Өнөөдөр Монголд анхны чөлөөт, ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ойн өдөр
СОНГОЛТГҮЙ СОНГУУЛЬ
Монголын ард түмэн төр барих эрхээ баталгаажуулж, хэнээр удирдуулахаа шийддэг болсноос хойш 25 жил өнгөрлөө. Бид улстөрчдийг “энэ төрийн толгойд байгаа нөхөд” хэмээн шүүмжилдэг ч үнэндээ ард түмэн бидний л хийсэн сонголтын үр дүнд тэд төрийн өндөр хариуцлагатай алба хашиж байна.
Нэг намын тогтолцоотой социалист БНМАУ олон нам бүхий ардчиллын замыг сонгосон 1990 онд долдугаар сарын 29-ний өдрийн ням гаригт Ардын Их Хурлын 430 депутат, Улсын бага хурлын 53 гишүүнийг сонгох анхны чөлөөт ардчилсан сонгуульд оролцож саналаа өгсөн.
Ингээд Монгол АИХ, УБХ гэсэн хоёр танхим бүхий Парламентийн засаглалтай улс болсон түүхтэй. АИХ, УБХ гэх энэ хоёр институц чухам ямар үүрэг функцтэй ажиллаж асныг 1980-аад оноос хойш төрсөн залуус бид төдийлэн сайн мэддэггүй.
АИХ нь 1990 долдугаар сараас 1992 онд долдугаар сар хүртэл хоёр жилийн хугацаанд ажилласан бөгөөд энэ нь өнөөгийнхөөр төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага болох УИХ гэсэн үг юм. Парламентийн дээд танхимыг АИХ, доод танхимыг УБХ хэмээн нэрлэжээ.
25 жилийн өмнөх энэ өдөр байгуулагдсан АИХ нь Монгол Улсын түүхэн дэх сүүлчийн, ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны АИХ байлаа. Ардын их хурал хоёр жил ажиллахдаа хоёр л удаа хуралджээ. Эхний хурлаар байнгын ажиллагаатай Парламент болох УБХ-ыг байгуулах, хоёр дахь хурлаараа шинэ Үндсэн хуулийг батлахаар орон нутгийн төлөөлөл болох депутатууд нийслэлд 88 хоног хуралдсан байна.
1990 оноос өмнө Монголд сонгууль болдог л байсан. Харин яаж сонгуульддаг байсан нь сонирхолтой. Тэр үед АИХ-ын сонгуулийн нэг тойрогт нэг л хүн өрсөлдөнө. 18 нас хүрсэн хүн бүр сонгуульд саналаа өгөх үүрэгтэй бөгөөд өнөөх ганц нэр дэвшигч 100 хувийн санал авах нь ойлгомжтой.
Эцэг хуулийг батлах үед Монгол Улс засаглалын ямар хэлбэрийг сонгохоо ярилцаж эхэлжээ. Ерөнхийлөгчийн засаглалтай болох тухай яригдсан ч нэг хүний удирдлагад Төрийн эрхийг өгөх нь буруу хэмээх шүүмжлэл гарч олонхийн дэмжлэг авсангүй. Ингээд Парламентийн засаглал дээр буув. Тэгэхдээ нэг танхимтай болох уу, хоёр танхимтай хэвээр байх уу гэсэн асуудал гарч ирлээ.
Тухайн үед аймаг, хот, сум, хороо, дүүрэг гээд засаг захиргааны бүхий л нэгжийн төлөөллийг багтаасан АИХ-ын депутаттай байх нь 100 ямаанд 60 ухна гэгчээр төрийн маш данхар бүтцийг бий болголоо гэх шүүмжлэл гарч. Гэхдээ АИХ-ын депутатууд сонгогдсон орон нутагтаа эрхэлсэн ажилтай тул төрөөс нэмэлт цалин хангамж авдаггүй, тусгай эрх ямба эдэлдэггүй байж.
Гэсэн ч хуучин тогтолцоогоо халж, Парламентийн засаглалтай, нэг танхимтай, 76 гишүүнтэй байнгын ажиллагаатай Парламенттай байх сонголтыг хийж, Үндсэн хуулиараа тунхаглажээ. Ингэж өнөөдрийн УИХ-ын түүхийн хуудас нээгдсэн түүхтэй.
