Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Махимпекс” ХК (MMX:MSE) оны эхний хагаст 252 сая төгрөгийн ашигтай ажилласан бол талх, нарийн боовны зах зээлд үйл ажиллагаа явуулдаг “Талх чихэр” ХК (TCK:MSE) 1.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Тэгвэл ижил салбарын “Атар өргөө” ХК-ийн (ATR:MSE) цэвэр ашиг 178.8 сая төгрөгтэй тэнцэж байгаа юм.
Шингэн хүнсний салбар тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Сүү” ХК (SUU:MSE) эхний хагас жилийн байдлаар 795.1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Борлуулалтын орлогоор нь харьцуулбал “Сүү” компани хамгийн их хэмжээний буюу 21.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Тус компани өмнөх оны мөн үеэс борлуулалтын орлогоо нэмэгдүүлж чаджээ.
Харин цэвэр ашгийн түвшин өмнөх оны мөн үеэс үл ялиг буурсан байгаа нь тайлангаас харагдаж байна. “Сүү” компанийн үйлдвэр одоогоор хоногт 200 тн сүү боловсруулах хүчин чадалтай, 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа.
Мөн “Талх чихэр” компани 2-р улирлын эцсийн байдлаар хүнсний салбарын компаниуд дундаа өндөр хэмжээний борлуулалт хийж чадсан байна. Нийт борлуулалтын орлогын дүн 17.7 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Талх чихэр компани сүүлийн 2 жилийн дотор цэвэр ашгаа хоёр дахин өсгөж чадсан.
Харин хувьцааны ханшийн тухайд нэгж хувьцааны үнэлгээ хамгийн өндөр компаниудын нэгд тооцогддог “Сүү” ХК-ийн хувьцааны ханш 1-р сарын сүүлээс харьцангуй өсч эхэлсэн. Лхагва гарагийн хаалтаар нэгж хувьцааны ханш 105,000 төгрөг дээр тогтсон ч өнгөрсөн жил нэгж хувьцаа нь 120,000 төгрөгт хүрч байсантай харьцуулахад 15,000 төгрөгөөр бага байна.
“Талх чихэр” компанийн ханш сүүлийн 52 долоо хоногийн доод цэгтээ 17000 төгрөгт хүрч байсан бол одоогоор ханшийн түвшин үүнээс дээгүүр хэлбэлзэж байна. Харин “Махимпекс” компанийн хувьцаа 7-р сард 18% давж өсөлттэй тогтсон нь анхаарлын төвд байна.