МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, Монголын залуучуудын холбоо /АШЁМЗХ/ энэ долоо хоногийн эхээр хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгож, удирдах зөвлөлөө шинэчиллээ.
Тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүнээр Ө.Ганпүрэв олонхийн саналаар сонгогджээ.
Тэрбээр 1998-1999 онд “Мон-Хангай” компанид аялал жуулчлалын менежер, 1998-2000 онд Залуучуудын аялал жуулчлалын төвд гүйцэтгэх захирал, 2000-2012 онд “Гүүр” ОУДС-д аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, дэд захирал, захирал, зөвлөх, 2004-2009 онд “Бирга тур” компанид ерөнхий менежер, 2012-2015 онд Төслийн удардлага хөгжлийн хүрээлэн ТББ-ын дэд захирлаар тус тус ажиллаж байжээ.
Хувийн их, дээд сургуулиудын холбооны Баянзүрх дүүрэг хариуцсан захирал, Монголын залуучуудын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирлын сонгуульт ажилтай. Аялал жуулчлалын менежер, газарзүйн багш мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр цолтой хүн юм.
Тус холбооны Удирдах зөвлөлийн 2015 оны тавдугаар сарын 05-ны өдрийн шийдвэрээр Удирдах зөвлөл нь тэргүүн, дэд тэргүүн, Ерөнхий нарийн бичгийн даргыг оруулаад 35 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар баталсан байна. Энэ дагуу Удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр сонгох шаардлагатай болжээ. Ингээд сонгон шалгаруулалт зарлаж энэ удаагийн хуралдаанаар 12 гишүүнийг нэмж сонгосноор тус холбооны Удирдах зөвлөл 31 гишүүний бүрэлдэхүүнтэй болжээ.
Шинэчилсэн зохион байгуулалтад орсон тус холбооны Удирдах зөвлөлийн хурлаар улс оронд өрнөж буй чухал есөн сэдвийн хүрээнд есөн асуудлыг хөндөж улмаар “Эрсдэлгүй Монгол” хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд эрсдлийн судалгаа хийж, судалгааны дүнгээ нэгтгэн хөтөлбөрийг ямар арга замаар хэрэгжүүлэхээ энэ ондоо багтаж гаргахаар болсон байна.