МХБ-ийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар
- “II” ангилалд бүртгэлтэй 12 хувьцаат компанийн нийт 24,828 ширхэг хувьцаа,
- Засгийн газрын үнэт цаасны (ЗГҮЦ) анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай, 14.271 хувийн хүүтэй, 100,000 ширхэг ЗГҮЦ 10.0 тэрбум төгрөгөөр тус тус арилжжээ. Нийт 10 тэрум 2 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
Энэ өдөр MSE ALL индекс 977.12 нэгж болж, 0.12 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд, 336 сая төгрөг боллоо.
Өнөөдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 300,650 ширхэг буюу 30.0 тэрбум төгрөгийн богино хугацаат ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс Сангийн яам 100,000 ширхэг буюу 10 тэрбум төгрөг нийлүүлэллээ.
Арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.
№ |
Үнэт цаасны компанийн нэр |
Тоо ширхэг |
1 |
БиДиСек |
33,169 |
2 |
Тэнгэр Капитал |
33,127 |
3 |
Голомт Секюритиз |
33,117 |
4 |
Монсек |
430 |
5 |
Таван богд |
129 |
6 |
Стандарт Инвестмент |
16 |
7 |
Гаүли |
6 |
8 |
Дэү Секьюритис Монгол |
6 |
|
Нийт |
100,000 |
Дашрамд хэлэхэд 2015.05.05-ний өдөр гаргасан, 12 долоо хоногийн хугацаатай, жилийн 14.967 хувийн хүүтэй, 30,523 ширхэг Засгийн газрын хямдруулсан үнэт цаасны хугацаа өнөөдөр дуусч, үндсэн төлбөр нь өнөөдөр эргүүлэн төлөгдөнө.
Ийнхүү Сангийн яам төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор хөрөнгийн захаас босгосон, харьцангуй өндөр хүүтэй үнэт цаасаа эхнээс нь эргүүлэн төлж эхэлж байна.