Vimeo дээр байх нэгэн гайхалтай бичлэгийг өнөөдөр олж үзлээ. Kaz Kang гэх хэрэглэгчийн бүтээсэн бичлэгт Хөвсгөл нуур, Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт газруудыг тэнгэрээс харуулжээ.
DJI Phantom 3 ашиглан бичсэн түүний бичлэгийг үзээрэй. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Бид Kaz Kang руу зурвас илгээсэн боловч одоогоор хариу ирээгүй учир дэлгэрэнгүй мэдээлэл хараахан алга.
Харин түүнээс хариу ирсний дараа доорх гайхалтай бичлэгийг хийсэн залуутай та бүхнийг танилцуулах болно.
Бичлэгийн доор Kaz Kang-ийн бичсэн тайлбар: Монгол орныг тэнгэрээс. Хөвсгөл аймгаар аялж явахдаа бичсэн бичлэгийг толилуулж байна. Өргөн уудам нутагтай энэ орны Эрдэнэт, Хутаг Өндөр, Мөрөн зэрэг хотуудаар аяллаа. Хоёр сая гаруй жилийн настай Хөвсгөл нуур өнөөдөр дэлхий дээр үлдсэн хамгийн эртний 17 нуурын нэг төдийгүй цэвэр усны нөөцийн хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт ордог юм байна. Өгөөмөр сайхан сэтгэлтэй Монголын ард түмнийг тийм ч амархан мартана гэж үгүй, дахин тэнд очихоос тэсэж ядаж байна.