Евро бүсийн хэрэглэгчийн итгэлийн индекс долдугаар сард “-7” нэгж болж буурсан тааруу дүнг үзүүллээ. Энэ нь бүсийн эдийн засгийн тодорхойгүй байдал иргэдэд нөлөөлсөн хэвээр байгааг илтгэсэн үзүүлэлт боллоо гэж шинжээчид тайлбарлаж байна.
Гэхдээ үүнтэй зэрэгцээд бүсийн бизнесийн итгэлийн индекс нь 4 жилийн дээд хэмжээндээ хүрч нэмэгдсэн байна. Европын комиссын тайланд дурдсанаар тус индекс 7-р сард 104 нэгж болж, шинжээчдийн таамгаас давжээ.
Салбараар нь задлаад харвал үйлчилгээний салбарын итгэл 8.9 бол 1 нэгжээр нэмэгдсэн нь хамгийн сайн дүн болсон. Үүнтэй зэрэгцээд аж үйлдвэрийн салбарын индекс мөн л “-2.9” нэгж болж 0.5 нэгжээр ахижээ.
Ерөнхийдөө энэ сарын үзүүлэлт таамгаас давж өсөхөд Грекийн өрийн асуудал эергээр шийдэгдсэн нь нөлөөлсөн болохын Европын комисс онцолж байна.