Азийн авто замын сүлжээний хоёр төсөл хэрэгжиж байна
Ази, Европыг холбосон томоохон төслүүдийн нэг нь Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам. Худалдааны гэх тодотголтой уг зам нь хойд, урд хилийг холбож буй бөгөөд 743 км урттай. Одоогоор нийт замын гуравны нэгийг нь тавиад байна. Үлдсэн хэсэг нь 2017 он гэхэд ашиглалтад орсноор 6000 км урт, Ази-Европыг холбосон авто замын хурдны сүлжээ бий болох аж. Олон улсын худалдааг хөнгөвчлөх дээрх зам нь Пакистаны Карачи, Исламабад, БНХАУ-ын Үрэмч, Такешикен, манай орны Ховд, Баян-Өлгий аймаг, ОХУ-ын Новосибирск хот гэсэн маршруттай. Энэ нь бүс нутаг дагасан худалдаа, аялал жуулчлал хөгжих боломж, бололцоог давхар нээж буй.
Монгол Улсыг Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам нь ОХУ-ын Сибирийн бүс, БНХАУ-ын Шинжааны Уйгарын Өөртөө засах оронтой хамгийн дөт замаар холбож байгаа. Ингэснээр манай орны нутаг дэвсгэрээр олон улсын транзит ачаа, зорчигч тээвэр нэвтрэн өнгөрөх юм. Азийн авто замын сүлжээг сайжруулах олон улсын төслийг Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, Азийн хөгжлийн банк, Хятадын экспорт, импортын банкны хамтран хэрэгжүүлж байна. Үүний нэг дэд төсөл нь Ховд, Баян-Өлгий аймгийн нутгаар дайран өнгөрөх авто зам. Ази-Европыг холбосон эдийн засгийн коридор нь зөвхөн баруун бүсээр зогсохгүй олон улсын шинж чанартай.
Тив “залгах” хоёр дахь төсөл нь Алтанбулаг-Улаанбаатар- Замын-Үүд чиглэлийн 1000 км урттай хурдны авто зам. Энэ нь Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Орос-Хятадыг холбосон дэд бүтцийн төслүүдийн багц болох
Хурдны замын төсөлд Энхтайваны гүүрийг барьсан БНХАУ-ын “СССС” компани зөвлөнө.
“Талын зам” санаачилгын нэг хэсэг. Хурдны замын трасс, техник эдийн засгийн үндэслэл, геотехникийн суурь судалгааны ажил нь бэлэн болсон бөгөөд ирэх оны эхний хагаст барилгын ажил эхэлнэ.
Ингэснээр 2018 он гэхэд авто замыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Хурдны авто замын бүтээн байгуулалт гурван жил үргэлжлэх бөгөөд 1000 км замын дагуу томоохон байгууламж олныг барих гэнэ. Энэ мега төслийг “Чингис Лэнд Девелопмент Групп” хариуцаж буй.
Хурдны авто замыг хоёр урсгал, зургаан эгнээтэй байхаар тооцсон. Зам дагаж худалдаа үйлчилгээний цэг, амралт, аялал жуулчлал, бизнесийн цогцолбор байгуулах аж. 1000 км авто зам нь олон улсын стандарт шаардлага хангасан транзит тээврийн хурдны авто зам гэсэн ангилалтай. “Төсөл нь Монгол Улсын түүхэн дэх хамгийн том бүтээн байгуулалт болох төдийгүй ирээдүйд хөгжлийн чухал коридор болох учиртай. Өнөөдөр бий болоогүй шинэ бизнес энэ замыг дагаж бий болно” гэж мега төслийг хариуцсан гүйцэтгэх захирал Ц.Гантулга хэлж байна.
Ирэх онд “хөдлөх” авто зам нь зөвхөн Монгол Улсын хэрэгцээ шаардлагыг хангахаас гадна ОХУ болон БНХАУ-ын хооронд транзит ачаа тээврийг хөнгөвчлөх боломжийг бүрдүүлж байгаа юм. Ингэснээр Хятадын талаас угтуулан тавьж буй “Торгоны зам” төсөлтэй ч нийцэж буйг энэ салбарын зарим судлаач хэлж байна. Авто замын нийт өртөг техник, эдийн засгийн үндэслэлээр 10-12 тэрбум ам.доллар. Үүний 50 орчим хувийг зам, барилгын ажилд, үлдсэн хэсгийг нь зам дагуух бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөжээ. Төсөл удирдах компани одоогоор хөрөнгө босгох ажилд шилжжээ.
Хурдны замын төсөлд Энхтайваны гүүрийг барьсан БНХАУ-ын “СССС” компани зөвлөх аж. Уг компани нь 50 гаруй салбар компанитай бөгөөд дэлхийн 97 оронд 175 орчим салбар нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байна. БНХАУ-ын Зам, тээврийн яамны гадаад харилцааны хэлтсийг өөрчлөн төрийн өмчит “СССС” компанийг анх байгуулжээ. Хурдны замд зөвлөх “СССС” нь гадаад орны зах зээлд бүтээн байгуулалт хийдэг, Хятадын хамгийн том групп юм. Олон улсын ангилалтай 1000 км авто зам ашиглалтад орсноор Азийн авто замын сүлжээнд эзлэх манай байр суурь дээшилж, өрсөлдөх чадвар сайжрах давуу талтай.
Төсөл хэрэгжүүлэхэд инженер, геотехникийн суурь судалгааны зөвлөх үйлчилгээ авахаар тендер зарласан. Одоогийн байдлаар таван консорциум хураангуй жагсаалтад үлджээ. Хурдны замын төсөл нь цэвэр бизнесийн төсөл. Тиймээс төсөл хэрэгжүүлэгч “Чингис Лэнд Девелопмент Групп” нийт хөрөнгө оруулалтаа өөрсдөө хариуцаж буй. Тэд авто зам барьж, ашиглаад 30 жилийн дараа улсад үнэ төлбөргүй хүлээлгэж өгөх концессийн гэрээний нөхцөлтэй. Хурдны зам нь хөрөнгө оруулалтаа 30 жилийн хугацаанд нөхөх төлөвлөгөөтэй. Энэ зам нь ашиглалтын тодорхой хэмжээний төлбөртэй байх юм.
Манай улс 2004 онд Азийн хурдны замын сүлжээнд нэгдэн орсон байдаг. Уг сүлжээ нь Японоос Турк хүртэлх Азийг Европтой холбох 141 мянган км урттай авто замын нэгдсэн сүлжээ. Үүний АН- 3, АН-32 болон АН-4 гэсэн замыг Монгол Улс өөрийн нутагтаа барьж байгуулах үүрэг хүлээсэн байдаг. АН-4 зам буюу Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын ашиглалтын хугацааг 20 жилээр төлөвлөсөн. 2032 он гэхэд тухайн замаар өдөрт 3.855-5.015 дотоод, гадаадын тээврийн хэрэгсэл явахаар тооцсон байна.
Харин АН-3 буюу Алтанбулаг-Улаанбаатар- Замын-Үүд чиглэлийн хурдны авто замын төслийг дагаж 20- 30 мянган ажлын байр шинээр бий болох нь. Монгол Улсын босоо тэнхлэгийн гол замын бүтээн байгуулалтын өмнөх бэлтгэл ажил эрчимтэй явааг төслийн явцтай танилцсан УИХ-ын дарга З.Энхболд онцолсон.
Монгол Улс нийт 4286 км замаар Азийн авто замын сүлжээнд холбогдох юм. Ингэснээр Ази-Европын улс орнууд болон Монгол Улс хөрш зэргэлдээ орнуудтай худалдаа харилцааг хөгжүүлэх хамгийн дөт авто тээврийн сүлжээтэй болох ирээдүй бий. Мөн манайх далайн боомтод авто замаар хүрэх боломж нээг- дэж буй. Дээрх хоёр төслөөс гадна АН-32 авто замын бүтээн байгуулалтын ажил ч бий. Ховд-Улиастай-Цэцэрлэг- Хархорин-Лүн-Улаанбаатар- Өндөрхаан-Чойбалсан-Сүмбэр чиглэлийн 2520 км үргэлжлэх энэ зам нь хэвтээ тэнхлэгийн гол зам. Монгол Улс Азийн авто замын сүлжээнд нэгдэх үйл явц ийм хурдтай урагшилж байна.
Б.Баяртогтох