Нийгмийн сүлжээний “Twitter” компанийн II улирлын орлого 61 хувиар өсч, 502 сая ам.доллар хүрснээр хувьцааны ханш чангарч эхэллээ. Ингэснээр мягмар гарагт тус компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 5.3 хувь өсч хаагджээ.
Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, компанийн үүсгэн байгуулагчдын нэг Жэк Дорси, “Twitter”-ийн үйлчилгээг шинэчилж, нэмэлт үйлчлүүлэгчдийг татахаар цаг хугацаатай уралдаж байгаа. Зар сурталчилгаа байршуулагчдад “Twitter”-ийг ашиглахад илүү дөхөм болгож, маркетингийн төсвөө өгөөжтэй зарцуулах боломж олгож байгаа юм байна.
Түүнчлэн “project lightning” нэртэй үйл явдлыг шууд дамжуулах шинэ үйлчилгээ нэвтрүүлэхээр зэхэж байгаа юм. Гэвч компанийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо 316 сая орчим байгаа нь гол өрсөлдөгч “Facebook”-ийн хэрэглэгчдийн дөрөвний нэгтэй дүйцэж байна.
Тухайлбал өнгөрсөн улиралд “Twitter” хэрэглэгчдийн тоо ердөө 2 саяар өссөн юм. Компанийн гүйцэтгэх захирал Дорси "2-р улиралд хэд хэдэн талбарт дэвшил ажиглагдсан. Гэхдээ хэрэглэгчдийн өсөлт хангалтгүй хэвээр байна" гэж онцолсон байна. Түүнчлэн ирэх улирлын орлого 545-560 сая ам.доллараар үнэлэгдэх төлөвтэй байгааг дурдсан юм.
“Twitter” байгуулагдсан цагаасаа хойш алдагдалтай ажилласан хэвээр байгаа ч алдагдал нь тогтмол буурсаар ирсэн. Өнгөрсөн улиралд “Twitter”-ийн алдагдал 136.7 сая ам.доллар болж буурчээ.