Дүүгийнхээ анги уруу шагайтал хүүхдүүд чихэвч зүүгээстэй, утсаа илээстэй угтав. Дүү маань ч, ангийнхан нь ч гэртээ очсон хойноо ч утаснаасаа салахгүйг бид бүгдээрээ мэднэ. Энэ бол ганцхан тэдний анги эсвэл сургуулийн дүр зураг биш. Бас энэ асуудал зөвхөн Монголд хамаатай ч биш. Багш нар хүүхдүүдтэй “Утсаа далд хий чихэвчээ ав” гэж мэндчилдэг болсны буруутан нь яг үнэндээ хэн ч биш.
Угаас буруутан хайх нь ирээдүйгээс ухарсан хэрэг болно. Харин шийдлийг хэрхэн олох нь томоос том асуултын тэмдэг юм. Багш төдийгүй томчуудын бодлоор ухаалаг утаснаас хүлээн авч буй бүхэн хүүхдүүдэд монгол хэлний үгийн сан, зөв бичих дүрэм, найруулгын хамгийн муу жишээ болдог. Харин есдүгээр ангийн охинтой С.Бэхбат ухаалаг утас, таблет тэргүүтнийг хүүхдэдээ зөв хэрэглүүлж сургавал энэ нь тэднийг баталгаатай ирээдүй рүү хөтөлнө хэмээн үздэг.
Ухаалаг төхөөрөмж, технологийн дэвшилтэй хамт өсөж буй идэр залуу үеийнхнийг дэлхий нийтэд “Y generation” буюу “У эринийнхэн” хэмээн нэрлэж заншсан.
Буруутан хайх нь ирээдүйгээс ухарсан хэрэг болно
Тэд технологи хөгжилтэй зэрэг өсч, мэдээллийн хурдаар амьдарч байна. Гэхдээ ухаалаг төхөөрөмж, интернэтээс уяатай өсч буй дунд сургуулийн сурагчдын дараа үеийнхний технологийн хэрэглээ бүр ч тааварлашгүй бөгөөд сонирхолтой. Өөрөөр хэлбэл интернэтийн хэрэглээ, ухаалаг утас гарсны дараа төрсөн цоо шинэ үеийнхэн.
Нэг бүтэн өгүүлбэр хэлж сураагүй хэрнээ аав ээж, ах эгчийнхээ утсыг эздээс нь ч дутахгүй сайн хэрэглэдэг багачууд бараг айл бүрт бий. Дөнгөж хөлд бас хэлд орж буй тэд “Youtube”-ээс дуртай хүүхэлдэйн киногоо үзэж, “Angry birds”-ыг тоглож чадна. Зарим нь зураг зурж, үлгэр сонсож байна. Үүнийг бичихтэй зэрэгцэн хоёр настай дүү маань Ipad-аар гэрийнхнийхээ зургийг авч, хүүхэлдэйн киноны баатруудтай адилхан болгон хувиргасандаа тун ч баярлах аж.
ХАВТГАЙ ДЭЛХИЙ, НЭГ ГАРАА
“Компьютерийн хөгжлөөс харахад, технологийн шинэ төхөөрөмжүүдийг хэрэглэхийн тулд мэргэжилтэн байх шаардлага жил ирэх бүр багассаар байна. Дөнгөж хөлд орж буй жаал ная гарсан эмээтэйгээ ямар ч төрлийн таблетыг төвөггүй хэрэглэж чадна. Энэ нь сэтгэлзүй, оюун ухааны хөгжлийн ялгаа боломжоос үл хамааран технологийн хувьд бүгд тэгш эрхтэй байх нөхцөлийг бүрдүүлсэн” хэмээн Их Британийн сэтгэл судлаач Жонатан Фрийман ярьсан байх юм.
Өөрөөр хэлбэл Монгол, Америк, Япон, Испани гээд дэлхийн өнцөг булан бүрт суугаа нэгэн үе тэнгийнхэн хөгжлийн адил гараанаас уралдах боломж өмнөх зуунуудтай харьцуулахад өссөн гэсэн үг юм. Багачууд цахим ертөнцийн хязгааргүй орон зайд эртнээс аялах болсноор өөрт нь ашигтай мэдээллийг түргэн хүлээн авч, боловсруулж, мэдлэг болгох чадварньсайнхөгжинө.Үүнийг технологийн компаниуд ч соргогоор мэдэрч, хүүхдийн нас насны онцлогт тохирсон программ,аппликэйшнийгшил дараалуулан үйлдвэрлэсээр байна. “Financial times”-ын саяхны нэгэн дугаарт гэхэд “Компаниуд хүүхдэд зориулсан таблет, аппликэйшнийг зорилтоо болголоо” гэсэн нийтлэл хэвлэгджээ.
