Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн манай улсад ажиллаж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ж.Фелтманыг өчигдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Монгол-НҮБ-ын хамтын ажиллагаа төдийгүй олон улс, бүс нутгийн тулгамдсан асуудлаар санал солилцлоо.
Монгол Улс олон улсын төдийгүй бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд бодит хувь нэмэр оруулж байгааг Ж.Фелтман онцолж, хөгжлийн төлөөх Монгол Улсын хүч чармайлтыг НҮБ тууштай дэмжиж ажиллахаа нотлов. Түүнчлэн хоёр тал Зүүн Хойд Азийн аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ж. Фелтман Монгол Улсын Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулсан олон улсын хүндэтгэлийн хуралд НҮБ-ыг төлөөлөн оролцсон бөгөөд тэрээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний ойн баярт илгээсэн видео мэндчилгээг уламжилсан юм.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мөн өчигдөр Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн Марк Грийн тэргүүтэй төлөөлөгчидтэй уузлаа. Марк Грийн уулзалтын үеэр Монгол улсад олон улсын хамтын ажиллагааны шугамаар цаашид томоохон төсөлт ажил хэрэгжүүлэх боломжтойг илэрхийлж, манай улсын ардчиллын түүхэн үйл явц, амжилт, туршлага зэргийг олон улсад ихээхэн сонирхож, судалж байгаа тухай мэдэгдэв.
Дараа нь сайд Л.Пүрэвсүрэн Гүрж улсаас Монгол улсад хавсран суугаа элчин сайд Д.Апциауриг хүлээн авч уулзлаа. Элчин сайд Д.Апциаури Монгол улсад анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойд зориулсан олон улсын Хүндэтгэлийн хуралд уригдан оролцож, Гүрж улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдаас Монгол улсад хүргүүлсэн баярын захидлыг гардуулан өглөө.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол болон Гүрж улс хоорондын найрсаг харилцааг цохон тэмдэглээд, баярын мэндчилгээг талархан хүлээн авч буйгаа илэрхийлэв. Талууд хоёр улсын харилцааны асуудалд санал солилцож, цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлэх боломжтой тухай дурдлаа хэмээн ГХЯ-наас мэдээллээ.
Гэрэл зургуудыг ГХЯ-ны цахим хуудаснаас ашиглав.