Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үндэсний их баяр наадмын өмнө аймгуудын Засаг дарга нарыг цахим хуралд дуудсан. Гүйцэтгэх засаглалын тэргүүн, энэ зун ихэнх аймгийн нутгаар хур бороо хомс, өвс ургамлын гарц тааруу байна. Өвөлжилт хүндэрч магадгүй тул баяр наадмын дараа, өвөлжилтийн бэлтгэл ажилдаа шаргуу орох, мөн наймдугаар сард нэг ч наадам зохион байгуулахгүй гэж хатуу сануулсан.
Гэтэл наймдугаар сарын 8-9-нд Говьсүмбэр аймагт зүүн бүсийн Боржигон наадам зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна. Мөн НЗДТГ-аас наймдугаар сарын 8, 9-нд 100 жилийн өмнө тэмдэглэдэг байсан даншиг наадмыг зохион байгуулахаар хөлтэйхэн бэлтгэл хийгээд эхэллээ.
Хүй долоон худагт болох энэ наадмаар дамжуулан үндэсний соёл, зан заншлыг олон нийтэд сурталчлах, сүсэгтэн олонд зориулсан буддын шашны зан үйлийг сэргээх боломж бүрдэх гэнэ. Мөн 256 бөх барилдаж, азарга, их нас, соёолон насны хурдан морьдын уралдаан, сур, шагайн харваа болно. Улсын баяр наадмаас дутахааргүй энэ даншигт аймгуудын төлөөлөл оролцон хамгийн амттай айргийг шалгаруулах гэнэ.
Үүнээс гадна Баянхонгор аймгийн Баянлиг сумынхан ойгоо долдугаар сардаа тэмдэглэж амжсангүй ээ. 90 жилийн ой нь өнөөдөр эхэлж, наймдугаар сарын 1-нд үргэлжилнэ.
Наадмын дараа намрын ажилдаа шаргуухан орохыг Төрийн тэргүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайд ч баярын мэндчилгээтэй хамт олон түмэндээ сануулсныг зарим дарга нар сайн ойлгоогүй бололтой. Монголчууд бид нийтээрээ долдугаар сарыг дуустал баярлаж, наадамлалаа.
Наймдугаар сар гарсан ч найр наадам дуусахгүй, намрын ажилдаа мөд орохгүй янзтай. Даншгийн наадмуудад хурдан морио сойж, тагнай ташсан сайхан айргаа исгэх гэж ажилласаар өвөлд бэлтгэх зав алга.
Гүйцэтгэх засаглалын тэргүүн зургадугаар сарын сүүлчээс эхлэн намрын ажилдаа бэлдэхийг сануулсан ч налгар назгай малчид хурдан морь, исгэлэн айрагнаасаа салаагүй халамцуухан явцгаана. Нийслэлийн Засаг даргаас эхлэн 100 жилийн өмнөх их даншгийг сэргээн, бултаараа сайхан наадахыг уриалсаар байна. Наймдугаар сард наадам хийхгүй гэсэн яав, Ерөнхий сайд аа.