1990 оноос өмнө Монголд сонгууль болдгоороо болдог л байсан. Харин яаж сонгуульддаг байсан нь сонирхолтой. Тэр үед АИХ-ын сонгуулийн нэг тойрогт нэг л хүн өрсөлдөнө. 18 нас хүрсэн хүн бүр сонгуульд саналаа өгөх үүрэгтэй бөгөөд өнөөх ганц нэр дэвшигч 100 хувийн санал авах нь ойлгомжтой.
Ямар ч сонголтгүй сонгуульд саналаа өгөх гэж бидний эмээ өвөө, аав, ээжүүд шинэ дээл, сайн морио унаж хэрдээ л бэлдэн баяр хөөр болон явдаг байсныг өнөөдөр сонсоход инээдэмтэй, эсвэл эмгэнэлтэй ч юм шиг. Гэхдээ ийм гажуудал ганцхан Монголд биш, социалист системтэй бүхий улсад тогтсон хэв маяг байсныг дурьдах нь зүйтэй.
СОНГОЛТТОЙ СОНГУУЛЬ
1990 оны АИХ-ын энэ сонгуулиас хойш сонгуульд саналаа өгөх нь утга учиртай, сонголттой боллоо. Нэг тойрогт өрсөлдөн нэрээ дэвшүүлсэн хүмүүст хувь хүний үднээс дүгнэлт хийж, өөрийн үзэл бодлоор сонголтоо хийнэ гэдэг хүний язгуур эрх, ардчиллын мөн чанар билээ.
Ардчилал бол шийдвэр гаргах үйл явцад олон нийт хяналт тавих тухай ойлголт шүү дээ. Бидэнд ийм боломж дөрвөн жилд нэг удаа УИХ-ын сонгуулиар олддог. Чамайг хүчээр аль нэг намд элсүүлж, хэн нэгэн улстөрчийн төлөө заавал саналаа өг, зөвхөн тэр хүнийг дэмж, магтан дуул гэх мэтээр үзэл бодлын чинь эсрэг тулгалт хийгээд эхэлбэл ямар санагдах бол.
Үзэл бодлын ийм шахалт, тулгалтад орсон хүн л ардчиллын үнэ цэнийг төгс утгаар нь мэдэрдэг бололтой юм. Харин орчин үеийн залуус бид анхнаасаа л чөлөөт ардчилсан нийгэмд төрж, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сонгох, сонгогдох дархан эрхтэй төрсөн учир ардчилал, ардчилсан сонгуулийн үр өгөөжийг үнэлэхдээ хойрго ханддаг нь үнэн.
1990 оны энэхүү анхны чөлөөт ардчилсан сонгуулиас хойш өнөөдрийг хүртэл монголчууд УИХ-ын зургаан удаагийн сонгуульд саналаа өгчээ. Ерөнхийдөө бид саналаа өгч сурч байна. Монголчуудын ярианы хамгийн чухал сэдэв нь улс төр болж, том, жижиггүй улс төржих болж.
Гэвч жил ирэх тусам сонгуульд саналаа өгөх иргэдийн идэвх, оролцоо суларсныг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан тоон мэдээлэл гэрчилнэ. Анхны ардчилсан сонгуульд нийт сонгогчдын 98 хувь нь саналаа өгч байсан бол хамгийн сүүлийн буюу 2012 оны УИХ-ын сонгуульд энэ үзүүлэлт 67.2 хувьд хүртлээ буурчээ. Энэ үзүүлэлт дараа дараагийн сонгуульд улам бүх багасах нигуур бий.
Сонгогчдын ирц хүрэхгүйгээс нөхөн сонгууль явуулах нь зардал чирэгдэл ихтэй. “Иргэдийн сонгуулийн идэвхийг сэргээх зорилгоор хуулийн зохицуулалт хийж, саналаа өгсөн хүнийг урамшуулах хөшүүргэ бий болгох хэрэгтэй. Гадаадын орнуудад ийм зохицуулалт байдаг“ гэж Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн саналаа хэлж байсан.
Анхны ардчилсан сонгуульд нийт сонгогчдын 98 хувь нь саналаа өгч байсан бол хамгийн сүүлийн буюу 2012 оны УИХ-ын сонгуульд энэ үзүүлэлт 67.2 хувьд хүртлээ буурчээ.
