Ертөнцийн сонин хачин зүйлсийн талаар таны мэдлэгт нэмэр болох үүднээс Шинэ Зеландын уугуул оршин суугч болох Шинэ Зеландэр буюу КИВИ нарын тухай, тэднийг илүү таньж мэдэхэд туслах үүднээс сонирхолтой мэдээллийг тайлбар зургийн хамт хүргэж байна.
Шинэ Зеланд улсыг илэрхийлэх зүйлс маш олон байдаг ч КИВИ гэдэг үгээр илэрхийлэх нь хамгийн зѳв юм. Шинэ Зеланд улсыг илэрхийлэх зүйлсийг Кивиана зүйлс хэмээн нэрлэдэг.
КИВИ-г ойлгохын тулд хамгийн түрүүнд киви гэсэн нэрний утгыг мэдэх нь чухал юм. КИВИ гэдэг нь байгалиасаа далавчгүй Шинэ Зеланд улсын үндэсний бэлэг тэмдэг болсон шувуу юм. Энэ шувуу нь урт хошуутай, хошууныхаа төгсгөлд хамартай бөгөөд үргэлж юм хайж явдаг. Шѳнийн цагаар шавжаар хооллодог өвөрмөц шувуу юм. Энэ шувуунаас гаралтай ардын хошигнол маягтай үг хүртэл үүссэн байдаг нь “Do it yourself” буюу “өөрөө хий”. Өмнө нь хэлсэнчилэн КИВИ шувуу далавчгүй учир аливаа зүйлсийг КИВИЧЛЭХ буюу “өөрөө хий” гэдэг аж. Мѳн Монголчууд бид КИВИ нэртэй жимсийг КИВИ шувуунаас илүүтэйгээр мэддэг байх.
Гэвч дэлхий нийтэд КИВИ нь гутлын тос хэмээн тогтоогдсон байдаг нь сонирхолтой. КИВИ гутлын тосны брэнд нь дэлхийн хамгийн их борлуулагдсан гутлын тос. Гэвч үнэнийг хэлхэд тэр алдартай гутлын тосыг Шинэ Зеланд бус Австраличууд зохиосон байдаг.
КИВИ жимсний тухай
Киви жимс хятадаас эхтэй боловч Шинэ Зеланд улсад түлхүү ургадаг.
Уг жимсний анхдагч нэршил нь ‘Chinese Gooseberry’ буюу Хятад тошлой жимс гэж нэрлэдэг байв. Хамгийн анх экспорт хийсэн улс бол Шинэ Зеланд. Тэд дэлхий даяар киви жимс экспортлож дээд рекорд тогтоох болов. Гэвч энэ нь удаан үргэлжилсэнгүй. Учир нь одоо киви жимс дэлхийн хаа сайгүй ургах болов. Хэрэв та жинхэнэ Шинэ Зеланд улсаас ирсэн киви жимс авья гэвэл зөвхөн Zespri гэсэн брэнд нэртэй байдгийг тогтоогоод аваарай.
Баззи зөгий бол бодит амьдрал дээр байхгүй зүгээр л тоглоом төдий.
Магадгүй Шинэ Зеландын хамгийн алдартай юмсын нэг байх. Энэ нь зүгээр л нэг тод улаан, шар өнгөтэй Баззи зөгий биш энэ үнэхээр кивичүүдийг илэрхийлдэг анхаарал татахуйц тоглоом юм. Хэрэв тэс өөр өнгө зүстэй жишээ нь ногоон, бор өнгөтэй үндэсний тоглоом гэж өгвөл Кивиана багачууд зүгээр л чулуудаж орхино.
Баззи зөгийн далавчыг хэрэв мушгих юм бол гайхалтай чанга тогших чимээ сонсогдох болно. Үүгээр баззи зөгий олон олон кивиана залуусыг хүүхэд ахуйд нь саатуулдаг байв.
Павлова амттан
Павлова амттан анх оросын баллетчин Анна Павловад хүндэтгэл үзүүлэн бүтээгдэж байсан түүхтэй. Тэрээр Шинэ Зеланд болон Австрали улсуудад 1926 онд аялаж байжээ. Павлова амттанг хийхдээ Меринүэ болон крем ашиглан орой дээр нь үргэлж киви жимс тавьдаг учиртай. Павлова амттан нь урт хугацаанд маргаан тарьсан түүхтэй. Шинэ Зеланд болон Австрали улсын аль улс нь Павлова амттанг бүтээсэн анхдагч нь вэ? гэсэн асуудал үүсэв. Аль аль нь павлова амттанг хийж эхэлсэн нээсэн гэх агаад маргаан таслах үүднээс түүх рүү буцах хэрэгтэй болов. Хамгийн анхны жор нь 1930-иад оны эхэнд хэвлэгдсэн Шинэ Зеланд улсын хоолны номонд жор нь орсон гэж тогтоогдсон бөгөөд хөдлөшгүй баримтаар Мерингүэ торт орой дээрээ Хятад тошлой жимстэйгээр хийгдэж орос баллетчины нэртэйгээр зөвхөн Шинэ Зеланд улсынх хэмээн нэрлэгдэх болсон гэдэг.
Пауа хясаа
Пауа (Paua) энэ нь абалон төрлийн хясааны үзэсгэлэнтэй бүрхүүл бүхий хуягаар хийгддэг бөгөөд анх Маори омгийнхон гялалзсан хясааны хуягаар нүд гялбам олон сайхан зүйлс урладаг байжээ. Пауа хясааны хуягаар голдуу үнсний сав хийдэг. Гэхдээ сүүлийн үед гоёл чимэглэлд ашиглаж элдэв зүйлс урладаг болж олон төрлийн бэлэг дурсгалын зүйлс хийгдэж байна.
Хаанаас Кивианаг хайж олох вэ?
Шинэ Зеланд улсын ихэнхи бэлэг дурсгалын дэлгүүрүүдээс хялбархан олж болно гэвч голдуу дуураймал Кивиана байх нь элбэг. Хэрэв та жинхэнэ кивиана зүйлс авах хүсвэл Шинэ Зеланд улсын гаражны худалдаа гэдгээрэй алдартай зөвхөн амралтын өдөр гардаг гадаа талбайн худалдаа руу яваарай.
Шинэ Зеланд улсын сонин хачин зүйлсийг хүргэж байгаадаа бид баяртай байна.