“Subaru”-гийн үйлдвэрт 22 орны цагаач иргэн ажиллаж байна
Ясүюүки Ёшинага ажлын шинэ өглөөг өөдрөг угтлаа. “Subaru” компанийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирлын алба хашдаг тэрбээр АНУ-д хийх бизнесийн аялалдаа дуулга өмсөж очихгүй бол горьгүй хэмээн өгүүлсэн юм. Учир нь зах зээлийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж амжихгүй байгаагаас диллерүүд өөрийг нь цохиод авч магадгүй хэмээн урам зориг дүүрэн Гүйцэтгэх захирал наргиа болгон тайлбарлаж байна.
Дэлхийн зах зээлд борлуулалт нь жил бүр өсөж буй тус компанийн бүтээгдэхүүн нийлүүлэлт АНУ-д сүүлийн дөрвөн жилд хоёр дахин нэмэгджээ. Үнэ бүтээмжийн харьцаа, хэрэглэгчдийн таашаалд нийцэх чадвараар “Forester” хэмээх дөрвөн дугуйн бүрэн хөтөлгөөт загвар амжилтын түлхүүрийг атгаж байна.
Бүтээгдэхүүн нь зах зээлд эрэлттэй байдгийн далд нууц нь Ази, Африкийн орнуудаас цутгадаг хямд ажиллах хүчтэй холбоотойг “Subaru”-гийн удирдлага төдийлөн дурдаад байдаггүй.
Гадаадынхан байхгүй бол машин угсрах байтугай, эд анги ч хийх аргагүй болно
Токиогоос умардад орших Гүнма мужийн Ота хотод байрладаг “Subaru”-гийн үндсэн угсрах үйлдвэр гадаадын хямд ажиллах хүч өргөн ашигладаг. Түр гэрээгээр хөлсөлж авдаг гадаадынхны зарим нь угсрах шугаманд ажиллаж буй япончуудын цалингийн талтай тэнцэх хөлсөөр зүтгэдэг байна. Ажил олгоход зуучилдаг компаниуд гадаадын ажилчдыг “Subaru”-д оруулсныхаа төлөө цалингийнх нь гуравны нэгийг шимтгэл болгон авдаг юм.
Бангладеш, Балба, Мали, Хятад зэрэг улсаас ирсэн ажилчдыг тус компаний үйлдвэрүүдэд чанд хатуу нөхцөлд ажиллуулдаг талаар “Reuters” агентлаг тусгай сурвалжлага бэлтгэжээ. “Subaru” болон зуучлагч компаниудын дарамтад ажиллагч, дэлхийн 22 орноос гаралтай цагаач иргэдийг ээлж угсруулан зүтгүүлэх, урьдчилан мэдэгдэлгүй халах нь ердийн үзэгдэл болохыг уг сурвалжлагаар илчилсэн юм.
Хямд ажиллах хүч ашиглах нь хүн амын тоо цөөрч буй, гадаадаас тус улсад хууль ёсоор цагаачлахад саад тотгор их хэвээр байгаа Японы хөдөлмөрийн зах зээлийн онцлогоос шалтгаалдаг. Ажиллах хүч хомсдсон “Subaru” шиг компаниуд тус улсаас орогнол хүсэгчид, ви- зээ хэтрүүлсэн хууль бус гадаадынхан, Азийн орнуудаас ирсэн дадлагажигчдыг “арын хаалга”-аар авдаг байна.
Ийм маягаар олон арван мянган гадаадынхан Японы үйлдвэрлэл, барилга, хөдөө аж ахуйн салбарт хямд ажиллах хүч болдог юм.
Японы бусад авто үйлдвэрлэгчдээс ялгаатай нь “Subaru” автомашиныхаа ихэнх буюу 80 хувийг дотооддоо угсардаг. Ерөнхий сайд Абэгийн хэрэгжүүлж буй экспортыг нэмэгдүүлэх бодлого “Subaru” шиг компаниудад ашигтай тусч байгаа ч ажиллах хүч олох нь тулгамдсан асуудал хэвээр байна.
“Гадаадынхан байхгүй бол бид машин угсрах байтугай эд анги ч хийх аргагүй болно” хэмээн Ота хотын Засаг дарга Масаёши Шимизү өгүүлжээ. Тэрбээр Ота хотыг гадаадын иргэд хөлсөлж ажиллуулах хөнгөлөлт бүхий цагаачлалын тусгай бүс болгохоор хорин жилийн турш хичээсээр ирсэн юм.
Г.Очирбат