Мөн улстөрчдийн нэр хүнд ч асар их унаж байгааг 25 жилийн босгон дээр хөндөхгүй өнгөрч болохгүй. 2003-2014 онд хийсэн Азийн барометр судалгаагаар иргэдийн улс төрийн намуудад итгэх итгэл 40.6 хувиас 20.2 хувь хүртэл буурч, үл итгэх хандлага 59.4 хувиас 78.1 хувь болтлоо өсчээ. Энэ нь ч аргагүй юм.
Улс төрд бизнесийн бүлэглэлүүд хүч түрэн орж ирсэн, улстөрчид амлалтдаа хүрдэггүй, гадаад, дотоодын бизнес бүлэглэлийн гар хөл болж, тэдний ашиг сонирхолд нийцсэн хууль санаачилж, баталдаг, хууль батлах үндсэн ажилдаа маш хөнгөн хуумгай ханддаг, сэтгэлийн хөөрөл, хөдөлгөөнөөр асуудалд хандаж, үндэслэл, тооцоо судалгаа муутай баталсан хуулиуд нь улс орны хөгжилд их түвэг чирэгдэл болсон гэх шүүмжлэлийг Төрийн тэргүүнээс эхлээд жирийн иргэн ч хэлж байна.
Хуучин ажил төрлөөрөө шалгарсан гэх сэтэртэй ганцхан депутатыг заавал дэмжих, басхүү 18 нас хүрсэн иргэн бүр саналаа заавал өгөх үүрэгтэйгээр сонгуульд оролцдог байлаа. 1990 онд АИХ-ын ардчилсан сонгуулийг явуулахад олон намын төлөөллөөс иргэд итгэл үнэмшилдээ тулгуурлан, анхны сонголттой сонгуульд саналаа өгсөн.
БНМАУ-д болсон анхны ардчилсан сонгууль дэлхий нийтийн анхаарлыг татаж, АНУ, Англи, ЗХУ, Польш, Япон, Энэтхэг, БНСУ, БНУУ-аас ажиглагчид, гадаадын олон сэтгүүлчид ирж сурвалжилсан гэдэг. Монголчууд Ардчилсан хувьсгалыг оготнын хамраас цус гаргалгүй тайван замаар хийж чадсанаараа дэлхийд үнэлэгддэг, ардчиллынхан маань ч энэ амжилтаа бахархан ярьдаг билээ.
Монголтой адил социалист системд байсан олон улс орон цус урсгасан тэмцлээр шинэчлэлийг авчирсан саяны түүхийг мартах болоогүй. Үүний нэг тод жишээ нь Румыны цуст хувьсгал юм. Румыны ерөнхийлөгч, дарангуйлагч Чаушеску ард түмнийхээ эсрэг армиа хөдөлгөж, ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн гэм зэмгүй олон мянган иргэнийг хороосон.
Румынчууд Ардчилсан хувьсгалыг хамгийн өндөр үнээр олж авсан хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн бөгөөд эцэст нь дарангуйлагч Чаушеску ард түмний эрүү шүүлтэд орж, буудуулан хороогдсон. 1989 оны арванхоёрдугаар сард болсон энэ цуст хувьсгалын аймшигт дүр төрхийг тухайн үед барууны орнууд болон хуучин коммунист орнуудад суралцаж байсан бидний ах, эгч нар нүдээр үзэж харснаа зэвүүцэн ярьдаг билээ.
Яг тэр үед Улаанбаатар хотод Ардчилсан холбооны анхны жагсаал болж, Улс төрийн товчооныхон огцрохоо мэдэгдсэнээр Монголын ард түмэн ардчилсан хувьсгалыг тайван замаар олж авсан. Энэ хувьсгалын үр дүн, эхний том алхам нь 1990 оны АИХ-ын анхны сонгууль байлаа.
АРДЧИЛСАН СОНГУУЛЬ БА АВЛИГАЖСАН УЛС ТӨР
Ардчилсан сонгуулийн үр дүнд байгуулагдсан АИХ шинэ Үндсэн хуулиа батлаад татан буугдлаа. Үндсэн хуульд заасан байнгын ажиллагаатай Парламентийн анхны сонгуулийг явуулсан нь 1992 он байлаа. УИХ-ын сүүлийн хоёр сонгуулиар байгуулагдсан Парламент Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ УИХ оруулж, батлах нь зүйтэй хэмээн гишүүд санал нэгдээд байгаа юм. Эцэг хуулийн өөрчлөлтөд гол анхаарал хандуулж буй зүйл нь Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагааны зааг, ялгааг гаргах. Энэ хоёр сүбьектээс УИХ төрийн бодлогыг гаргаж, тэр бодлогын хүрээнд Засгийн газар үйл ажиллагаа явуулж, хариуцлага хүлээх учиртай.
