Ирэх сарын 4-6-ны өдрүүдэд Кемпински Хаан Палас зочид буудалд Олон Улсын Агаарын Тээвэрлэгчдийн Нисгэгчдийн Холбоо (IFALPA)-ны Ази, Номхон далайн бүсийн орнуудын хурлыг зохион байгуулахаар болжээ.
Хурлын зохион байгуулалтыг Аэромонголиа, МИАТ компаниуд хариуцан ажиллаж байна.
Хуралд IFALPA-ийн гишүүн улсууд болох Авсрали, Бангладеш, БНХАУ, Фижи, Хонг Конг, БНЭУ, Индонез, Япон, БНСУ, Малайз, Шинэ Зеланд, Пакистан, Папуа Шинэ Гвиней, Филиппин, Сингапур, Шри Ланк, Тайланд зэрэг 17 улсын 30 гаруй төлөөлөгч оролцоно.
Тэд тус бүсэд нисгэгчдэд тулгамддаг асуудлын талаар хэлэлцэх аж.
IFALPA-гийн тухай
Дэлхийн II дайны дараа НҮБ, түүний харъяа хэд хэдэн төрөлжсөн агентлаг байгуулагдсаны нэг нь Олон Улсын Иргэний нисэхийн байгууллага буюу ИКАО. Тус байгууллага олон улсын иргэний нисэхийн бодлогыг боловсруулж эхэлсэн юм.
ИКАО эхэндээ нисгэгчдийн оролцоогүйгээр үйл ажиллагаагаа явуулж байжээ.
Нисгэгч олон орны хил дамжиж, зорчигчдынхоо аюулгүй байдлыг хангаж ажилладгийн хувьд ИКАО-д дуу хоолойг хүргэн, шинээр гаргах бичиг баримтын боловсруулалтад оролцох зайлшгүй шаардлага гарч, хамтран ажиллах болжээ. 1948 онд Их Британид IFALPA-ийн анхны хурлыг хийснээр өдгөө жил бүр зохион байгуулдаг уламжлал болжээ.
Одоо IFALPA нь 100 гаруй улсын Нисгэгчдийн холбоог нэгтгэсэн, 100.000 гаруй гишүүнтэй, дэлхийн том холбоодын нэг болж, өргөн хэмжээний сургалт, семинар зохион байгуулдаг.
IFALPA-ийн төв оффис Канадын Монтреал хотод байрладаг. IFALPA-ийн гишүүн холбоодыг
- Африк болон Дундад ази,
- Карибийн болон Өмнөд америк,
- Ази болон Номхон далай,
- Европ,
- Хойд америк гэж 5 бүсэд хуваадаг байна.