Энэтхэгийн далайд орших Францын Реюньон арлын далайн эргээс онгоцны хэлтэрхий олдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тус хэлтэрхийг өнгөрсөн оны гуравдугаар сарын 8-нд 239 зорчигч тээвэрлэн Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд нисэж яваад ор сураггүй алга болсон Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн “MH370” нислэгийн дугаартай Боинг 777-200ER онгоцны хэлтэрхий байж магадгүй гэх таамаг өчигдөр олон улсын хэвлэлүүдээр гарах болсон.
Тэгвэл “MH370”-ыг эрж буй Австралийн багийн ахлагч Мартин Долан “Францын Реюньоноос олдсон онгоцны хэлтэрхий MH370-ынх байх магадлал маш өндөр. Тийм гэдэгт бид итгэлтэй байна” гэжээ.
Гэхдээ одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийхэд эрт байгаа бөгөөд Францын мэргэжилтнүүд далайн эргээс олдсон онгоцны хэлтэрхийд шинжилгээ хийж байгаа юм.
Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн “МН370” дугаарын нислэг үйлдэж явсан онгоц өнөөдрөөс яг нэг жилийн өмнө Өмнөд Хятадын тэнгисийн дээгүүр нисч байхдаа радараас алга болсон билээ. Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд нислэг үйлдэж байсан энэ онгоцонд зорчигчид болон нисэх багийн гишүүд нийлсэн нийт 239 хүн сууж явсан юм.
Уг онгоцноос ирсэн дохионд үндэслэн Австралийн баруун нутаг, Энэтхэгийн далайд сүйрсэн гэж мэргэжилтнүүд үзсэн. Тэд одоогоор эрлийн бүсийн 40 орчим хувь буюу 26 мянган км2 газрыг самнаад байгаа ч сураггүй болсон онгоцноос ямар ч ул мөр олдоогүй байна.
Эх сурвалж: ВВС