1990 оны анхны ардчилсан сонгуулиас хойш өнөөг хүртэл Монгол Улс 14 Засгийн газрын нүүр үзжээ. УИХ-ын сонгуульд ялсан нам Засгийн газраа байгуулж, бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажилласан бол өнөөдөр зургаа дахь Засгийн газар л бүрэн эрхээ хэрэгжүүлж байх санж.
Гэтэл УИХ Гүйцэтгэх засаглалын дотоод ажилд хэт их орж, Засгийн газар тогтвортой ажиллах бололцоогоор хангахгүй байгааг шүүмжлэх хүн олон байна. 1990 оны анхны ардчилсан сонгуулиас хойш өнөөг хүртэл Монгол Улс 14 Засгийн газрын нүүр үзжээ. УИХ-ын сонгуульд ялсан нам Засгийн газраа байгуулж, бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажилласан бол өнөөдөр зургаа дахь Засгийн газар л бүрэн эрхээ хэрэгжүүлж байх санж.
Засаглалын тогтворгүй байдал төрийн бодлогын залгамж чанарыг алдуулж, улсын хөгжилд хохирол учруулж буйг улстөрчид хэлэх боллоо. Энэ зохицуулалтаа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр тусгаж өгөх байх. Мөн УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай санал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсгийн гишүүдээс гарсан талаар Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Батбаяр ярьсан.
“Парламентийн Дээд, Доод танхимтай байх нь бас зүгээр. Дээд танхимын төлөөлөл нь хуучин АИХ шиг ард түмнийхээ дунд ажиллаж, амьдардаг орон нутгийн албан хаагч байж болно. Өнөөгийн УИХ-ын гишүүд, сайд нар ард түмний амьдрал мэдэхгүй. Ямар сайндаа л нэг сайд нь талхны үнэ мэдэхгүй, сэтгүүлчид мадлуулж байх вэ дээ” хэмээн АИХ-ын 174 дүгээр тойргоос сонгогдсон депутат Ц.Нямын ярьсан нь бас үндэслэлгүй санаа биш юм.
Зургаан удаа УИХ-ын сонгууль явуулсан бидний нэр дэвшигчид ч, сонгогчид ч сонгуульд хэрхэн оролцох арга барилаа олж байх шиг. Хэдий мэдлэг, боловсролтой байгаад ч мөнгөгүй хүн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, гишүүнээр сонгогдох боломжгүй.
Улс төрд мөнгөний нөлөө хүчээ авсан. Намдаа их мөнгө хандивласан, сонгуулийн сурталчилгаанд ихийг “хаясан” нь УИХ-ын гишүүн, аль “шаанс”-тай албан тушаалаар шагнуулах болсон нь хуулийн гажуудал. Энэ мэт гаж үзэгдлийг засаж залруулах зорилгоор Улстөрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай зэрэг гол гол хуулиудад өөрчлөлт оруулахаар Ажлын хэсгийнхэн ажиллаж байна.
Сонгуулийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгад улс төрчдийг мөнгөний нөлөөллөөс ангижруулах, сонгуулийн сурталчилгаанд зарцуулдаг санхүүжилтийг ижил түвшинд хүргэснээр баян, ядуу нам, нэр дэвшигч гэх ойлголтыг үгүй болгох зохицуулалт оруулж буйгаа Ажлын хэсгийн ахлагч, УИХ, Засгийн газрын гишүүн Р.Бурмаа дурдсан.
Анхны ардчилсан сонгуулиас хойш 25 жилийн дараа Үндсэн хууль, засаглалын байдал, сонгуулийн хуулийн гажуудал, улс төрийн намуудын төлөвшил зэрэг төр төвхнүүлэх үндэс суурь болсон гол гол хуулиудаа эргэн харж, эрүүлээр сэтгэсэн өөрчлөлтүүдийг оруулахыг зорьж буй нь дэвшил, Монголд Ардчилал улам батжиж, бэхжихийн дуудлага байгаасай.