Европын холбооноос ОХУ-д нийлүүлж байсан түүхий эд, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нутагтаа оруулахыг ОХУ-ын Засгийн газраас хориглосон билээ.
Тэгвэл хоригт өртсөн эдгээр бүтээгдэхүүнүүдийг ирэх наймдугаар сарын 6-наас эхлэн устгалд оруулах тогтоолд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /07.29/ гарын үсэг зурсан талаар Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ.
Гуравдагч орнууд руу тээвэрлэж буй бараа бүтээгдэхүүн энэхүү тогтоолд хамаарахгүй аж.
Владимир Путин устгалд оруулах бараа бүтээгдэхүүний жагсаалт, дарааллыг гаргахыг Засгийн газарт үүрэг болгосон байна.
Сануулахад өнгөрсөн зургаадугаар сард ЕХ ОХУ-ын эсрэг хоригоо сунгасны хариуд Оросын эрх баригчид мөн хариу арга хэмжээ авсан билээ. ОХУ-ын Засгийн газар ЕХ, АНУ, Австрали, Канад, Норвеги зэрэг улсуудаас үхрийн мах, гахайн мах, шувуу, загас, бяслаг, сүү, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо нийлүүлэхийг бүрэн хоригложээ.
Хариу хоригт орсон бүтээгдэхүүний жагсаалтад Нидерландаас ОХУ-д нийлүүлдэг цэцэг, Франц, Бельгийн элит шоколад уг хоригт багтсан байна.
Эх сурвалж: ИТАР ТАСС