Монгол улсад анх удаа Чөлөөт нисэх загварын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хотоос 50 км-ийн зайтай Налайхын Дархан ноёны худаг хэмээх газар болж байна.
Долоодугаар сарын 27-ны өдөр Цонжинболдогт албан ёсоор нээлтээ хийсэн энэхүү тэмцээнд дэлхийн 37 орны нисэх загварын онгоцны тамирчид оролцож байна.
Эрүүл мэнд, спортын яам, Монголын агаарын спортын холбоо, Монголын нисэх загварын спортын МАСА нийгэмлэг хамтран энэхүү тэмцээнийг энэ сарын 22-ноос наймдугаар сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Нисэх онгоц, төхөөрөмжүүдийг зохион бүтээн нисгэж уралдуулдаг тус тэмцээн нь:
- Долоодугаар сарын 22-23 өдрүүдэд
Тамирчин, Спортын мастер Д.Түвшинсайхан агсны нэрэмжит "TUVSHIN’S MEMORIAL CUP" Дэлхийн цомын тэмцээн
- Долоодугаар сарын 24-26 өдрүүдэд
“Монголын цом 2015″ чөлөөт нислэгийн дэлхийн цомын тэмцээн
- Долоодугаар сарын 27-наймдугаар сарын 2
2015 оны Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт нислэгийн тэмцээн
- Наймдугаар сарын 1
"МИКСМАН 2015″ чөлөөт нислэгийн олон улсын тэмцээн гэх дөрвөн төрлөөр явдагдаж байна.
Баг бүр тус бүр есөн тамирчин, хоёр дасгалжуулагч болон туслахуудтай бөгөөд нийтдээ 700 орчим хүн уг тэмцээнд оролцохоор бүртгүүлжээ.
Дараах 37 орны баг тамирчид тус тэмцээнд оролцож байна:
1. Монгол | 8. Герман | 15. Литва | 22. Серби | 29. Финлянд | 36. Шинэ Зеланд |
2. Австрали | 9. Дани | 16. Монтенегро | 23. Словак | 30. Франц | 37. Япон |
3. Австри | 10. Израиль | 17. Норвеги | 24. Словен | 31. Хорват | |
4. АНУ | 11. Итали | 18. ОХУ | 25. Турк | 32. Хятад | |
5. Аргентин | 12. Их Британи | 19. Өмнөд Солонгос | 26. Украин | 33. Чех | |
6. Болгар | 13. Казахстан | 20. Польш | 27. Умард Солонгос | 34. Швед | |
7. Босни Герцеговина | 14. Канад | 21. Румын | 28. Унгар | 35. Швейцарь |
Монголын баг тамирчид:
Тэмцээний нээлтийн арга хэмжээнээс хийсэн фото сурвалжлагыг хүргэе. Бид тэмцээнээс хийсэн сурвалжлагыг удахгүй хүргэх болно.