Украины Ерөнхийлөгч Петр Порошенко барууны орнуудаас тус улсын армид пуужингийн эсрэг "Жавелин" гэх техник өгөхийг хүссэн байна.
Тэрбээр АНУ-ын Wall Street Journal-д өгсөн ярилцлагадаа "Бидэнд зөвхөн 1240 ширхэг хэрэгтэй" гэж хэлсэн юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Порошенкогийн хэлсэн тоо зүгээр ч нэг тохиолдол биш юм. 1994 онд Украин Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдсэн ба 1996 онд цөмийн зэвсэгтэй улсын статусаас татгалзаж, зэвсгээ устгасан юм. Тухайн үед цөмийн зэвсэг цэнэглэх 1240 хошууг мөн устгалд оруулжээ.
"Украин сайн дураараа цөмийн зэвсгээсээ татгалзсан. Үүний хариуд АНУ болон Их Британи улс Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахыг амласан" гэж Порошенко хэлсэн юм.
Харин Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлж буйгаар АНУ-ын талаас пуужингийн эсрэг зэвсгээр хангахын эсрэг байр суурьтай байгаа гэв.
Эх сурвалж: ИТАР ТАСС