Өмнөд Солонгосын технологийн хамгийн компани “Samsung Electronics”-ийн (5930:KS) 2-р улирлын цэвэр ашиг шинжээчдийн таамагт хүрэлгүй 4.9 тэрбум ам.доллар руу буулаа. “Samsung” 4-р сард худалдаанд гаргасан “Galaxy S6” ухаалаг утасны эрэлтийг буруу тооцсон нь гол нөлөө үзүүлсэн байна.
Хоёр талдаа нумарсан дэлгэцтэй “Galaxy S6 Edge” утасны дэлгэцийг хугацаанд нь үйлдвэрлэж чадаагүйгээс тус утасны нийлүүлэлт тасалдахад хүрсэн юм.
Түүнчлэн гол зах зээлүүдийн нэг БНХАУ-ын эрэлт буурч, Хятадын дотоодын үйлдвэрлэгч “Xiaomi”, “Huawei Technology” (2502:CH) компаниуд үйл ажиллагаагаа өргөжүүлсэн нь “Samsung”-ийг зах зээлд эзлэх хувиа алдахад хүргэсэн байна.
“IHS” судалгааны байгууллагын мэдээлснээр БНХАУ-ын ухаалаг утасны зах зээлийн 18.2 хувийг “Xiaomi” компани эзэлж байгаа бол “Samsung” ердөө 8.6 хувийг бүрдүүлж байна.
“Samsung”-ийн ашиг тав дахь улиралдаа дараалан буурлаа. Бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд компани “Galaxy S6” утасны үнээ бууруулж магадгүй гэж компани мэдэгдлээ.
Хэдийгээр Samsung-ийн гол бүтээгдэхүүний борлуулалт буурсан ч хагас дамжуулагч, чип үйлдвэрлэх нэгжээс олсон ашиг өнгөрсөн оны мөн үеэс бараг хоёр дахин өсч, 3.4 их наяд вон хүрсэн юм.
Б.Дашням