Технологид эргэлзээ төрүүлж буй гол асуудал нь эцэг эх өөрсдөө юм
2011 оны сүүлчээр цэцэрлэгийн насны хүүхдэд зориулсан 100 гаруй аппликэйшн бүртгэгдсэн бол өдгөө үүнийг тоолох ч аргагүй. Энэ төрөлд манлайлагч “Bestkidsapps.com” гэхэд төхөөрөмжийн төрөл, хүүхдийн нас, танин мэдэхүйн хөгжилд тохирсон зуу, зуун аппликэйшн санал болгодог бөгөөд сард 100 мянгаас дээш хандалттайгаас тал нь таталт хийдэг аж. Хэвлэлийн зах зээлийн гол компаниудын нэг “Penguin” хүүхдэд зориулсан номнуудаа хэдийнэ iPad хувилбарт оруулсан бол “Disney” ч тэднээс дутахыг хүссэнгүй, хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн тоглоомууд танилцуулсан нь эрэлт ихтэй байгаа.
Багачуудын технологийн хэрэглээ хэдийгээр ийм ашигтай байгаа ч эрүүл мэнд болон хувь хүний харилцааны хөгжил алдагдаж буйг хэн ч хүлээн зөвшөөрөх биз. “Хэдийгээр багачуудад зориулсан аппликэйшн ашиглаж, тоглох нь оюуны хөгжилд сайнаар нөлөөлж болох ч энэ насны хүүхдүүдийн хувьд гадаа тоглох, үеийнхэнтэйгээ харилцах, идэвхтэй хөдөлгөөнтэй байх нь илүү хэрэгтэй болов уу” хэмээн орчуулагч мэргэжилтэй Д.Баясгалан хэллээ. Багачуудын ухаалаг төхөөрөмжийн хэрэглээ энэ хэвээр үргэлжилсээр байвал ирээдүйд биеийн хөгжил сул, цонхигор хүмүүс улам олшрох талаар эмч нар “муу ёрлож” байна. Урьдын цагт “Нэг товч дараад л бүх хүслээ гүйцээх” тухай яриа ид шид мэт төсөөлөгддөг байсан бол өнөөдөр энэ нь хэнд ч тэгтлээ гайхмаар санагдахгүй. Гэвч бүх юмхоёрталтайнадилбиеллээ олсон ид шид эрүүл мэндэд, тэр дундаа дөнгөж бойжиж буй биед хэрхэн нөлөөлөх нь эргэлзээ дагуулсан хэвээр байна.
АНХААРАЛ ТӨВЛӨРӨЛТИЙН АЛДАГДАЛ
“AVG” компани Ази, Европын 10 улсын 2-5 настай хүүхэдтэй 2200 ээжийг хамруулан судалгаа хийхэд багачуудын 58 хувь нь компьютер хэрхэн тоглохыг мэддэг хэрнээ 42 хувь нь л дугуй унаж чадаж байв. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд 2-5настнуудынтехнологитой байнга харилцах хувь 70-д хүрсэн аж. Тэдний есөн хувь нь л гутлаа үдэж чаддаг бол, 19 хувь нь iPhone-ын аппликэйшнийучрыгтөвөггүй олдог төдийгүй хөвгүүдийн 58 хувь, охидын 59 хувь нь аав, ээж рүүгээ залгаж, ярьж чадна. “Эцэг эхийн үүрэг хариуцлага, хүүхэд өсгөх тухай ойлголт шинэ зуунд бүхэлдээ өөрчлөгдөж байна. Ухаалаг утас, интернэт, зурагт хүүхдийн боловсрол, танин мэдэхүйн асуудлыг хариуцаж байгаа нь зөв зүйл биш. Ялангуяа залуу эцэг, эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэх үүргээ технологийн шинэ төхөөрөмжүүдэд шилжүүлсэн нь харамсмаар үзэгдэл.
Судалгаагаар 35-аас дээш насны ээжүүдийн хүүхдүүд гэхэд нэрээ бичиж, тоглоом, аяга тавгаа хураах гэх мэт амьдралын наад захын чадваруудыг эзэмшсэн нь тогтоогдсон” гэж судалгааг тэргүүлсэн “AVG” компанийн гүйцэтгэх захирал Ж.Р.Смит ярьжээ. Тэгвэл Сан-Францискогийн их сургуулийн профессор Жим Тэйлорын “Psychology today” сэтгүүлийн өнгөрсөн арванхоёрдугаар сарын дугаарт хэвлүүлсэн нийтлэл энэ тал дээр өөдрөг сэтгэгдэл төрүүлнэ. “Хүүхдэд анхаарал төвлөрөлт, идэвх хэрхэн төлөвших нь хүрээлэн буй орчноос ихээхэн хамааралтай. Өнгөрсөн зуунд уламжлалт тоглоом, зурагт тэдний танин мэдэхүйн хэрэгсэл болдог байлаа. Уламжлалт тоглоомууд бага насны хүүхдийн гар хурууны хөдөлгөөн, сэтгэн бодох, танин мэдэхүйн хөгжилд сайнаар нөлөөлөхөөс гадна эцэг эхтэйгээ, үе тэнгийнхэнтэйгээ тоглосноор нийгмийн харилцаанд орох давуу талтай байсан. Гэхдээ шинэ зууны иргэдэд энэ нь хангалтгүй.
