-Гарааны бизнес-
Хүүхэдтэй хүн бүрийн толгойн өвчин болсон асуудал бол живх. Хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг, байгальд хортой живхийг бид хэрэглэж заншлаа. Орчин үеийн завгүй амьдралд живх эцэг, эхчүүдийн ажлыг хөнгөвчилдөг нь үнэн ч эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг нь хайхрахгүй байж болохгүй.
Ээжүүд хүүхдэдээ байнга нэг удаагийн живх хэрэглэснээс хүүхдийн давсагны үйл ажиллагаа тогтворгүйтэн, шээсээ барьж чадалгүй өмдөндөө дусаадаг, шөнө орондоо шээдэг хүүхэд олширч байгаа аж.
2007 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ирсэн АНУ-ын профессор Америкт живхний хэрэглээ хавтгайрснаас дээрх сөрөг үр дагаврууд олширсон тухай манай эмч нарт хэлж байжээ.
Тиймээс бид Гарааны бизнес булангийнхаа энэ удаагийн дугаарт даавуун живх үйлдвэрлэгчдийг онцолж байна.
Сайн чанарын даавуугаар үйлдвэрлэдэг энэ живх шингэнээ гадагш нэвтрүүлэхгүй хоёр цаг барьдаг. Хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүйн дээр байгаль орчинд ээлтэй, үндэсний үйлдвэрлэл гэдэг утгаараа ч онцлог юм.
Тус компани даавуун живхнээс гадна хөхний сүү шингээгч, хөтөвчний өмд ( 12 сартайгаас 2 хүртэлх насны хөтөвч буюу горшоконд сууж бие засч сурч байгаа хүүхэд өмсөхөд зориулагдсан), дурсгалын өлгий зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнтэй.
Ингээд “Diaper World” ХХК-ий цехийн дарга Ч.Дэнсмаатай ярилцсанаа хүргэе.
-Анх үйлдвэрлэл эхлэх санаа хэрхэн төрсөн талаар ярилцлагаа эхэлье.
-Манай компанийн захирал хүүхдээ асарч байхдаа тулгарсан бэрхшээл дээр үндэслээд энэ шийдлийг санаачилж, нилээд судалгаа хийн одоо ажиллаж байгаа багийнханд танилцуулж байсан. Энэ цехэд хамтран ажиллаж байгаа хүмүүс бүгд л гэр бүлтэй, хүүхэдтэй ээжүүд юм л даа. Хүүхдүүдэд нь ямар живх таарч, ямар нь таарахгүй байгаа талаар санал солилцож, дуу нэгтэйгээр ажилдаа орсон.
Ингээд л анхны даавуун живхийг Монголдоо үйлдвэрлэж, Diaperworld брэнд төрсөн дөө.
Хийж эхлэхээсээ өмнө бага зэрэг судалгаа хийсэн. Хятадаас оруулдаг даавуун живхийг хэрэглэж үзсэн. Үнийн хувьд боломжийн ч чанар сайн байгаагүй. ebay-р худалдаалдаг америк даавуун живх авсан. Тухайн үед 17 ам.доллароор худалдаж авч байлаа. Чанарын хувьд өмнөхтэйгөө харьцуулшгүй. Үнэхээр их таалагдсан. Гэхдээ дундаж амьдралтай хүнд бол өртөг өндөртэй байсан. Мэдээж ганц ширхэг даавуун живх хүүхдийн асаргаанд хангалтгүй шүү дээ. Ингээд америк даавуун живхний материалыг судалсан.
-Даавуун живх хэрэглэх тохиолдолд хэдэн ширхэгтэй байж өдөртөө хүрэлцэх үү?
-Манай бүтээгдэхүүний хэрэглэгчдийн туршлагаас харахад нэг живхийг 6-8 сар хэрэглэхэд шингээх чадвар нь буурч байна гэсэн. Халуун усаар зөв угааж хэрэглэхэд дээд тал нь жил хүртэл хэрэглэдэг. Живхний шингээлт төрлөөсөө хамаараад дээд тал нь 2 цагийн турш шингэнийг гадагш нэвтрүүлэхгүй.
