-Төрийн захиалгаар ажил, үйлчилгээ эрхэлсэн 286 компанийн төлбөрийг барагдуулахаар боллоо-
Эдийн засгийн байдал хүндэрсний улмаас төрийн ААН-үүдэд төлөх төлбөр хуримтлагдсаар олон тэрбум төгрөгт хүрсэн. Төрийн захиалгаар ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн ААН-үүд Сангийн яамнаас авах ёстой төлбөрөө цагт нь авч чадалгүй, салбар салбарынхаа сайдын үүдийг сахиж байв.
Харин өнөөдөр Сангийн сайд Ж.Эрдэнэбат хэвлэлийн бага хурал зохион байгуулж, давхардсан тоогоор 286 ААН-д 160 тэрбум төгрөг олгох болсныг зарлалаа. Эдгээр копаниуд нийт 286 төсөл хэрэгжүүлсэн юм байна.
Зэсийн орлогоосоо бус, үйлдвэрлэл, аялал жуулчлалын ашгаасаа ч бус арилжааны банкуудаас авах зээлээ ААН-үүдэд тараана.
Гэхдээ Сангийн яам төрөөс авлагатай бүх ААН-ийн өрийг барагдуулахгүй. Төрийн захиалгаар сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн чанартай ажил үүрэг гүйцэтгэсэн болон тухайн ажлынхаа 80 хувийг гүйцэтгэсэн ААН-ийн төлбөрийг л барагдуулах юм байна.
Ингэснээр
- 2015 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй, 44.03 тэрбум төгрөгийн 100 төсөл, арга хэмжээний ажил
- 2012-2014 оны хөрөнгө оруулалтад тусган, бүрэн хэрэгжүүлж дууссан, гэрээний үлдэгдэл 99.1 тэрбум төгрөгийн 39 төсөл, арга хэмжээний ажил,
- Векселиэр санхүүжүүлэх 32.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийн дүн бүхий 96 төсөл, арга хэмжээний төлбөрийг барагдуулах юм.
Таван хувийн хүү өнөөгийн нөхцөлд харьцангуй бага, боломжийн хүү гэдгийг Сангийн яамныхан учирлаж байв.
160 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЯМАР ЭХ ҮҮСВЭРЭЭС БҮРДҮҮЛСЭН БЭ?
Ямартаа ч төр тодорхой хэмжээний өрөө дарлаа. Гэхдээ энэ удаад ч зээл авах замаар, дээрх төлбөрийг барагдуулна. Өөрөөр хэлбэл нүүрс, зэсийн орлогоосоо бус, үйлдвэрлэл, аялал жуулчлалын ашгаасаа ч бус арилжааны банкуудаас авах зээлээ ААН-үүдэд тараана. Зээлийн хугацаа нэг жил, хүү нь сарын 5 хувь.
Ингэхдээ Сангийн яам дээрх санхүүжилтийг векселээр баталгаажуулж буюу өрийн бичиг гаргах замаар хийх юм. Векселийн тухай хуулийн дагуу Сангийн яам арилжааны банкуудтай гэрээ хийнэ. Мөн Монголбанкнаас үнэт цаас буюу өрийн бичиг худалдан авч, 286 ААН-д өрийн бичиг олгох юм. Хуульд зааснаар Монголбанк л өрийн бичиг гаргах эрхзүйн чадамжтой. ААН-үүд холбогдох буюу 8 банкаар дамжуулан өрийн бичгээ мөнгөжүүлэх юм байна.
Сангийн яам бүх арилжааны банкинд санал гаргахад 8 банк өрийн бичгийн нөхцөлийг хүлээн зөшөөрчээ.
Сангийн яам тэднээс зээлсэн 160 тэрбум төгрөгийг жилийн дараа 5 хувийн хүүтэй эргүүлэн төлөх үүрэгтэй. Энэ нь 168 тэрбум төгрөг болно. Тэд энэ мөнгийг ирэх оны улсын төсөвт суулгахаар тооцоолжээ. Гэвч ирэх онд энэ төлбөрийг бүрэн барагдуулам чадамж бидэнд бий эсэхэд Сангийн сайд эргэлзэж байгаагаа нуусангүй.
ЭНЭ БОЛ УРД ХОРМОЙГОО ХОЙД ХОРМОЙГООРОО НӨХСӨН ХЭРЭГ БИШ
Төр ийнхүү ААН-үүдэд төлөх ёстой өр төлбөрийнхөө заримыг барагдуулснаар зөвхөн тухайн ААН-д л эерэг нөлөө үзүүлэхгүй гэдгийг Сангийн сайд онцолсон. Энэ шийдвэр засгийн газар, гүйцэтгэгч компаниуд болон арилжааны банкуудын дунд хэдийнэ үүссэн өр, авлагыг ч давхар шийдэх гэнэ. Учир нь төрөөс авлагатай ААН-үүдийн дийлэнх нь арилжааны банкуудаас зээл авсан. Тэд авлагаа аваад зээлээ эргүүлэн төлснөөр хугацаа эхэтрсэн болон анаргүй зээлийн хэмжээ бага ч болов буурах гэнэ.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл зургаадугаар сарын эцэст 773.9 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 4.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 36.5 хувиар өссөн. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 өссөнийг ҮСХ-ноос мэдээлсэн юм.
Цаашлаад бодит эдийн засаг, банк, санхүүгийн салбарт дэмжлэг болж, санхүүгийн тогтвортой байдал, зээлжих зэрэглэлд эерэг нөлөө үзүүлнэ гэж Ж.Эрдэнэбат сайд тайлбарлалаа.
286 КОМПАНИЙН ДАНСАНД ХЭЗЭЭ ТӨЛБӨРИЙГ НЬ ШИЛЖҮҮЛЭХ ВЭ?
Төсвийн хөрөнгө оруулалтууд цаг цагтаа хийгдээгүйгээс олон тооны барилгын ажил саатаж, царцаасан барилгууд гэх нэр томьёо ч үүссэн. Сангийн яамнаас ААН-үүдэд төлбөрийг нь олгохдоо нийгмийн чанартай барилга барьсан барилгын компаниуд болон дэд бүтэц, эрчим хүчний төсөл хэрэгжүүлсэн компаниудыг түлхүү хамруулсан байна. 286 ААН-ээс хамгийн их хэмжээний авлагатай нь ямар ААН болохыг лавлахад 50 тэрбум төгрөгийн төлбөр нь саатсан, эрчим хүчний компани бий гэсэн юм.
Сангийн яамнаас гэрээгээр гүйцэтгэсэн ажил үйлчилгээнийхээ төлбөрийг авахаар хүлээж байсан болон, ажлын гүйцэтгэл нь 80 болон түүнээс хувьтай ААН-үүд Сангийн яаманд хандаж, өрийн бичгээ авснаар төлбөрөө авах боломжтой.
Ямартаа ч санхүүгийн хүнд байдалд орсноо олон удаа онцолж байсны хүчинд ААН-үүд авбал зохих төлбөрөө хэдий хоцрогдолтой ч авч чадлаа.