БНХАУ-ын нэгэн үйлдвэр 41 мянган ширхэг хуурамч “iPhone” гар утсыг үйлдвэрлэжээ. Үүнтэй холбогдуулан Бээжин хотын цагдаагийнхан есөн хүнийг баривчилсан байна.
Хууль бус үйлдвэрт хэдэн зуун хүн ажилладаг байсан бөгөөд эдгээр хүмүүс өмнө нь хэрэглэж байсан ухаалаг утасны сэлбэгийг үйлдвэрт дахин угсарч, шинэ iPhone хэмээн зах зээлд гаргадаг байжээ.
Тус үйлдвэрт хуурамчаар үйлдвэрлэсэн хуурамч утасны нийт нь 19 сая ам.долларт хүрсэн аж.
Дээрх үйлдвэрийн хууль бүс ажиллагааны талаар өнгөрсөн тавдугаар сарын 14-нд олж илрүүлсэн боловч БНХАУ-ын Олон нийтийн аюулгүй байдлын товчоо уг хэргийн талаар энэ сарын 26-нд л олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан байна.
Цагдаагийнхны мэдээлж буйгаар хууль бус үйлдвэр нь энэ оны нэгдүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд эхнэр, нөхөр хоёр хамтран эзэмшдэг байжээ.
БНХАУ, АНУ хоорондын хуурамч барааны урсгалыг зогсооход Бээжин, Вашингтон хоёр хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Сануулахад дөрвөн жилийн өмнө Хятадын Куньмин хотод Apple компанийн бүтээгдэхүүнүүдийг хуурамчаар үйлдвэрлэдэг агуулах олдож байжээ.
Эх сурвалж: ВВС