Хүүхдийн сэрүүн байх хугацааг 12 цаг гэж үзвэл өдөрт 6 живх хэрэглэнэ. Шөнөдөө шингээгчийг нь давхарлаад хэрэглэх боломжтой ч одоогийн байдлаар даавуун живх шинэ учир төдийлөн ашиглахгүй байна. Хэрэв давхарлаад шөнө хоёр удаа солино гэвэл нэг өдөр 10 живх байхад болно. Хатах хугацааг бодолцоод хүүхэд живхнээс гартал 15-20 живхтэй байхад л болчихно.
-Живхний үнэ хэд вэ?
-12000-28000 төгрөг. Хүүхдийн жин болон шингээгч даавууны тооноос шалтгаалаад үнэ өөр байдаг юм.
-Живхнээс гадна хөхний сүү шингээгч, өлгий гээд олон төрлийн бүтээгдэхүүн энд байна.
-Живхээ дөрвөн төрлөөр үйлдвэрлэдэг. Мөн дагалдах хэрэгсэл гээд 10 орчим төрлийн бүтээгдэхүүнтэй. Яг голлож үйлдвэрлэдэг нь живх. Бусдыг нь бол байнга худалдаж аваад байдаггүй учраас цөөн тоогоор, заримдаа захиалгаар хийдэг. "Халаастай живх", "Живхний бүрхүүл", "Хөтөвчний өмд", "Шингээгч" гээд живхний төрлийн дөрвөн бүтээгдэхүүн бий. Мөн хүүхэд хуурайлах гудас, уутан өлгий, дурсгалын хөнжил, үсний боолт, шүлсэвч, хөхний сүү шингээгч үйлдвэрлэдэг. Хөхний сүү шингээгчийг гэхэд живхний материалаа ашиглаад нэвтрэхгүйгээр бодолцож хийсэн. Мөн 100 хувийн органик даавуу болон stand-dry гэсэн хоёр төрлөөс ээжүүд маань сонгох боломжтой. Гурван хос нь 10000 төгрөгийн үнэтэй. Ширхгээрээ бол 4000 төгрөг.
-Дурсгалын хөнжил их содон санаа байна. Хүүхдийн багын хувцсыг хадгалах хэцүү, хаях хэцүү шүү.
-Яг тийм. Би бас анхны хүүхдийнхээ хувцсыг хадгалаад байсан чинь дараа нь удаан хадгалсан үнэр ороод, дахин хүүхдэд хэрэглэхэд тохиромжгүй болдог юм билээ.
Тэгээд л нярай үеийн хувцаснуудыг зүүгээд, хөнжил хийж болох юм байна гэж бодсон. Хүүхдэд том болсон хойноо багадаа өмсөж байсан хувцаснууда хараад гоё санагдана. Эцэг эхчүүдэд ч дурсгалтай шүү дээ.
-Та бизнес эрхэлж байгаа болохоор зах зээлээ судалсан байх. Нэг удаагийн живх хэрэглэхээс татгалзаж, даавуун живх хэрэглэвэл хичнээн төгрөг хэмнэх үү?
-Хүүхэд 0-2 нас хүртлээ 4600 удаа живх солидог гэсэн тооцоо байдаг юм. Ингээд бодоод үзвэл нэг хүүхдэд 3-4 сая төгрөгөөр живх худалдаж авдаг гэсэн үг. Монголчууд хүүхдээ тосдог гэж бодоод хасвал багадаа 2 сая төгрөг. Орлого багатай өрхүүд шөнөдөө л ганц живх хийж байна гэвэл багаар бодоход л 500 орчим мянган төгрөгийг живхэнд зарцуулж байна.
Харин нас, жинд нь тохируулаад даавуун живх сонгоход дээд тал нь 250 мянган төгрөг зарцуулдаг. Зарим хүмүүс даавуун живхийг ажиллагаа ихтэй, төвөгтэй гэсэн ойлголттой байдаг. Энэ хэрэглээ харьцангуй шинэ ойлголт учраас мэдээлэл тутмаг байдагтай холбоотой. Манай ашиглаж байгаа даавууны онцлог нь шингэнийг эхний давхарга нэвтрүүлж шингээгчид хүргэснээр эргэн хуурай болдгоороо онцлог. Ингэснээр хүүхэд шээсэн живхэн дээрээ удаан байлаа ч хүүхдийн бөгс улайхгүй гэсэн үг. Гэхдээ хоёр цагаас дээш удаан хугацаагаар өмсүүлж болохгүйг ээжүүд маань анхаарах хэрэгтэй. Угаалгын машин, гараар алингаар нь ч угаасан болно.
