг гадуурхах болов уу, намайг ингэх болов уу гэж бодолгүй ямар ч монгол хүн аль ч оронд явсан дутахгүй, өнөөдөр чадахгүй ч гэсэн маргааш сурна гэсэн итгэлтэй байх ёстой. Өөрөө ч бусдад нээлттэй байвал эерэг хандлагыг бий болгодог. Түүнээс би цагаач, би дутуу дулимагхан ярьдаг, ингээд буруу хэлчихвэл яах бол, энэ хүн юу гэх бол гэвэл бид тэр нийгмээс гадуурхагдаж тусгаарлагдана.
-Ярилцсанд баярлалаа.
Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс