Их Британийн Тээврийн яамнаас зургаадугаар сард эхлүүлсэн Засгийн газрын нээлттэй хэлэлцүүлгийн үеэр төмөр зам дагуу гар утасны сүлжээний хамрах хүрээг хэрхэн сайжруулах саналууд хүлээн авахаар шийдвэрлэжээ. Ингээд олон санал ирүүлсний нэг нь хүнгүй нисдэг биет /дрон/ юмуу бөмбөлөг уяж, галт тэргийг дагуулах юм. Гэвч үүнийг хэрэгжүүлэх боломжтой юу? Үүнээс өөр арга бий юу?
Их Британийн Засгийн газрын төмөр замын шугамын дагуу гар утасны сүлжээнд хувьсгал авчирч, бүх газраас интернэтэд ордог болгохын тулд хэлэлцэж буй ажлуудын нэг нь галт тэргийг дагах дрон ашиглах юм. Тус улсын төмөр замын сайд “Олон зорчигч тасалддаг дуудлага болон инитернэтээс болж бухимддаг. Бид зорчигчдод хамгийн сайн тохирсон, галт тэргэн дэх гар утасны сүлжээг ирээдүйд ч баталгаатай байлгах тохиролцоонд хүрэхийн тулд салбарынхантайгаа хэлэлцэж байна” гэсэн юм.
Сүлжээг ирээдүйд баттай байлгах нь хоёр хувилбартай юм байна.
Эдгээр нь галт тэрэгнээс тусдаа болон галт тэргэнд гэсэн хувилбарууд аж. Дрон ашиглахаас гадна биелэх боломж арай илүү хувилбарууд дотор гар утасны үйлчилгээ үзүүлдэг компаниуд интернэт ордоггүй хэсгүүд дэх дэд бүтцээ сайжруулах юм.
Бусад боломжууд дотор галт тэрэгний дээвэр дээр хүлээн авагч суурилуулж, утасгүй интернэтийн сүлжээг Wi-fi маягаар галт тэргэн дотор хана, цонхны хооронд сүлжээг алдагдуулалгүй, дохио түгээдэг төхөөрөмжүүд рүү дахин дамжуулах юм.
Гар утасны үйлчилгээ үзүүлдэг “Гурав” компаний Сүлжээний стратеги болон зохион байгуулалтын захирал Фил Шеппард гар утасны үйлчилгээ үзүүлдэг болон төмөр замын компаниуд хамтран ажиллаж, дохио дамжуулалтыг сайжруулахыг уриалан, сүлжээ түгээгч ашиглахыг “ухаалаг” сонголт гэжээ.
Интернэтэд холбогдсон дронууд болон бөмбөлгүүд
Интернэтэд холбогдсон дрон юмуу бөмбөлөг хэрэглэх санаа нь Фэйсбүүк, Гүүгл компаниудын судалгааны сэдэв байсан юм.
Гар утасны Дэлхийн Конгресс дээр “Гүүгл”-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай “Лүүн Төсөл”-ийн бөмбөлгүүд нисэх онгоцноос 2 дахин хурдан аялж, интернэт цацдаг бөгөөд агаарт 6 сарын хугацаанд хөөрч чадна гэсэн юм.
Мөн 2013 онд Шинэ Зеландад болсон туршилтад 12.4 бээр буюу 20 гаруй км-ийн өндөрт хөөрсөн дрон 3G чанарын интернэтийг Нью-Йорк хотоос 2 дахин том хэмжээний газар нутагт түгээсэн байна.
“Гүүгл” компани нарны эрчим хүчээр ажилладаг интернэт түгээдэг дронуудаа удахгүй туршина гэсэн бол Фэйсбүүкийн Холбооны Лаборатори мөн л интернэт холбооны дрон болон хиймэл дагуулуудаа туршиж эхэлсэн. Тэд удахгүй 18- 27 км хүртэл өндөрт хөөрдөг, утасгүй интернэтийн дроноо туршиж магадгүй байна.
Мэдээний эх сурвалж: УБТЗ-ын цахим хуудас