-Даавуун живх импортлогчид бий. Тэднийхээс давуу тал нь юу вэ?
-Урд хөршөөс, Солонгосоос орж ирж байгаа живхний хувьд материалын зэрэглэл нь манайхаас өөр байдаг юм. Шингээх чадвар багатай, хүүхдийн биеийн онцлогт тааруулаагүй зэрэг сөрөг талууд байдаг. Хятадаас орж ирж байгаа живх бол хүүхдийн биеэнд эвтэйхэн байх эсэхийг төдийлөн бодолцоогүй хямд зардлаар маш олон тоогоор үйлдвэрлэж байгаа учраас тэр бүр хүүхдүүдийн онцлогт тааруулаагүй байдаг юм.
Нэг жишээ дурдахад резин нь л гэхэд маш богино байдгаас мяраа ихтэй хүүхдэд бол шигдээд хэцүү байдаг нь ажиглагдсан. Манай үйлдвэрлэж байгаа живхний бүх материал нь Америкийн даавуун живх үйлдвэрлэгчийн материалын захиалгатай хамт захиалагддаг учраас тавигдах шаардлагын хувьд харьцангуй өндөр тэр хэмжээгээрээ чанартай байдаг.
Импортоор орж ирж буй даавуун живхүүдийг худалдааж буй хүмүүс нь гарал үүсэл, зориулалт, хэрэглээнийх нь талаар төдийлөн сайн мэдлэггүйгээс гадна Америкаас оруулж ирсэн нэрийдлээр зарж байгаа нь манай ээж нарын хэрэгцээг хангаж чадахгүй улмаар ээжүүдийн дунд “Даавуун живх дэмий” гэсэн ойлголтыг төрүүлээд байгаа юм.
Америкаас оруулж ирсэн гэдэг живхнүүд ихэвчлэн ALVA BABY, Good baby, Luveable friends зэрэг нэртэйгээр худалдаалдаг. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компанитай хамтран ажилладаг учраас чанарын хувьд бид сэтгэл хангалуун байдаг. Үүнийгээ ч баталгаажуулж Монголынхоо хяналт шалгалтын гол байгууллага болох Мэргэжлийн хяналтын байгууллагын лабораторын шинжилгээнд хамрагдаж зохих үр дүнгээ авсан.
-Даавуун живх эрүүл мэнд төдийгүй байгаль орчинд ээлтэйг та бүхэн онцолдог. Энэ талаар тодруулахгүй юу?
-Маш их давуу талтай. Нэг удаагийн живх бол шинжлэх ухааны маш том ололт. Бидний цаг завыг хэмнэдэг чухал зүйл гэдэгтэй хэн ч маргахгүй.
Гэхдээ нэг удаагийн живх шингэнийг өтгөрүүлэгч гель, цайруулагч, диоксин зэрэг олон төрлийн химийн бодис агуулж байдгийг манай эцэг эхчүүд тэр бүр мэддэггүй. Нэг удаагийн живхний сөрөг талыг Англи, Германы эрдэмтэд гаргаж тавьсан байдаг юм. Анагаахын салбарынхан ч нэг удаагийн живх нь эмэгтэй хүүхдийн нөхөн үржихүйд сөрөгөөр нөлөөлж улмаар биеийн юм эрт ирэх, цаашлаад цэвэршилт эрт явагдахад хүргэж байж болох юм гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг.
Мөн бөөрний үйл ажиллагаанд сөрөгөөр нөлөөлж буй талаар сүүлийн үед ихээхэн яригдах болсон. Одоогоор хүмүүс тохь тухыг урьтал болгож энэ тал дээр төдийлөн анхаарал хандуулахгүй байна.
Мөн байгаль орчинд хор нөлөө ихтэй. Манай улсын хог хаягдлын дийлэнхийг нэг удаагийн живх эзэлж байна шүү дээ. Хөдөө гадаа гарсан ч тэр хаа сайгүй хэрэглэсэн нэг удаагийн живх байна. Нэг удаагийн живх нь газрын хөрсөнд шингэж задрах хүртлээ 500 жилийг зарцуулдаг. Тэгэхээр маш хортой гэсэн үг шүү дээ. Дэлхийн хортой хог хаягдлын гуравт жагсаж байна. Тэгэхээр даавуун живх бол эдийн засгийн хувьд ч, эрүүл мэнд талаасаа ч давуу талтай гэсэн үг.