Энэ сарын 20-23-нд ӨМӨЗО-ны Бугат хотноо “Монгол, Орос, Хятадын худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын 11 дэх удаагийн нэгдсэн чуулган, форум”, “Бугатын машин механизмын хоёр дахь удаагийн үзэсгэлэн”-г амжилттай зохион байгууллаа.
Энэ үйл ажилагаанд Монголын талаас МҮХАҮТ, тус танхимын дэргэдэх БНХАУ-тай хамтран ажиллах зөвлөл, Аж үйлдвэрийн яам, БОНХАЖЯ-ны төлөөлөл, Замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүсийн захиргаа, бизнес эрхлэгчид, үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгжээс гээд 200 гаруй төлөөлөгч оролцжээ. Харин Хятад, Оросын талаас 300 гаруй төлөөлөл оролцож, гурван орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцон, хөрөнгө оруулалтын орчин, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломжуудын талаар зөвлөлдлөө.
Энэ уулзалт, форум ОХУ-ын Уфа хотод болсон, гурван орны тэргүүнүүдийн уулзалтын дараа болсноороо өндөр ач холбогдолтой хэмээн Хятад, Орос, Монголын оролцогчид онцолжээ. Форумын Монголын талын бэлтгэл ажлыг БНХАУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөл хангасан байна. Энэ зөвлөлийн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт мэдээлэл хийж, Хятадын Олон улсын худалдааг дэмжих хороо, муж хотуудын салбар хороодын удирдлагатай уулзан, Монголд хийх хөрөнгө оруулалтыг нэмэхэд идэвхтэй хамтран ажиллахаар боллоо.
Зөвлөлийн зүгээс хөрөнгө оруулагчдыг шаардлагатай мэдээллээр хангах, Монголд хэрэгжих дэд бүтэц, үйлдвэрлэл, бизнесийн төслүүдийг хөрөнгө оруулагчдад санал болгон танилцуулахаар төлөвлөжээ. Иймд тодорхой, томоохон төсөлдөө хөрөнгө оруулагч хайж байгаа бизнес эрхлэгчид ирэх сарын 15-наас өмнө тус зөвлөл /БНХАУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн нарийн бичиг Г.Жигжидсүрэнтэй 99080791 утсаар холбогдох/-д ханданх боломжтой юм байна.
Төгсгөлд нь хэлэхэд Бугат хот нь БНХАУ-ын хүнд машин механизм, гангийн үйлдвэрлэлийн төв, аж үйлдвэрийн хамгийн том хот гэдгээрээ алдартай аж.
Гэрэл зургийг wikipedia.org-оос ашиглав.