32 настай Дэвид Хиббитт гэх залуу Их Британий Стаффордширдэд амьдардаг. Тэрээр хорт хавдартай гэдэг нь тогтоогдсон бөгөөд эмч нарийн зүгээс түүнийг 18 сар амьдрах нас үлдсэн хэмээн тодорхойлсон юм. Тиймээс тэрээр химийн эмчилгээнд орохоос татгалзаж байсан байна.
Хиббитт Метро сайтад өгсөн ярилцлагандаа “Химийн эмчилгээ намайг алах юм шиг санагдсан. Би өөрийнхөө үхлийг хүлээн зөвшөөрч чадахааргүй байсан юм.” гэсэн байна.
Олсны ургамал нь марихуана, гашиш, гашишийн баяжмал буюу тос зэрэг гол нэрийн бүтээгдэхүүнийг гаргаж авах үндсэн түүхий эд.
Харин түүний найз түүнд каннабис буюу олсны ургамлын тос хэрэглээд хорт хавдраа эдгээсэн хүмүүсийн тухай хэлж өгчээ.
Гэвч Хиббитт өмнө нь хэзээ ч хар тамхины төрлийн зүйл хэрэглэж үзээгүй байсан гэнэ.
2013 онд тэрээр цацрагийн болон химийн эмчилгээ хийлгэхээс гадна мэс засалд орж бүдүүн гэдэснээсээ тайруулжээ. Харамсалтай нь мэс засал амжилтгүй болж хорт хавдрын тархалтыг зогсоох боломжгүй болсон байна. Эцэст нь амьдрахын тулд юу ч хийхэд бэлэн байсан тэрээр каннабис буюу олсны ургамлын тосыг хэрэглэж /хууль бусаар/ эхэлжээ.
18 сарын дараа эмч түүний өвчин маш хурдацтайгаар эдгэж, улмаар хорт хавдар бүрэн цэвэрлэгдэж дууссан тухай сайхан мэдээг Хиббиттэд хэлсэн юм.
Харин Их Британи Хорт Хавар Судлалын төвийн мэдээлж байгаагаар “тоомжиргүй хүмүүсийн хийж буй энэ үйлдэл /олсны ургамал хэрэглэх/ аюулгүй бөгөөд хорт хавдрын эсрэг сайн нөлөөтэй гэсэн ямар ч нотолгоо байхгүй. Гэхдээ, магадгүй хэзээ нэг өдөр дэлхий дахинд каннабис хэрэглэж эхэлбэл тун магтууштай зүйл болох байх.” гэсэн байна.
Каннабис буюу олсны ургамлын тухайд
Каннабис буюу олсны ургамал нь дэлхийн бөмбөрцгийн тропикийн болон сэрүүн уур амьсгалтай бүс нутгуудад өргөн тархсан ургамал юм. Олсны ургамал нь зэрлэг ургамал учир хаана ч ургах боломжтойгоос гадна арчилгаа шаарддаггүй. МЭӨ 2737 онд зохиогдсон Хятадын эзэн хаан Шень Күнгийн эмийн жорын номонд каннабисыг цус тогтоох, түгжрээ болон үе мөчний шархираа өвчний үед хэрэглэж болохыг дурдсан байна.
Каннабис баруун Европын анагаах ухаанд 1839 оны үеэс нэвтэрч эхэлсэн бөгөөд тэр үеэс хойш бараг 100 гаруй жилийн туршид эмчилгээний зориулалтаар буюу эмийн статустай хэрэглэж байжээ.
Харин 1937 онд “марихиуанд татвар ноогдуулах тухай баримт бичгүүд”-ийг АНУ-д баталжээ. Өөрөөр хэлбэл мөн оноос л марихуаныг АНУ-д хориотой тоонд оруулж, эргэлтийг нь хязгаарлаж эхэлсэн байна.
Эцэст нь 1961 онд дэлхийн улс орнууд НҮБ-ийн “Нэгдсэн Конвеци”-оор нэгдмэл тохиролцоонд хүрч каннабисыг аюултай мансууруулах бодисын ангилалд багтаасан.
2012 онд дунджаар дэлхий дээр 177.63 сая хүн энэ төрлийн мансууруулах бодисыг хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан нь тухайн үеийн дэлхийн 15-64 насны хүн амын 4 хувьтай тэнцэх юм.
Дэлхийн хар тамхи, түүний төрөл зүйл хэрэглэгчдийн тоо /2012 оны байдлаар/ Хэрэглэгчдийн тоо /саяар/ |
|||
|
Дундаж |
Хамгийн бага |
Хамгийн их |
Каннабис |
177.63 |
125.30 |
227.27 |
Опиоид |
33.04 |
28.63 |
38.16 |
Опиаты |
16.37 |
12.80 |
20.23 |
Кокаин |
17.24 |
13.99 |
20.92 |
Амфетамин төрлийн сэргээшүүд |
34.40 |
13.94 |
54.81 |
Экстаси |
18.75 |
9.4 |
28.24 |
Эх сурвалж: UNODC
Ерөнхий ойлголт
Каннабис буюу олсны ургамал нь марихуан, гашиш, гашишийн баяжмал буюу тос зэрэг гол нэрийн бүтээгдэхүүнийг гаргаж авах үндсэн түүхий эд болдог юм. Каннабисаас гаргаж авсан бэлдмэлүүдийг ихэвчлэн татаж хэрэглэдэг. Татсаны дараах 10-30 минутад сэтгэцийн нөлөөлөл оргил үедээ хүрэх ба энэ нь аажмаар багассаар 2-3 цагийн дараа гэхэд үйлчилгээ нь бараг гардаг байна.
Каннабисын гол, томоохон тариалагч, нийлүүлэгчид нь Афганистан, Пакистан, Мексик, Ливан, Марокко зэрэг орнууд юм. Техник технологи өндөр хөгжсөн өнөө үед каннабисыг элдэв нарийн арга, технологийн дагуу боловсруулж, сонин содон нэр өгч мансууруулах бодисын хууль бус зах зээл дээр борлуулж байна. Энэ ургамал нь манай оронд элбэг байдаг бөгөөд Орхон, Сэлэнгийн бэлчирт ихээр ургадаг юм байна.
Нэр томъё
Каннабис гэдэг нь тухайн ургамлын төрөл зүйлийн ботаникийн нэршил. Харин марихуана гэдэг нь мансуурах зорилгоор хэрэглэгдэж буй каннабис ургамал болон уг ургамлаас гарган авсан бүтээгдэхүүнүүдийг нэрлэдэг албан ёсны бус нэршил юм.
Харин “олс“ хэмээх нэршил нь уг ургамлын иш шилбээр нэхмэл материал хийх зорилгоор тариалдаг, мансууруулах бодисны агууламж багатай каннабист хамаарна.
Энэ төрлийн ургамлыг хар тамхины наймаачид болон хэрэглэгчид каннабис, марихуана, олс, анаша гэх мэт нэрлэдэг. Барууны орнууд, тэр тусмаа АНУ-д каннабисыг марихуана гэсэн испани нэрээр нэрлэх явдал түгээмэл байдаг юм. Харин зүүн өмнөд Азид каннабис, олс, Дундад Ази болон Зүүн Европын зарим орнуудад мөн олс, анаша гэхчилэн нэрлэдэг.
Эх сурвалж: drugagent.blog.gogo.mn;