Хөгжлийн ялгаа боломжоос үл хамааран бүгд тэгш эрхтэй байх нөхцөлийг бүрдүүлжээ
Зурагтын хувьд хүүхдийн төсөөлөх чадварыг бууруулдаг муу үр дагавартай. Харин интернэт нв тоглох, сурах зэрэг танин мэдэхүйн хөгжлийг бүхэлд нь өөрчилсөн. Рочестерийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар интернэтийн программууд, хүүхдэд зориулсан танин мэдэхүйн цэсүүд анхаарал төвлөрүүлэх, идэвхтэй байх, хариу үйлдэл үзүүлэх, төсөөлөх чадварыг сайжруулдаг нь тогтоогдсон.
Технологид эргэлзээ төрүүлж буй гол асуудал нь эцэг эх өөрсдөө юм” хэмээн тэрбээр бичжээ. Юутай ч судлаачид технологиос үүдэх эрсдэлээс хүүхдээ хамгаалахын тулд таваасдоошнасныхүүхдийн ухаалаг утас, iPad ашиглах цагийг нэгээс хэтрүүлэхгүй байх, үе тэнгийнхэнтэйгээ харилцах орчныг бүрдүүлэх, аль болох их цагийг хүүхэдтэйгээ ярилцахад зарцуулахыг зөвлөдөг. Хэрэв та хүүхдийнхээ хэрэглэж буй аппликэйшн, үзэж буй бичлэгийн агуулгад хяналт тавьж, цагийг нь зөв хуваарилж чадвал интернэт, технологи дайсан огтхон ч биш” хэмээж байна.
“Миний том хүү гурван настай. Аав, ээжийнхээ нөүтбүүк, iPhone-ыг хүссэн үедээ асаагаад л тоглоом тоглож, дуртай нэвтрүүлгээ үзчихдэг. Эхнэр, бид хоёр хүүгийнхээ сонирхол, эрх ашгийг нь дээдэлдэг учраас тэгтлээ хорьдоггүй. Харин ч хүүхдэд зориулсан танин мэдэхүйн аппликэйшн, программ суулгаж өгсөн. Мэдээж цагийн хязгаарлалт, хугацаа зайлшгүй байх шаардлагатай. Цагийн хуваарийг нь тохируулж, бусад уламжлалт тоглоом, найзуудтайгаа харилцахад нь цаг гаргаж өгөх нь аав, ээжүүдийн үүрэг. Шинэ технологи, төхөөрөмжийг хүүхдээс хол байлгах, хязгаарлах нь буруу.
Тэдгээрийг хэрэглэснээр хүүхдийн танин мэдэхүйн хөгжил нэмэгдэж байгаа нь нүдэнд ч илт байдаг” хэмээн зураглаач Д.Ангараг хэлсэн бол яруу найрагч Б.Батзаяа үүнд тэгтлээ санаа зовохгүй байна. Тэрбээр “Гурван настай зээ дүү маань ухаалаг утас, I pad байнга булаацалдахын дээр чадварлаг ашиглахыг нь яана. Youtube ороод л дуртай хүүхэлдэйн киногоо үзэж, тоглоно. Хөөрхөн дуу, бүжиг сурснаас гадна англи цагаан толгойг хэдийнэ цээжилж, англи дуунууд сонсголоороо сурчихсан. Гэвч тийм жаахан хүүхэд “Нүд, нуруу, толгой өвдлөө, массаж хийж өгөөч” гэх юм.
Тэгэхээр хүүхэд энэ насандаа цахим ертөнцөд байхаас илүүтэй хүрээлэн буй орчинтойгоо танилцах нь зөв гэдэг дүгнэлтэд хүрээд байна. Тэгээд ч тэдний цахим ертөнцөөс авч буй мэдээлэл нь том болсон хойноо ч төвөггүй нөхөж авч болохуйц зүйлс. Дэлхийн хүүхдүүдээс нэг их хоцроод сүйд болох нь юу л бол” гэсэн юм.