“Сайдын цаг”-аар өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцож, ургацын явц, өвөлжилтийн бэлтгэлийн талаар мэдээлэл хийлээ.
УЛААН БУУДАЙНААС 40 ХУВИЙН УРГАЦ АЛДАХ МАГАДЛАЛТАЙ
Энэ жил улаан буудай тариалах тавдугаар сард ихэнх нутгаар хүйтэрснээс орой тариалалт хийсэн. Мөн зургадугаар сард хэт халсан нь улаан буудай болон хүнсний ногооны ургалтад сөргөөр нөлөөлж байна. Иймд зарим тариаланчид 80 хувийн ургац алдана гэх мэтээр мэдээлэл хийж эхэллээ.
Харин салбарын сайд нь “Ургацын балансын дүн мэдээ наймдугаар сарын 25-наас гарах учир 80 хувь ургац алдана гэж хэлэхэд эрт байна. Бидний хийж буй тооцоогоор 40 хувийн ургац алдах магадлалтай. Улсын хэмжээнд энэ жил 300 мянган га талбайд улаан буудай тариалахаар төлөвлөсөн ч 359 мянган га-д тариалсан. Энэ жил 465 мянган тонн улаан буудай авна хэмээн төлөвлөсөн ч 280 мянга орчим тонныг авах тооцоо байна” гэж хэллээ.
Манай улс жилдээ 350 мянган тонн буудайг хүнсэнд хэрэглэдэг. Тариаланчдынхаа улаан буудайг худалдаж авахаас гадна нөөц бүрдүүлэх зорилгоор 150 мянган тонн буудайг импортоор авах асуудлаа Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанд оруулж, санхүүжилтийг нь шийдүүлэхээр төлөвлөжээ.
Ургацын 80 хувийг алдана гэсэн мэдээллийн дараа зарим гурилын үйлдвэр бүтээгдэхүүнийхээ үнийг 80-150 төгрөгөөр нэмсэн байна. Энэ талаар Р.Бурмаа сайд “Ургац 80 хувь алдана гэдэг мэдээллийг хэдхэн тариаланч зориудаар өгч байгаа.
Энэ хариуцлагагүй мэдэгдлийн дараа Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдаагүй үйлдвэрүүд гурилынхаа үнийг нэмсэн байна. Хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүд гурилын үнийг кг тутамд 800 төгрөгөөс дээш гаргахгүй гэсэн гэрээтэй. Ер нь мах, гурилын нөөцийг хангалттай хэмжээгээр бүрдүүлэх замаар үнийг тогтвортой барина” гэв.
ЭНЭ ЖИЛ 64 МЯНГАН ТОНН МАХ ЭКСПОРТЛОХООР ТӨЛӨВЛӨЖЭЭ
Энэ зун улсын хэмжээнд 66 сая толгой мал зусаж байна. Үүний 10 сая толгой нь хүнсний жилийн хэрэгцээнд зарцуулагдана гэж тооцоход бэлчээрийн даацаас 20 сая толгой мал хэтэрсэн гэж эрдэмтэд үздэг байна. Тэр дундаа гантай байгаа төвийн бүсийн Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Архангай, Өвөрхангай аймгуудад бэлчээрийн даац дөрөв дахин хэтэрчээ.
Засгийн газраас мах экспортлох чиглэл өгсөн. Энэ хүрээнд ОХУ руу мах гаргах долоо, БНХАУ руу адууны мах болон боловсруулсан махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрлийг есөн үйлдвэр авсан. Мөн Вьетнамаас ямааны мах авах сонирхлоо илэрхийлсэн бөгөөд энэ асуудал хараахан шийдэгдээгүй байна.
Ер нь энэ жил 64 мянган тонн мах экспортлох урьдчилсан тооцоо гаргасан. Мах нөөцлөхөд 180 орчим тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд энэ асуудлаа Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдүүлнэ гэж мэдээллээ.
БИ ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ ШАЛГУУЛСАН
Р.Бурмаа сайд Тариалан эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны тэргүүн Л.Цандэлэгийг шүүхэд өгчээ. Ямар шалтгаанаар шүүхэд өгснийг тодруулахад, Нийгмийн сүлжээгээр үг хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийх нь төлөө тэр хүнийг хуулийн байгууллагад өгсөн мэтээр мэдээлэл тараасан байна.
Фэйсбүүк, твиттерийг би албаны мэдээллээ олон нийтэд хүргэх зорилгоор ашигладаг. Олон нийтийн сүлжээгээр намайг шүүмжлэх, гүтгэх, шог хошин эвлүүлэг хийх зэргээр гаргадаг. Би тийм мэдээллийн төлөө шүүхэд хандаагүй. Харин намайг албан тушаалаа ашиглан авлига авсан мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн.
Улаан буудайн импортоос их хэмжээний мөнгө завшсан, үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах пуужингийн мөнгөнөөс идсэн гэх мэтээр мэдээлсэн. Эдгээр мэдээллийн дараа би өөрийн хүсэлтээр Авлигатай тэмцэх газарт хандаж, шалгуулсан. Шалгалтын дүн гарч намайг ямар ч зөрчилгүй болохыг нотолсон.
Ингээд би албан тушаалаа урвуулан ашигласан гэж мэдээлснийх нь төлөө хуулийн байгууллагад хандсан гэж тайлбарлав.