Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Шүүхийн Судалгаа, Мэдээлэл, Сургалтын Хүрээлэнгээс хийсэн “Монгол Улсын шүүхийн 2015 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ"- гээр ял шийтгүүлэгчдийн байдлын талаар танилцууллаа.
Тус тайланд гэмт хэрэг давтан үйлдсэнээс ял шийтгүүлсэн тохиолдол 2015 оны эхний хагас жилийн байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 158-аар буюу 72,8 хувиар нэмэгдсэн байна. Тодруулбал,
- урьд ял шийтгүүлсэн 1111 хүн
- гэмт хэрэг давтан үйлдсэн 375 хүн
- согтуугаар үйлдсэн 1006 хүн
- бүлэглэж үйлдсэн 1085эмэгтэй 390
- насанд хүрээгүй 220 хүн ял шийтгүүлжээ.
Түүнчлэн бүлэглэж үйлдсэн гэмт хэргээс үүдэн ял шийтгүүлсэн нь 38,4 хувиар, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнээс ял шийтгүүлсэн нь 28,8 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
Гэмт хэргийн улмаас нийтдээ 49 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирчээ. Нийт 307 хүний амь хохирч, 1658 хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан байна.
Нийт ял шийтгүүлэгчдийн дийлэнх буюу 76 хувьд нь хорих ял оноожээ.
Гэвч Судлаач Л.Галбаатар "Эрүүгийн 225 төрлийн гэмт хэргээс дийлэнх хувьд нь хорих ял оноох байдаг ч тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн нь 50 гаруй хувь, биечлэн эдэлсэн нь 41 хувьтай байна.
Хэтэрхий шоронжиж байна гэдэг ч биечлэн ял эдэлж байгаа нь харьцангуй бага байдаг" гэлээ.
Түүнчлэн 267 хүний эд хөрөнгийг хурааж, 103 сая 475 мянган төгрөг гаргуулж, тодорхой албан тушаал эрхлэх, тодорхой үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг 377 хүнд ногдуулжээ.
Зургийн эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл