Хууль бус цагаачдын асуудал сүүлийн жилүүдэд Европын Холбооны орнуудын хувьд хурц асуудал боллоо.
Их Британи, Францыг холбосон еврогийн туннель руу өчигдөр /07.30/ шөнө гэхэд л 1000 цагаач нэвтрэхийг оролдсон байна.
Их Британи руу гарахын тулд Африк болон Ойрхи Дорнодын хууль бус цагаачид Францын Калайс боомт дахь еврогийн туннель руу бараг шөнө болгон дайрч байгаа юм. Үүнтэй холбогдуулан Францын эрх баригчид еврогийн туннель руу цагдаагийн нэмэлт хүч илгээсэн байна.
Евротуннель нь хууль бус цагаачдын Их Британи улс руу нэвтэрдэг цорын ганц гарц бөгөөд ихэвчлэн шөнө дундаас өглөөний 06.00 цагийн хооронд хамгаалалтын хашааг эвдэж, сүйтгэх зэргээр туннель руу нэвтрэх оролдлого хийдэг аж.
Францын эрх баригчдын мэдээлснээр энэ сарын эхээр л гэхэд Калайс боомтын ойр орчимд Этиоп, Эритрей, Судан, Афганистан ирсэн 3000 орчим цагаач байгаа гэсэн тооцоо гарчээ.