Буцах
2015.07.31 Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР
2015-07-31
0
0
2015-07-31
- Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АН-ын ҮЗХ-г яаралтай хуралдуулах шаардлага хүргүүллээ.
- Хан-Уул дүүргийн XI хорооны гэр хороололд нийт 706 өрх айл амьдардаг боловч БОНХАЖЯ-наас тэдгээрийн 182-т нь газрын гэрчилгээ олгохоор болсон.
- Монгол Улсад төмөр зам байгуулагдсаны 77 жилийн, Монгол-Оросын хамтарсан "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулагдсаны 66 жилийн ойн ёслол өнөөдөр боллоо.
- Японы Авекс Групп Холдингсийн Олон улсын стратеги хөгжлийн хэлтэст ажилладаг "Чингис хааны нууц түүх" зохиолыг бичсэн, найруулагч Соргодогийн Жаргалсайханы хүү Билгүүнтэй хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.
- Энэ жил хуурайшилт ихтэй, хадлангийн гарц муу байгаа зэргээс шалтгаалан малчдыг дэмжих зорилгоор арьс шир, ноосны урамшууллыг бүх малчдад олгох шийдвэр гаргаснаа ХХАА-н сайд Р.Бурмаа мэдээллээ.
- Өнгөрч буй энэ долоо хоногт ам.долларын зарах ханш тогтвортой байсан бөгөөд 1985 төгрөгөөс энэ сарын 29-ний өдөр бага зэрэг буурч, 1979 төгрөг болсон ч эргээд өсч, валют солилцооны цэгүүдэд өнөөдрийн байдлаар 1988 төгрөг байна.
- Оюутнуудын картыг нь ирэх сарын 15-наас Монголын оюутны холбоогоор дамжуулан олгоно.
- Монгол Улсад анхны, ардчилсан, чөлөөт сонгуулийг зохион байгуулсан түүхэн үйл явдлын 25 жилийн ойн баярт зориулсан, олон улсын хүндэтгэлийн хуралд оролцохоор ирсэн Киргизийн Ерөнхийлөгч асан Роза Отунбаева “976” арт галерейд зочилжээ.
- Нийслэлийн Засаг даргаас эхлэн 100 жилийн өмнөх их даншгийг сэргээн, бултаараа сайхан наадахыг уриалсаар байна. Наймдугаар сард наадам хийхгүй гэсэн яав, Ерөнхий сайд аа нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
- Сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу сум тус бүр 50 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэх үүрэгтэй боллоо.
- Урин дулааны улиралд гэдэсний болон цусан суулга зэрэг өвчнөөр бага насны хүүхдүүд өвчлөх магадлал өндөр байдагтай холбогдуулан энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх болон цусан суулга гэж ямар өвчин болох талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны их эмч Б.Энхтуяатай хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.
- Хөгжмийн "их сургууль" гэж нэрлэгддэг Монголын хамгийн анхны рок поп "Соёл-Эрдэнэ" хамтлагт зориулсан "Алдрын хүндэтгэл" тоглолтоос хийсэн сурвалжлагыг ЭНД дарж үзнэ үү.
- МАХН-ын Залуучуудын байгууллага “Эрсдэлгүй Монгол” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- Стандартын шаардлага хангасан, такси зогсоолуудын танилцуулгыг ЭНД-ээс үзнэ үү.
- АНУ-ын Лос Анжелес хотноо болж буй дэлхийн тусгай олимпийн ширээний теннисний ганцаарчилсан төрөлд оролцсон Улааны Нинжбадам мөнгөн медаль хүртлээ.
- Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ М.Даваажаргал Токио 2020 зуны XXXII дахь удаагийн Олимпийн Наадамд оролцох Монголын багийн элчээр сонгогдлоо.
Дэлхий дахинд
- Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Хятадын дарга Си Зиньпинтэй уулзсан бөгөөд хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргаж, хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдаа, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулахыг дэмжих талаар тохиролцсон байна.
- Жолооны хүрдний ард суусан хүн согтуу байгаа тохиолдолд машин асахгүй байх технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа нэг компанийг АНУ-ын засгийн газар санхүүжүүлэхээр төлөвлөж байна.
- Их Британи руу гарахын тулд Африк болон Ойрхи Дорнодын хууль бус цагаачид Францын Калайс боомт дахь еврогийн туннель руу бараг шөнө болгон дайрч байгаатай холбогдуулан Францын эрх баригчид еврогийн туннель руу цагдаагийн нэмэлт хүч илгээв.
- Ювентус клубын хамгаалагч Жоржо Кьеллини шөрмөсний гэмтлийн улмаас Сери А-гийн улирлын эхний тоглолтууд болоод Италийн Супер Цомын төлөөх тоглолтыг өнжихөөр боллоо.
- Украины зүүн бүс нутагт сүйрсэн Малайзын онгоцны хэргийг мөрдөн шалгаж, шүүх олон улсын шинжээчдийн ажлын хэсэг байгуулах тухай хуулийн төслийг санаачилсан Австрали, Бельги, Малайз, Голланд, Украины эрх баригчид өнөөдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандаж, олон улсын шинжээчдийн ажлын хэсэг байгуулах асуудлыг дахин тавихаар болж байгаа хэмээн AP агентлаг мэдээллээ.
- Ирэх наймдугаар сарын 20-28-ны хооронд ОХУ болон БНХАУ-ын тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт Япон тэнгист болох тухай Хятадын БХЯ-ны хэвлэлийн алба мэдээллээ.